Цахилгаан машин зогсоол үнэ төлбөргүй ашиглана

Цахилгаан машин зогсоол үнэ төлбөргүй ашиглана

Цахилгаан машин зогсоол үнэ төлбөргүй ашиглана
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой төлөвлөгөөг танилцуулсан. Жишээлбэл, иргэдийн нийтлэг хэрэглээний "Pruis" маркийн автомашин 100 километр замд 17 мянган төгрөг зарцуулж байгаа бол цахилгаан машин 100 километрт 2600 төгрөг зарцуулдаг. Ингэхээр эдийн засгийн хувьд 2.6-3.9 дахин хямд байна гэдгийг албаныхан мэдээлж буй.
Монгол Улсад 2023 оны эхэнд 700 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл байсан бол 2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар 1000 орчим цахилгаан тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. 2030 он гэхэд цахилгаан авто машины хэрэглээг 30 мянгад хүргэх зорилт тавьжээ.
Улсын хэмжээнд 100 орчим цахилгаан цэнэглэгч төхөөрөмжийг бий болгоно. Томоохон хотхон, хороолол, худалдааны төвүүд, төлбөртэй зогсоолуудад цахилгаан цэнэглэгчтэй болгох үйл ажиллагааг төлөвлөсөн. Одоогоор манай улсад 70 орчим цахилгаан цэнэглэх төв байгаа. Үүний 15 нь орон нутагт байна. Монгол Улсын Засгийн газраас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарласан. Үүний хүрээнд баруун, зүүн, төвийн бүсдээ цахилгаан машин цэнэглэх цэг байгуулахаар ажиллаж байгаа талаар салбар яамнаас мэдээлэв.
Мөн авто зам дагуух үйлчилгээний цогцолборуудтай хамтран 150-200 километр тутамд байгуулна. Аймаг бүрт жил бүр 2-3 цахилгаан авто машин цэнэглэх цэг байгуулахаар орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.
Сангийн яамтай хамтран Гаалийн албан татвараас чөлөөлөх ажлыг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалтад оруулахгүй, татвараас чөлөөлөх, төлбөртэй авто зогсоолоор төлбөргүй үйлчлүүлэх зэрэг төр засгийн байгууллагуудаас дэмжлэг үзүүлэх хөнгөлөлтийн хэлбэрүүдийг үе шаттайгаар бий болгох аж.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-13 88.230.60.175

Цахилгаанаар цэнэглэгч цэгүүдийг олноор байгуулах хэрэгтэй байна.

Avatar

ган 2024-01-13 59.153.87.34

Приус унадаг хүмүүс 100 кмт 17000 төгрөгийн шатахуун шатааж агаар бохирдуулдаг бол баян хүмүүс том том жийп унаж 100 кмт 70000 төгрийн бензин шатаадаг. Тэд нар хотын агаарыг бохирдуулдаггүй, түгжрэл үүсгэдэггүй, хятад цахилгаан машин унадаггүй гэж үзвэл бүгдээрээ жийп унаж ойр зуурын ажлаа амжуулах нь зөв. Таксинд ийм машин явуулая. Гадаадын тэнэг баячууд хятад цахилгаан шаахай унаж мөнгөө хэмнээд нарийлаад байгаа ухаантай юм байна. Манайх шиг баян оронд цахилгаан хятад шаахай хэрэггүй бололт

Avatar

Нэргүй 2024-01-13 202.21.107.113

Одоохондоо жирийн иргэд олноороо цахилгаан машинтай болох нь юу л бол доо дандаа дарга нар л уначихсан явдаг харагдсан Ж-нь МАНай хотын дарга Нянгар

Avatar

Нэргүй 2024-01-13 59.153.115.29

Прүүсээ унах нь уна, цахилгаанаа унах нь уна хэнийгч шахаагүй. Манайх шиг нефтийн хараат улсад цахилгаан мотор нь илүү ашигтай бас агаарын бохирдол гамшиг болсон манай хотод ч тустай шүү

Avatar

Хятад хэл сурцгаая 2024-01-13 66.181.183.252

Ингэж балайрдагаа болих хэрэгтэй.удахгүй бүгд хятад цахилгаан шаахай унана

Avatar

Зочин 2024-01-13 202.5.198.53

Өөрсдөө үйлдвэргүй байж ингэж болохгүй ээ

Avatar

Зочин 2024-01-13 202.5.198.53

замын хөдөлгөөнд орж түгжрэл үүсгэнэ бас зогсоол талбай эзлэнэ Яагаад давуу эрх эдэлдэг билээ Эрх мэдэлтэнгүүд ундаг унаа юу гайхаж байна шүү Унасан унаагаар нь ялгаварлах гадуурхах нэг хэлбэр биш үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж