Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна

Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн байна

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр нутгийн зүүн хагаст салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2024 оны нэгдүгээр сарын 12-ны 20 цагаас нэгдүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр багавтар үүлтэй, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Шөнөдөө нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, өдөртөө нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч, шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -37…-42 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, ЭгҮүр голын хөндийгөөр -28…-33 градус, Их нууруудын хотгор, Орхон, Туул, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5…-10 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -11…-16 градус, бусад нутгаар -15…-20 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -23…-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -16…-21 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна. .

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -22…-24 градус, бусад хэсгээр -16…-18 градус, өдөртөө хүйтний эрч чангарч -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 7-12 метр . Шөнөдөө -20…-22 градус, өдөртөө -18…-20 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орно, өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж , өдөртөө баруун хойноос секундэд 611 метр. Шөнөдөө -22…-24 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

Эх сурвалж: УЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-13 66.181.161.47

ene tsag agaar dandaa hud shaahiin

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж