Нийт 12 удаагийн худалдан авалтаар 600 автобусыг 2024 оны хоёрдугаар сарын 4-н гэхэд Улаанбаатар хотод ирнэ гэсэн төлөвлөлтөөр ажиллаж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Хотын дарга Х.Нямбаатар /2023.12.26/ шинэ автобус ирж байгаа талаар мэдээлэл хийсэн. Тэрбээр "Нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын "Yutong Bus" ХХК шалгарсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон "Yutong Bus" компанитай гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу 2024 оны нэгдүгээр сарын 31-н гэхэд 600 автобус нийлүүлсэн байхаар тусгасан" гэж мэдээлж байв.
Мөн нийтийн тээврийн автобусны тасалбар 1000 төгрөг болно. Иргэд автобусаар зорчихдоо заавал картаа уншуулснаар нэг өдөрт дөрвөн удаа зорчих боломжтой болох юм. Хөнгөлөлттэй зорчдог иргэдийн картыг сард 30 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Хүүхэд зорчих тариф 500 төгрөг байх бөгөөд сард 15 мянган төгрөгөөр цэнэглэнэ. Дараагийн цэнэглэлтээс өмнө дуусвал иргэд өөрсдөө төлбөрөө төлнө. Ийм журмын төслийг НИТХ-аар эцэслэн шийднэ гэдгийг албаныхан мэдээлсэн.
Холбоотой мэдээ