Тойм: Монголыг нэг өрх гэж үзвэл маш үрэлгэн айл болчихлоо

Тойм: Монголыг нэг өрх гэж үзвэл маш үрэлгэн айл болчихлоо

Ньюс агентлаг энэ долоо хоногийн онцлох ярилцлагуудаа тоймлон хүргэж байна.


"ЗАСГИЙН ГАЗАР НҮБ-ЫН ЗӨВЛӨМЖИЙГ ЗҮГЭЭР Л МАРТСАН БАЙНА"

Энэ оны зургадугаар сарын 28-нд УИХ-ын сонгууль болохтой холбогдуулж,  цахим орчин дахь хуурамч хаягийг хязгаарлах боломжтой эсэх, хиймэл оюун ухаанаар дамжуулж бусдын яриагүй зүйлийг ярьсан болгож, дуу хоолойг нь  дууриалгасан тохиолдолд хууамч мэдээллийг хаах боломжтой эсэх асуудал хууль тогтоогчдын хувьд шүдний өвчин болж хувираад байгаа бол олон нийтийн зүгээс "Сонгуулиар дамжуулж, цахим орчныг хязгаарлаж болохгүй" гэдэг асуудлыг хөндөж буй. Энэ асуудалтай холбоотойгоор хуульч,  судлаач Л.Галбаатартай ярилцлаа.


-УИХ-ын ээлжит сонгууль зургадугаар сарын 28-нд товлогдсон. ҮХНӨ-ийн дагуу шинэ парламент 126 гишүүнтэй болно. Сонгогчдын мэдээлэл авах, мэдэх эрхийг эрх баригчид хэр хангаж байна гэж та дүгнэж байгаа вэ. Улстөрчдийн санаа нь бол иргэдийн мэдэх эрхийг, үг хэлэх эрхийг аль болох хязгаарлах бодолтой байх шиг?

-Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Энд дурдсан нийтээрээ, чөлөөтэй сонгох эрхийг эдлэх нь сонгуульд нэр дэвшигчид, тэдний мөрийн хөтөлбөр, сонгуультай холбоотой бусад бүх төрлийн мэдээллийг чөлөөтэй хайх, олж авах, түгээх, энэ талаарх үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй шууд хамааралтай. Гэхдээ мэдээлэл олж авах, түгээх үед хязгаарлалт тогтоосон хууль тогтоомж үйлчилж байна.

Тухайлбал, Зөрчлийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчийн нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд тараасан, бусдын нэр болон хуурамч цахим хаяг ашигласан бол хүнийг 5 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр тус тус торгоно.

Сонгогчдын хувьд нэр дэвшигчидтэй танилцах, тэдний талаарх мэдээлэл авах хугацаа маш богинохон байгаа. Энэ нь сонгууль шударга болно гэсэн эргэлзээ төрүүлж байна л даа?

-Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 18 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ гэж хуульд заасан. Мөн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Энэ 17 хоногт нэр дэвшигч нь бүх сонгогчдодоо хүрч ажиллах, мэдээлэл хүргэж чадах эсэх асуудал болж байна.

Сонгогчдын мэдээлэл авах дадал, арга барил харилцан адилгүй. Цахимаар илгээсэн, танилцуулсан мэдээлэлтэй сонгогч бүр танилцаж, дүгнэлт өгч чадахгүй байх магадлалтай.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

"МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ 1-2 ЖИЛЭЭР УХАРНА"

Монгол улсын Гавьяат Эдийн засагч Д.Батсайхантай ярилцлаа.


-Сонгуулийн жил бүр төсөв тэлж, зах зээл дээр мөнгөний нийлүүлэлт нэмэгддэг. Энэ оны эдийн засгийг та хэрхэн дүгнэж байна?

-Сонгуулийн жил бүр төсөв нэмэгддэг муу зуршилтай болчихоод байна. Тэр дундаа урсгал зардлын хэмжээ нэмэгддэг. Өөрөөр хэлбэл, сайн зардал болох хөрөнгийн зардлын хэмжээ өсдөггүй. Харин муу зардал болох урсгал зардал өсдөг.  Энэ оны төсөв Монгол Улсын түүхэнд байгаагүй өндөр хэмжээтэй буюу 27 их наяд төгрөгт хүрч тэлсэн. Нийт төсвийн 60 хувь нь урсгал зардалд зарцуулагдана. 2024 оны төсөв 27 их наяд хүрч тэлсэн нь эдийн засгийн өсөлттэй холбоотой гэхээс илүүтэй сонгуулийн жил тохиож байгаатай шууд хамааралтай байна. Товчхондоо үрэлгэн төсөв болсон. Үүний үр дүнд эдийн засагт саармагжилт бий болгож, үнийн хөөргөдөл бий болно. Сүүлийн 27 сарын туршид Инфляци төв банкны зорилтот түвшингөөс давсан. Оны эцсээр инфляци 10 орчим хувьтай гарсан гэх боловч энэ онд инфляци бүр өндөр байх дүр зураг харагдаж байна.

Цалин, тэтгэвэр нэмэгдэж  хэрэглээний шинжтэй зардал өсч, зах зээл дээрх мөнгөний нийлүүлэлт нэмэгдэнэ. Мөнгөний нийлүүлэлтийг дагаад бараа таваарын нийлүүлэлт нэмэгдэх дүр зураг ажиглагдахгүй байгаа учраас инфляцийн өсөлтийг өдөөнө.

Энэ утгаараа Манай эдийн засгийн таамаглал 1-2 жилээр ухрахаар харагдаж байна. Дэлхийн эдийн засгийг аваад үзвэл энэ онд тийм ч таатай, эерэг байх үзүүлэлт ажиглагдахгүй байна. Харин ч эсрэгээрээ улам саармагжихаар байна. Монгол Улсын эдийн засаг жижиг. Тэр тусмаа хөрш орнуудын эдийн засаг, БНХАУ-аас шууд хамааралтай. Гэтэл БНХАУ-ын эдийн засаг өсөх таамаглал байхгүй байгаа зэрэг нь Монгол Улсын эдийн засагт шууд сөргөөр нөлөөлнө.

-Эдийн засгаа төрөлжүүлэх, солонгоруулах талаар олон жил ярьж байна. Гэсэн хэдий ч бодит байдал дээр ярихаас цаашгүй л байсаар байна. Уул уурхайн бус бүтээгдэхүүн буюу ноолуур, махны экспортыг аваад үзвэл өнгөрөгч онд нийт 0.7 тэрбум ам.доллар олсон байна. Төсвийн зарцуулалтыг аваад үзвэл уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх  чиглэлд  хэрхэн анхаарч байна?

-Монгол Улсын эдийн засгийг нэг өрх айл гээд аваад үзвэл маш үрэлгэн айл болчихоод байна. Энэ айл таван ам бүлтэй  гэж бодвол тавуулаа цалингийн орлогогүй. Аав ээжээсээ өвлөгдөж ирсэн авдартаа байгаа үнэт эдлэлээ зарж түүгээрээ амьдардаг  ийм л айл. Эдийн засгаа солонгоруулъя гэвэл гэр бүлийн таван гишүүн тавуулаа өөр өөр төрлийн орлого олдог болох хэрэгтэй. Тэгвэл хэн нэгнийх нь орлого саармагжсан тохиолдолд бусад нь түүнийг нөхөөд явах боломжтой болно.

 Монголын эдийн засаг нэг л төрлийн орлоготой. Тухайлбал, 2023 оны эхний найман сарын статистик мэдээллийг харвал аж үйлдвэрийн нийт борлуулалт 29.5 их наяд төгрөг байна.

Үүний 78 хувь нь буюу 22.9 их наяд төгрөгийг зөвхөн уул уурхайгаас олсон байна. Өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулвал аж үйлдвэрийн салбарын борлуулалт  12.4 их наяд төгрөгөөр өссөн харагддаг. Үүнийг эдийн засагт эерэг үзүүлэлт гарлаа, эдийн засаг өслөө гэж тайлбарлаад байгаа юм. Гэтэл энэхүү 12.4 их наяд төгрөгийн 10.6 их наяд төгрөг нь зөвхөн уул уурхайн түүхий эдийн кборлуулалтын өсөлтөөс бий болсон орлого байгаа юм. Өнгөрөгч 2022 онд 30 хүрэхгүй сая тонн нүүрс борлуулсан бол 2023 онд 60 сая тонн нүүрс борлуулсан.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.

 "ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧНОО ТОДОРХОЙ БИЙ БОЛГООГҮЙ, ТӨРИЙН ХҮНД СУРТАЛ ГАРГАСААР БАЙНА"

УИХ-ын намрын чуулган завсарлахаас өмнө Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж чадах уу гэдэг хүлээлт олон нийтийн дунд байна. Уг төсөлтэй холбоотойгоор олон маргаан нийгэмд үүсч, УИХ дахь АН-ын бүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаас гурав хоногийн завсарлага авсан. Тэгвэл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл болоод хөрөнгө оруулалтыг татах асуудалд салбарын төлөөллүүдээс тодруулсан юм.


Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимийн гүйцэтгэх захирал Б.Зандан:

-Монгол Улсын хувьд Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг баталж, бизнесийн орчноо сайжруулах хэрэгцээ байна. Гэхдээ ганцхан Хөрөнгө оруулалтын хууль батлагдчихвал бүх зүйл сайхан болчихно гэж ойлгох нь өрөөсгөл. Түүнийг дагасан олон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байж, үүсээд байгаа хүндрэлтэй нөхцөл байдлуудыг шийдвэрлэнэ.  Нэн тэргүүний асуудал бол Монгол Улсад хөрөнгө оруулсан хөрөнгө оруулагчдаа сэтгэл ханамжтай байлгаж чадаж байгаа эсэх дээрээ дүгнэлт хийх цаг болсон. Монголд амжилттай хөрөнгө оруулалт хийсэн сайн жишээнүүд дараагийн хөрөнгө оруулалтуудаа дуудах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ нөхцөл байдал хангагдахгүй байгаа нь харамсалтай.

Тухайлбал, Европын улс орнуудаас Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт оруулсан цаашид ч хөрөнгө оруулах боломж байгаа гэдгээ илэрхийлж байна.

Одоогийн байдлаар 11 компани сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулах эрхээ авсан боловч  эцсийн байдлаар үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч чадаагүй байна. Үүний шалтгаан нь Эрчим хүчний зохицуулах хорооноос өгдөг байсан зөвшөөрлийг одоо Диспечерийн үндэсний  төв олгодог болсноор дараагийн шатны зөвшөөрөл авах хүсэлт өгөх үед гацаа үүсгэж, хүлээлтийн байдалд оруулсан. Нэгэнт ороод ирчихсэн хөрөнгө оруулагчдадаа хууль эрх зүйн орчноо тодорхой бий болгож чадаагүй, төрийн хүнд суртал гаргасаар байна.

МҮХАТ-ийн Гүйцэтгэх захирал Т.Дүүрэн:

-Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлууд сүүлийн 3-4 жил хэлэлцэгдэж байна. МҮХАТ энэ хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэн цагаас нь эхэлж бизнес эрхлэгчдийн санал, санаачилгыг авч хууль боловсруулагчидад хүргүүлж, байр сууриа илэрхийлсээр ирсэн. Бид хуулийн зүйл заалт, үг, үсэг, утга найруулгатай холбоотой өөрсдийн саналаа удаа дараа хүүргүүлж байсан. Сүүлд гарсан хуулийн төслийг аваад үзвэл бизнес эрхлэгчид болоод МҮХАҮТ-аас гаргасан саналууд тусгагдсан.

Хөрөнгө оруулалтын тухай хууль бол олон асуудлын гогцоо зангилааг тайлах суурь хууль. Тиймээс яаралтай батлах хэрэгтэй, хойш тавих шаардлага байхгүй. Гэхдээ зөвхөн Хөрөнгө оруулалтын тухай хуулиар бүх асуудлыг шийдэх юм биш.

Гадны хөрөнгө оруулалт дэд бүтэц, улс төр эдийн засгийн нөхцөл байдал, татварын хөнгөлөлт, татварын орчин  зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Гэтэл энэ бүхнийг цааш нь үргэлжлүүлэн ярихын тулд суурь хууль болох Хөрөнгө оруулалтын тухай хуульдаа  нэмэлт, өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.  Тиймээс л энэ хуулийг хугацаа алдахгүй батлах нь чухал. Хууль батлагдаад маргааш нь хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирэх тухай асуудал биш. Нэмээд хууль эрхзүйн олон өөрчлөлт, сайжруулалт хэрэгтэй.

"БритЧан" танхимийн маркетинг хариуцсан захирал Тоби Филпотт:

-Монгол Улсад ирж ажилласан 6-7 жилийн хугацаанд эдийн засгийн төрөлжилт бий болгох асуудлыг хажуугийн шугамаас харах биш өөрөө энэ ажилд гар бие оролцож, ажилласан. Гадаад харилцааны яам болон Европын холбооны санхүүжилтээр орж ирсэн худалдааг дэмжих төсөл дээр тодорхой хугацаанд ажиллаж туршлага хуримтлуулсан. Одоогийн байдлаар Монгол Улсад уул уурхайн салбар дээр тулгуурласан, түүнээс хамааралтай эдийн засаг хэвээр үргэлжилж байна.

Үүнийг дагаад экспортын дүн, экспортын бараа бүтээгдэхүүний төрөл зүйл уул уурхайгаа дагасан шинж тэмдэгтэй байна.

Гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас, Монгол Улсын Засгийн газраас ямар хүлээлттэй байна гэхээр тухайн орны сонирхол хаашаа чиглэж байна, гадаадын хөрөнгө оруулалтыг татах сонирхол үнэхээр байна уу, хөрөнгө оруулалт татахын тулд ямар хууль эрх зүйн орчин бүрдүүлж байна, татварын болоод бизнес хийх орчин ямар байна, хууль эрх зүйн оряин нь хэр үр өгөөжтэй вэ гэдгийг л ажигладаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-13 45.117.35.6

Хөрөнгө оруулалтын тухай хуулиа хурдан батлахгүй бол гадаад битгий хэл үндэсний компаниуд ч гэсэн хөрөнгө оруулах сонирхол буурна! Хөрөнгө оруулагчдыг гадаад дотоод гэж ялгаварламааргүй байнаа! Мөнгөгүй энэ улс чинь яаж хөгжих юм бэ?!

Avatar

Зочин 2024-01-13 76.220.74.140

Уул уурхайн лицензийг одоо зогсоомоор байнаа. Монголчууд өөрсдөө баялагаа барьцаалаад ашиглах хэрэгтэй

Avatar

Зочин 2024-01-13 76.220.74.140

Энэ байдлаараа Монгол улсын хөгжил явахгүйээ. Ирэх сонгуулиар гарч ирэх нөхдүүд зарчимтай шударга сахилга баттай ажиллахгүй бол одоо ард түмний тэсвэр тэвчээр барагдсан шүү.

Avatar

Нэргүй 2024-01-13 103.145.234.76

Үндэсний мөнгөн тэмдэгт нь жилд 10% унадаг, долларын эсрэг жилд дунджаар 9% сулардаг, дэд бүтэцгүй, хууль журам нь байнга өөрчлөгддөг газар та хөрөнгөө оруулах уу?

Avatar

зочин 2024-01-13 202.126.89.97

ОХУ-ыг устгах зорилгоор барууны том хөрөнгөтнүүд Украинд дайн өдөөж,энэ орны эсрэг барууны 50 гаруи орон асар хүчтэй хориг тавьж,олон улсын хоорондох хурцадмал байдлыг улам дэвэргэж байна. Үүнээс болж зөвхөн манайд бус дэлхий нийтийн эдийн засагт сөргөөр нөлөөлж,бараа таваарын хомосдол үүсч, үнэ, имфляц өсгөж байна.АН төрд гараад яадаг билээ.Эдийн засгийг унагаж,төрийн данс улайлгаж,гадаад үлэмж өрд оруулж,нийгмийн өмчийг идэж ууж,иргэдийн амьдралыг удаа дараа хүндрүүлсэнийг бид мартаагүй

Avatar

зочин 2024-01-13 202.126.89.97

Хоёр хөршийг үзэн ядаж бидний харилцаа холбоог хүйтрүүлж таслахыг оролдоно.Барууны тэжээвэр гөлгүүд шиг хэдэн доллар горьдож хуцалдаж гүйлдэнэ.Улсын өмчийг хувьчлаад л байвал улс орон сайн сайхан болж хөгжих юм гэнэ.Эрдэнэтийг аваад нэг тэрбум ашгийг 200-хан сая болгож идэж ууж байсан.Шохойн үйлдвэр бусад олон обьектийг аваад яаж дампууруулав.Монголын баялагийг луйвардан,гадаад рүү зөөхийг л бодно.Монголын хэвлэлд монополь тогтоож байгаад иргэдийн толгойг угаахыг оролдоно.

Avatar

Нэргүй 2024-01-13 213.87.132.60

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж