“Ардчилал эргээд амь орохын тулд ёроолдоо хүртэл унах ёстой юм” гэж Баабар нийтлэлч АН-ын нэгэн Их хурлын үеэр хэлж билээ. Нээрээ ч тэд улс төрийн рейтинг дээр уналт гэж байдаг бол түүний ёроолд нь хүртэл унасан цаг хугацааг өнгөрсөн гурван жилийн хугацаанд даван тууллаа. Гурван толгойтой ч болж, гурав байтугай даргын нүүр царайчлав. Төрийн ордонд суугаа улс төрийн намын бүлэг нь хүртэл сөрөг хүчний үүргээ умартаж, хүчтэй улстөрч дагаж “намирах” хүртлээ хүчгүйдсэнийг нуух юун.
Хатуухан хэлчихвэл, энэ нам чинь эргээд сэргэх юм уу, ингээд бид сөрөг хүчингүй болчихсон хэрэг үү, энэ улсад нэг намын дарангуйлал тогтчихлоо гэж үү хэмээн эргэцүүлмээр, эсрэгцэж бодмоор, эсвэл адарч асуумаар тийм нэг цаг хугацааг хамтдаа даван туулав, бид.
С.Баярцогт, Лу.Гантөмөр, Х.Тэмүүжин тэргүүтэй АН-ын залуус ид бужигнуулж, Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат, Да.Ганболд тэргүүтэн оройд нь манлайлж явсан 2012 оны тэр хүчтэй ардчиллыг энэ жилүүдэд монголчууд хуйгаараа үгүйлж, ардчиллын туг бөхийсөн он жилүүдэд “арай ч дээ ингээд сэргэхгүй юм гэж үү” хэмээн халаглаж байсныг нуух юун. Айл болгонд арай дөнгүүр явна даа гэж хүлээсэн ч тэр хүлээлтэд хүрээгүй хүүхэд байдаг шиг ардчилал ингэж унах ёсгүй, эндээс илүү явах ёстой юм гэж хүлээсэн, итгэсэн монголчуудын хүлээлт яагаад энэ жилүүдэд талаар болсныг, итгэл нь цуцаж орхисныг “Нэг ардчилал” клубын 15 жилийн ойн уулзалтын үеэр УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин товч бөгөөд тодорхой хэлчихнэ билээ.
Ардчилал өмнөх жилүүдэд,
- Эрч хүчтэй, залуу, шинэлэг, цаг ямагт шинэчлэл өөрчлөлтийн төлөө алхдаг ХҮМҮҮС
- Мэдлэг боловсрол, ур чадвар, дэвшилтэд үзэл санааг түгээдэг ХҮМҮҮС
- Монголыг, залуусыг гадаад ертөнц, дэлхийтэй холбодог ХҮМҮҮС
- Хувийн өмч, хувь хүний санаачилга, хүсэл мөрөөдлийг дэмждэг, хувь хүний эрх чөлөөг хамгаалдаг ХҮМҮҮС
- Ардчилал хүний эрхэд халтай, иргэний бус, муу буруу, дарангуйлагч зүйлтэй тэмцдэг зоригтой ХҮМҮҮС хэмээн итгэж, тэр хэрээр ч итгэлийг нь хүлээсээр иржээ.
Тиймдээ ч 1992, 2012 оны сонгуулиар тэдэнд үнэмлэхүй олонхийн санал өгч, өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд УИХ-д дандаа суудал өгч, дэмжиж байв. Ардчилалд итгэдэг, дэмждэг мянга, мянган хүний итгэл сэтгэл, урам дэмжлэгээр улс төрд суусан хүмүүс харамсалтай нь дээрх таван тодорхойлолтод нийцсэн хэвээр байсан уу гэвэл “үгүй” гэж хариулахаас өөр аргагүй болсныг ч тэд тогоон дотроо энэ өдрүүдэд ний нуугүй ярилцлаа.
Ардчилал эдгээр жилүүдэд,
- Нойрмог, хуучинсаг, цаг ямагт шүүмжлэл, алдаа оноогоо ухалцдаг, залуусаа үл тоодог, тэднийг дэмжихээс татгалздаг ХҮМҮҮС
- Мэдлэг боловсрол гэхээс илүү цүнх баригчдыг дэмждэг, дэвшилтэд биш хуучирсан, ухарсан үзэл бодлыг дэмждэг ХҮМҮҮС
- Монголыг байтугай залуусаа ч гадагшаа дэмжээгүй, дэлхийтэй байтугай дэргэдэх улс төрийн намууд, дотоодын найз нөхөдтэйгөө ч ойлголцож, гүүр хийж чадахгүй ХҮМҮҮС
- Хувийн өмчийг устгахыг дэмждэг, хувь хүний санаачилгыг биш даргын үзэл бодлыг дэмждэг, хувь хүний эрх чөлөөг байтугай өөрөө, өөрийнхөө үзэл бодолд ч үнэнч байж чадахгүй ХҮМҮҮС
- Хүний эрхийг уландаа гишгэж, гадагшаа тэмцэх байтугай дотоододоо, найз нөхөдтэйгөө нанчилдаж, зодолдож талцан хуваагддаг ХҮМҮҮС болон хувирчээ.
Гучин таван жилийн хугацаанд ардчилал дөнгөж амьтай голтой явж, дүр эсгэсэн төдий явсаар ирсэн энэ завхарлыг АН-ын дарга Лу.Гантөмөр, гишүүн асан Х.Тэмүүжин хийгээд “Нэг ардчилал”-аар овоглодог олон улстөрч, судлаачид дуу нэгтэйгээр “Fake democracy” буюу гажуудсан ардчилал хэмээн тодорхойлно билээ. Угтаа, өнгөрсөн гурван жилийн хугацаанд ч биш 35 жилийн хугацаанд тэд ямар хүмүүс байх вэ гэдгээ мартсан, үл умартсан учраас гажуудлыг бий болгосныхоо хор хохирлыг өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар хангалттай үүрч, гурав тасарч, ёроолдоо хүртэл унасан нь тэр.
Ардчилал амь төдий оршиж, ардчилсан нийгэм биднээс алд алдаар алсарч байсан нь тэр аж. Дан ганц энэ нам ч бус ардчилсан Монгол Улсаас ардчилал улам бүр алсарч мөнгөний, эрх мэдлийн төлөөх социализм бий болж, НДШ, татвар, зээлийн хүүгийн дааж давамгүй дарамт, хүнд суртал, авлигын индексийн өсөлт, нэг намын дарангуйлал биежиж, амь бөхтэй оршсоор байжээ.
Ардчилал гажуудсан улсад сөрөг хүчний улс төр үгүй болж, ардчилал амьгүй орон зайд “хулхи” эх орончид дураар дургиж, дунд чөмгөөрөө жиргэн төрийн эргэлт, өнгөт хувьсгалыг уриалж байсныг тэд углуургаар нь оношилж чадсан нь харин олзуурхууштай. Тэгвэл ардчилал хийгээд ард түмэн, цаашлаад Монгол Улс хаашаа явах вэ. Энэ асуултад тэд олон янзаар хариулж байсан ч эцсийн уулзах цэг нь “гажуудсан ардчилалаас гарах гарцаа зөв тодорхойлох” хэмээн санал нэгдэв. Угтаа, ардчилал эргээд сэргэхийн тулд эргээд хүмүүсээ зөв олцгооё, эргээд хүн болъё хэмээн санал нэгдэв, тэд. Ардчилсан Монгол Улсыг аврахын төлөө харин жижиг өөрчлөлт биш сууриар өөрчлөх буюу хорт хавдрыг хагалж аваад орхих биш генийн түвшинд өөрчлөх, эмчлэх арга олох ёстойг АН-ын дарга Лу.Гантөмөр намын нөхдөдөө уриална билээ.
Угтаа, ардчилал ирэх өдрүүдэд,
- Залуусаа дэмждэг, залуусын нам болох өөрчлөлтийг эхлүүлж, залуусаар намын удирдах ажилтнуудаа бүрдүүлсэн ХҮМҮҮС
- Мэдлэг боловсролтойг дэмжиж, төрд дэмждэг, мэдлэг боловсролтой АН болохын төлөө боловсролын сан байгуулан ах нар нь урамшуулдаг ХҮМҮҮС
- Монгол Улсын хөгжлийн гарцыг зөв тодорхойлж, эдийн засгийн олон салаа мөчрийг усалж торддог ХҮМҮҮС
- Бизнес эрхлэгчдээ хамгаалдаг, хувийн өмчийн хамгаалахын төлөө дуу хоолойгоо нэгтгэдэг ХҮМҮҮС
- Хүний эрхийн хамгаалагч байж, эрх нь зөрчигдсөн хүн бүхний төлөө дуугардаг ХҮМҮҮС болно хэмээн хэтийн төлвөө зурж, хэдийнэ гараанаас гарчээ.
Өрийн дарамтгүй Монголын төлөө дуугарч, ардчилал цусаа бүрэн сэлбэснээ нийгэмд ил тод зарлав. Луу жилийн босгон дээр Лу.Гантөмөрөөр удирдуулсан ардчилал гажуудлаа арилгаж, өнгөрсөн хийгээд өнөөдөрт бүтээсэн намаа цаашлаа төрөө, улсаа өөрчлөхийн төлөөх үйлсэд санал нэгдсэнээ тунхаглав. Нэг зорилгын төлөө зогссон “хүмүүс” байх алхмаа эхлүүлснээ зарласнаар ардчилал ахиад амь оржээ гэсэн итгэлийг ард түмэнд тэд өгч чадав. Эрч хүч, их хүслээр жигүүрлэсэн ардчиллын шинэ үеийнхэн Монголын залууст илүү их урам өгч, энэ нийгмийг өөрчлөх эрмүүн хүслээ ах нарынхаа өмнө итгэл бардам амлана билээ. Гажуудсан ардчиллаа өөрчлөх Лу.Гантөмөрийн улс төр ийнхүү луу жилийн босгон дээр албан ёсоор эхэлжээ.
Гараа нь зөв байсан шигээ бариандаа ч амжилттай орох болтугай хэмээн ардчиллыг дэмждэг мянга, мянган хүн залбирч суугаа биз. Би ч тэдний нэг.
АН шинийг хийдэг 2024-01-12 202.9.46.254
1992 биш, 1996 онд Ардчилсан холбоо эвсэл (2000 онд нэг нам АН болсон) 50 суудалтай олонх болж 1992-1996хүртэлх УИХ д 6 хан суудалтай байхад дөнгөж эхэлсэн ардчилсан хөгжил хуучнаа ( коммунизмаа) санасан эс үйлдлийг зогсоож иргэддээ орон сууцыг нь өгөх, 30.000 хүний амийг авсан хэлмэгдүүлэлтийн төлөө тэдний ( коммунистуудын) өмнөөс Төр уучлалт гуйж, нөхөн олговрын хууль баталж, хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг (09.10) бий болгож орчин үеийн даатгалын системийг бий болгож байсныг мартахгүй
Нэргүй 2024-01-12 213.87.153.124
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-12 202.9.47.26
Зөв л бичсэн байна. Сэтгэгдэл бичсэн хүмүүсээс харахад троллууд их л олон байдаг бололтой.
Нэргүй 2024-01-12 103.57.92.81
Женко байгаа цагт та нарч удахгуй биз дээ
Бараг боломжгүй 2024-01-12 66.181.178.220
АН сэргэнэ гэж бараг лөөлөө болсон байх аа
Нэргүй 2024-01-12 66.181.187.180
БАРДАМ АМ, ШАЛДАН ГУЯ
иргэн 2024-01-12 192.82.66.11
ХУДЛАА БИТГИЙ ЯРИАД БАЙ,ГАНТӨМӨР ЮУ Ч ЧАДАХГҮЙ.
Нэргүй 2024-01-12 88.230.53.16
АН чинь бүх ажил нь мөнгөн дээр тулгуурласан мөнгөний нам шүү дээ. Нэг сонгуульд нэрээ дэвшүүлэхэд л зөвхөн мөнгөтэй амьтан л орно. Мөнгөгүй бол горьд гэдэг биз дээ…
Зочин 2024-01-12 64.119.30.134
Л.Гантөмөр, С.Баярцогт нар луйварчин, хулгайч юм чинь ард түмэн яаж энэ намыг сонгох вэ
Нэргүй 2024-01-12 124.158.67.7
ЭНЭ ХАЛЗАН ХЯТАД ЭХЛЭЭД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГААС ОХИНДОО ЗАВШУУЛСАН ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ТӨЛЧИХӨӨ.
Нэргүй 2024-01-12 139.5.216.253
АН үнэхээр сөрөг хүчний үүргээ биелүүлж чадвал талархана, бас сонгоно. Заримдаа ч үнэхээр түших, итгэх хүнгүй болсон ард түмэн шиг санагдах юм. Улс төржөөд ч болов энэ хуулийг эсэргүүцээч. Энэ хууль батлагдсангүй гээд улсад айхтар хохирол учрахгүй. Хөрөнгө оруулалтанд чинь угаасаа манай хоёр хөрш л үргэлж саад хийж байгаа биз дээ.