“Би ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн, яагаад айлчлалд багтаахгүй байна”

Хуучирсан мэдээ: 2024.01.12-нд нийтлэгдсэн

“Би ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн, яагаад айлчлалд багтаахгүй байна”

“Би ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн, яагаад айлчлалд багтаахгүй байна”

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр /2024.01.12/ Элчин сайд нарыг томилох асуудлыг зөвшилцөх үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат асуулт асуунгаа өөрийгөө магтав.

Тэрбээр “Ер нь бол манай улсын гадаад харилцаа бол их дээшилсэн. Хэзээ байтлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Английн хааныг ширээнд залах ёслолд уригддаг байлаа. Хэзээ байтлаа Франц улсад хүндэт харуултай төрийн айлчлал хийдэг байлаа, амжилттай сайн байгаа. Нөгөө талдаа “Би Ардчилсан намыг төлөөлж УИХ-д нэлээн удаан ажиллаж байгаа гишүүн. Би бараг ардчиллын бэлгэ тэмдэг болохуйц хүн. Гэтэл яагаад намайг Ерөнхийлөгчийн айлчлалд багтаахгүй байна вэ. Ямар нэг шалтаг шалтгаан байна уу, асуучихая” гэсэн юм.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Гадаад харилцааны яам тухайн айлчлал авах гэж байгаа улстай хүнийхээ тоог тохирдог. Хүнийхээ тоонд багтаагаад улс төрийн намын төлөөллийг оролцуулдаг. Мөн тухайн улстай байгуулсан парламент хоорондын найрамдлын бүлгийн гишүүдийг түлхүү оруулдаг. Өөрсдийнх нь саналыг харгалздаг. Ерөнхийлөгчийн Тамгын газартай ярьж зөвшилцөөд шийддэг” гэсэн хариулт өгсөн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж