Хонины мах кг нь 10 мянга, ууц 280 мянгаас эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.12-нд нийтлэгдсэн

Хонины мах кг нь 10 мянга, ууц 280 мянгаас эхэлж байна

Хонины мах кг нь 10 мянга, ууц 280 мянгаас эхэлж байна

"Малчин лавлах-109" мэдээллийн төвийн мэдээгээр 2024 оны нэгдүгээр сарын 12-ны  байдлаар махны жижиглэнгийн үнэ өсчээ. Махны үнэ ханш оны өмнө тогтворжиж байсан ч цагаан сар ойртож байгаатай холбоотойгоор  үнэ нь өссөөр байгааг иргэд хэлж буй юм. Тухайлбал, үхрийн цул мах килограмм нь 16000-17500 төгрөг, хонь болон ямааны мах 8000-11500 төгрөгийн ханштай байгаа аж. Энэ бол бөөний төвүүдийн махны үнийн статистик. Харин жижиглэнгийн худалдаа болон, хүнсний сүлжээ дэлгүүрүүдэд махны үнэ үүнээс 1000-3000 төгрөгөөр илүү худалдаалж буй.

Мөн цагаан сарын баяр ойртож байгаа учраас “Дэнжийн 1000” болон бусад өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны төвүүдэд ууц ихээр гарч, эрэлт дагаад үнэ өртөг ч өндөр байгаа аж.

Ууцны тухайд хамгийн хямд 250-280 мянган төгрөгийн хооронд байгаа бол дундаж 300-420 мянган төгрөг байна.

Нийслэлийн түүхий эдийн зах "Эмээлт"-д ямааны арьс өлөнтэйгөө 38-45 мянган төгрөг, нэхий мөн өлөнтэйгөө 2500 төгрөг, үхрийн шир ширхэг нь7000-12000 мянган төгрөг, бухын шир 35 мянган төгрөг, адууны шир сүүлтэйгээ ширхэг нь 15 мянган  төгрөгийн үнэ ханштай байна.

"Хүчит шонхор" захад махны үнэ өнөөдрийн байдлаар:

  • Үхрийн ястай мах кг 13000-14500 төгрөг, цул нь 16000-17500 төгрөг,
  • Ямааны ястай мах кг7800-9000 төгрөг, цул нь8000-9500 төгрөг,
  • Хонины ястай мах кг нь 10500-11000 төгрөг, цул мах нь 11000-12500 төгрөг,
  • Адууны  мах 9500-10500 төгрөгийн ханштай байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж