Цэвэрлэсэн цас, хогоо Сэлбэ рүү хаяж байна

Цэвэрлэсэн цас, хогоо Сэлбэ рүү хаяж байна

Цэвэрлэсэн цас, хогоо Сэлбэ рүү хаяж байна
Өнгөрсөн зун Сэлбэ голын дагуу үер болж олон зуун иргэд, аж ахуйн нэгж өмч, хөрөнгөөрөө хохирсон. Буруу төлөвлөлт авилгаар өгсөн газар олголтын гайгаар ийнхүү иргэд хохирсон юм. Энэ талаар нүдээ аньж чихээ таглах юм бол амийг нь авч амьдралаар нь мэдрүүлье гэх шиг үйл явдал өдөр бүр шахам болдогийн нэгэн жишээ өнгөрөгч зуны үер байсан ч хотын удирдлагууд энэ асуудлыг үндсээр нь шийдээгүйгээр өвлийн хүйтэнд Сэлбэ голын дагуух халиа нэмэгдэж бас л аюул дагуулж эхлэв. Мартах юм бол маргааш бүр илүүг үзүүлэхээр авилгалд шахагдсан байгаль хүчээ хуримтлуулж байна гэлтэй нөхцөл байдал Сэлбэ гол дагуу үүсчээ.
Үүнийг хариуцсан байгууллагууд нь шийдэх нь байтугай улам дордуулж буйн жишээ энэхүү зураг юм. Нийслэлийн хот тохижилтын газрынхан 2023 оны арванхоёрдугаар сараас эхлэн замын цас, шуудуу, талбайг цэвэрлэсэн бохироо шууд л Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу 17-р сургуулийн харалдаа Сэлбэ голын үерийн далан руу хаях болжээ.
Энэ талаар оршин суугчид мэдэгдэж, холбогдох байгууллагуудад нь гомдол гаргасан ч төрийн байгууллагууд өөрсдийн харъяалах асуудал биш гэж бие бие рүүгээ чихсээр өнөөдөртэй золгосон байна. Иргэд зураг хөргийг нь дараад, баримтжуулаад Хороо руугаа гомдол гаргасан байна. СБД-ийн 13-р хорооныхон асуудлыг шийдүүлэхийн тулд Геодези, Усны барилга байгууламжийн газар, мөн цагдаад хандсан ч тусыг ололгүй байсаар хогон овоо босчээ.
Цагдаагаас шалгаад нийслэлийн Байгаль орчны газар хариуцах ёстой гээд гомдлыг шилжүүлж, гэтэл нийслэлийн Байгаль орчны газраас буцаад Хорооны Засаг даргыг шийдвэрлэ гэсэн албан тоот ирүүлсэн аж. Энэ хооронд нийслэлийн Хот тохижилтын газар бохироо асгасаар байгаа аж. Өөрөөр хэлбэл хотыг цэвэрлэх ёстой газар нь үеийн далан шуудуу руу хог зөөж, урин дулааны улиралд тэр нь хайлж, иргэд эрсдэлд орох аюул нүүрлэжээ. Сэлбийн ай савыг нийслэлийн байгууллагууд өөрсдөө бохирдуулж, аюултай байдалд оруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 103.57.92.81

Урсаад давстай далайдаа очно санаа амар бай еер арга алга

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.182.83

Замд цацагдсан химийн бодис цастай хамт голд хаягдаж голын ай сав бохирдуулдаг тул сүүлийн үед олон улс энэ цэвэрлэгээний аргаас татгалзаж байгаа. УСУГ-ын дарга энэ талаар мэдэж байгаа биз дээ.

Avatar

Нэргүй 2024-01-12 178.174.229.45

ESTOI L UHER MONGOLCHUUD NEGIIG HIIH GD NUGUUG USTGAJ BDAG IIM BALAI UNDESTEN AFRIKT BAIHGUI

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-12 202.9.46.66

Овоолчихсон Цас ачаад байх юм . Байлгаж болдоггүй юм уу.

Avatar

Нэргүй 2024-01-12 92.182.71.142

Нуль давс, тос, бензин болон бусад бохирдолтой ийм цасыг гол руу хаях нь голын экосистемийг усгаж буйтай адил

Avatar

Иргэн 2024-01-12 202.126.88.148

одоо нөгөө давстай,бодистой цас мөс нь тарисан мод бутыг нь ургалтыг зогсоож үхүүлнэ. тэрбум модны устгал мөн үү….

Avatar

Нэргүй 2024-01-12 103.11.192.133

MCS coca cola -н машинууд хаа байсан баянзүрхээс цас хогоо авч ирж асгаад байгаа юм уу? энэ арай дэндүү юм даа.

Avatar

Уншигч 2024-01-12 66.181.180.170

давстай цасыг сэлбэ голын голдиролд асгаж болохгүй шүү дээ, ундны ус бохирдоно, туул гол ч бас бохирдоно, шууд гол руу цутгадаггүй талбай бэлтгээд тэндээ асгаж цуглуулж болмоор юм. давс ямар ууршиж алга болох биш буцаан ашиглаж ч магадгүй биш үү.

Avatar

з 2024-01-12 202.126.89.132

энэ оркуудыг хотын удирдлагаас бүрмөсөн шахан зайлуулъя.

Avatar

БОДМООР 2024-01-12 203.98.76.4

ДАВС БОДИСЫН АГУУЛАМЖТАЙ ЦАС МӨСӨӨ ХОГИЙН МАШИНААР ХОГИЙН ЦЭГРҮҮГЭЭ, ДАВС БОДИСГҮЙ ЦАС МӨСӨӨ ХОТЫН НОГООН БАЙГУУЛАМЖДАА ОВООЛМООР ЮМ ДАА. ДАВС БОДИСТОЙ ЦАС МӨСИЙГ НОГООН БАЙГУУЛАМЖ БОЛОН ГОЛ МӨРӨНРҮҮ ХАЯАД БАЙВАЛ ИРЭХ ХАВАР БОХИРДОЖ ӨВС МОД НЬ УРГАХГҮЙ, МӨН ШАР УСНЫ ҮЕР БОЛНО.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж