БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2024.01.12/ ээлжит мэдээллээ хийлээ.


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан:

-Бид ирэх тавдугаар сар хүртэл өвлийн 70 гаруй эвентийг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймагт жил бүр зохион байгуулдаг "Тэмээний баяр"-ыг зохион байгуулах бол Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр, Улаанбаатарт болох "Бүргэдийн баяр" болон "Улаанбаатар цасны баяр, Ховд аймагт "Мөнгөн шагшуурга" мөсний баяр гэх мэт арга хэмжээг зохион байгуулна.

-Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа:

-"Түмэн тэмээний баяр" арга хэмжээ 25 дахь жилдээ 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна. Энэ баяраар өмнө нь жил тэмээний хурд хүч, спортод анхаарч байсан бол энэ жилээс тэмээний сүү сүүн бүтээгдэхүүн, ноосон бүтээгдэхүүн, урлаг, энтертайнмент арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг баяр 1997 оноос  хойш өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ болж ирсэн.

Өмнөх жилүүдэд гуравдугаар сард зохион байгуулдаг байсан бол тэмээ уралдах таагүй орчин бүрэлдэх учраас хугацааг нь нэг сараар урагшлуулсан.

Энэ жилээс эхлэн жил бүр тогтмол хоёрдугаар сард болно. Ингэний сүүгээр ямар ямар бүтээгдэхүүн хийж, ноосоор нь ямар хувцас хийж болдгийг загвар өмсөгчид танилцуулж, тэмээний ингэ сааж, тэмээ гаршуулж, сургах арга хэмжээг хийнэ. Мөн "Хурд" хамтлагийн "Би эх оронтойгоо адилхан" амьд тоглолт болох юм. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. ДЭМБ болон НҮБ-аас "Дэлхийн тэмээний жил" болгон зарласан учраас энэ жилийн наадам ихээхэн онцлогтой болно.

-БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга В.Батчимэг:

-Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төлөвлөгөөг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Нийт 70 гаруй ажил багтаад байна. Монголыг зорин ирж байгаа гадаад жуулчдын 30 хувь нь өвлийн улирал буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд ирж байна. Бид бодлогоор өвлийн улиралд ирж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Нөгөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-нд үндэсний бахархалт нэн ховор амьтан болох "Мазаалай" нэртэй мөсөн хотхоны нээлтийг Улаанбаатарт байрлах "Sky resort" цанын баазад хийх гэж байна. Бид нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтоож, номонд бүртгүүлэхээр ажиллана. Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлахаар мөсөн хотхоныг барьж байгаа. Нийт 50 гаруй мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласан. Мөн тэнд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулна. Одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүргүүлээд байна. Бид "Nas Daily" багтай хамтран ажиллаж, дөрвөн инфлүүзер Монголд ирсэн. Одоо Булган аймгийг зорьсон. Тэд Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ.

Монголын нутаг дэвсгэр дээр зохион байгуулах эвент арга хэмжээний хуанлиг 2023 оноос эхлэн баталж, улсын хэмжээнд 70 арга хэмжээг зохион байгуулсан. Харин 2024 онд 128 эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Dr. Adity 2024-01-12 129.205.113.173

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ 780, 000 Долоон зуун, Наян мянган доллар

Avatar

Хаха 2024-01-12 202.9.46.217

Зарайнуудын хархааар нэг ууртай мэт лалрууд юун аялал

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.179.71

yun olon hun gulgah ve berteh vii dee sain zohion baiguulaarai da dargadaa taalagdah gej olon huneer tug tahiv

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.87.59

Олон хүн гулгах нь гулгах байх. гол нь олон хүн бэртээсэн өдөр болчихгүй л байгаасай да.

Avatar

Нэргүй 2024-01-12 202.9.40.5

Zochin Ene Nymbaatariig tomilson ueel n naad ** duugee zailuulaach.Tsas.musee tseverlehgui.mashin unuulahgui.emhii utaand hordood.olon hunii ami nas eruul mend.ed hurengeer hohirooj bn.Delhiid iim hunii naad zahiin erhiig zurchdeg uls oron bnuu.Deer bgaanuud n bolivsrolgui.ah duugeegeeree tur barisan t1uud.Olon ulsiin hunii erhiin ekspirtuudeer sudalgaa hiilgeh heregtei bn

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-12 66.181.181.134

Заа, нэг их тийм, ийм тооны зуулчин авчирна, энээ тэрээ гэж бүлт үсэрээд ч яахав дээ. Энэ жил 600 мянган жуулчин ирсэн ч гэх шиг "пан" гөрөөд яахав дээ. Үнэндээ бол нэг Хятад 10, 20 ороод гарсаныг 20 жуулчин ирсэнд тооцсоныг тэнэг хүн ч гадарлахтайгаа. Заа, бодитоор бодъё оо, зуны цагт 600 мянган жуулчин ирсэн гэвэл УБ-ын 3 хүн тутамын нэг нь жуулчин болж мань нь ядаж Прагад явж байгаа юм шиг хааяа, хааяа даа, тэр орных нь хэлээр ярих шаардлага гардаг юм байгаа биз дээ, гэтэл "паг".

Avatar

Зочин 2024-01-12 66.181.179.47

Ингэн тэмээ саана.

Avatar

Нэргүй 2024-01-12 88.230.53.16

Эвент гэж монголоор юу гэсэн үг вэ? Монгол хэл гэж юм ер нь байна уу?

Avatar

Нэргүй 2024-01-12 139.5.216.82

ХИХ ЮМА ОЛЖ ЯДСАН СУКАНУУД

Avatar

Нэргүй 2024-01-12 192.82.64.212

Мөнгө идэх арга л юм даа. Нөөц сангаас мөнгө гаргана буцааж хийх ёстой атал буцаж ордоггүй байгаа.

Avatar

Зочин 2024-01-12 202.126.89.3

Гиннес тийм чухал юм уу. Гиннесийн номд орсон ч яалаа, байсан ч яалаа. Эхлээд утаанаасаа салаачээ. Хүүхдүүд хордож гүйцлээ

Avatar

Нэргүй 2024-01-12 103.212.116.171

Байгаль орчны сайд гэж газрын бэтэг царайлсан поп гар байна аа

Avatar

з 2024-01-12 202.126.89.132

байгаль орчноо хамгаалж чадахгүй байж, бохирдуулах ажил санаачлах юм

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.180.60

ulaanbaatar ter chigeeree musun gulguur bolchihood bn shu de. haa saigui musun gulguur

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.102.222

Улаанбаатарт бүүр илүү геннисийн рекорд өдөр бүр болж бна. 1500000 хүн өдөр бүр гулгаж бна шт

Avatar

Нэргүй 2024-01-12 139.5.219.37

Хаха гоё хэллээ

Avatar

иргэн 2024-01-12 66.181.180.121

Төрийн хяналтгүй мөнгө уйлдаггүй. Ийм тэнэглэлд мөнгө зарцуулахаар хальтиргаа гулгаанд анхаараач. За энэ БОАЖЯ ажил биш бол хотын ойрхон агаарт гарах газарт зарцуулаач дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж