БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

Хуучирсан мэдээ: 2024.01.12-нд нийтлэгдсэн

БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

БОАЖЯ: Нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтооно

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнөөдөр /2024.01.12/ ээлжит мэдээллээ хийлээ.


Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэд ерөнхийлөгч О.Мөнхнасан:

-Бид ирэх тавдугаар сар хүртэл өвлийн 70 гаруй эвентийг хийхээр төлөвлөсөн. Үүний нэг нь Өмнөговь аймагт жил бүр зохион байгуулдаг "Тэмээний баяр"-ыг зохион байгуулах бол Хөвсгөл аймагт "Хөх сувд" мөсний баяр, Улаанбаатарт болох "Бүргэдийн баяр" болон "Улаанбаатар цасны баяр, Ховд аймагт "Мөнгөн шагшуурга" мөсний баяр гэх мэт арга хэмжээг зохион байгуулна.

-Өмнөговь аймгийн Аялал жуулчлалын холбооны гүйцэтгэх захирал Н.Ариунсанаа:

-"Түмэн тэмээний баяр" арга хэмжээ 25 дахь жилдээ 2024 оны хоёрдугаар сарын 1, 2-нд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод болох гэж байна. Энэ баяраар өмнө нь жил тэмээний хурд хүч, спортод анхаарч байсан бол энэ жилээс тэмээний сүү сүүн бүтээгдэхүүн, ноосон бүтээгдэхүүн, урлаг, энтертайнмент арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг баяр 1997 оноос  хойш өвлийн аялал жуулчлалын арга хэмжээ болж ирсэн.

Өмнөх жилүүдэд гуравдугаар сард зохион байгуулдаг байсан бол тэмээ уралдах таагүй орчин бүрэлдэх учраас хугацааг нь нэг сараар урагшлуулсан.

Энэ жилээс эхлэн жил бүр тогтмол хоёрдугаар сард болно. Ингэний сүүгээр ямар ямар бүтээгдэхүүн хийж, ноосоор нь ямар хувцас хийж болдгийг загвар өмсөгчид танилцуулж, тэмээний ингэ сааж, тэмээ гаршуулж, сургах арга хэмжээг хийнэ. Мөн "Хурд" хамтлагийн "Би эх оронтойгоо адилхан" амьд тоглолт болох юм. Иргэдийг өргөнөөр оролцохыг урьж байна. ДЭМБ болон НҮБ-аас "Дэлхийн тэмээний жил" болгон зарласан учраас энэ жилийн наадам ихээхэн онцлогтой болно.

-БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга В.Батчимэг:

-Засгийн газраас өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж, төлөвлөгөөг 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Нийт 70 гаруй ажил багтаад байна. Монголыг зорин ирж байгаа гадаад жуулчдын 30 хувь нь өвлийн улирал буюу арваннэгдүгээр сараас тавдугаар сарын хугацаанд ирж байна. Бид бодлогоор өвлийн улиралд ирж байгаа жуулчдын тоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Нөгөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 14-нд үндэсний бахархалт нэн ховор амьтан болох "Мазаалай" нэртэй мөсөн хотхоны нээлтийг Улаанбаатарт байрлах "Sky resort" цанын баазад хийх гэж байна. Бид нэг цагт маш олон хүн гулгасан Гиннесийн амжилтыг тогтоож, номонд бүртгүүлэхээр ажиллана. Олон улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, сурталчлахаар мөсөн хотхоныг барьж байгаа. Нийт 50 гаруй мазаалай дүрстэй баавгайг мөсөөр урласан. Мөн тэнд олон улсын мөсөн урлаачдын тэмцээнийг зохион байгуулна. Одоогоор дэлхийн 12 орны 40 гаруй тамирчин оролцохоор бүргүүлээд байна. Бид "Nas Daily" багтай хамтран ажиллаж, дөрвөн инфлүүзер Монголд ирсэн. Одоо Булган аймгийг зорьсон. Тэд Архангай аймгийн өвлийн наадамд оролцоод, Улаанбаатарын мөсөн хотхонд ирнэ.

Монголын нутаг дэвсгэр дээр зохион байгуулах эвент арга хэмжээний хуанлиг 2023 оноос эхлэн баталж, улсын хэмжээнд 70 арга хэмжээг зохион байгуулсан. Харин 2024 онд 128 эвентийг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж