“УБТЗ” ХНН: Тяньжин боомтод байгаа чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна 

“УБТЗ” ХНН: Тяньжин боомтод байгаа чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна 

“УБТЗ” ХНН: Тяньжин боомтод байгаа чингэлгийг татан авах ажлыг шуурхай зохион байгуулж байна 

Тяньжин боомтод байгаа импортын чингэлэг нэмэгдэж байгаатай холбоотойгоор УБТЗ-ын зүгээс Тяньжин боомтоос Монгол Улсыг чиглэсэн импортын чингэлгийн галт тэрэгний тоог нэмэгдүүлэх хүсэлтийг Хятадын төмөр замд тавьснаар Хятадын тал хоногт 1,5 галт тэрэг Тяньжин-Эрээн өртөө хооронд аялуулдаг байсныг хоногт 3-4 галт тэрэг аялуулж байна.  Эрээн өртөөнөөс Замын-Үүд өртөөний нарийн царигаар орж ирсэн импортын чингэлгийг өргөн царигийн галт тэргэнд шилжүүлэн ачиж шуурхай тээвэрлэн Улаанбаатар хотын терминалуудад буулгах ажлыг УБТЗ зохион байгуулж байна.  

2023 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Тяньжин боомтод Монгол Улс руу илгээх 3921 чингэлэг ачаа байсан бол өнөөдрийн байдлаар 2926 болж 25 хувиар багасаад байна. Өнөөдрийн байдлаар Замын-Үүдийн Шилжүүлэн ачих ангийн талбайд нийтдээ 677 чингэлэг байгаагийн 500  нь хуучин автомашинтай чингэлгүүд байна. Мөн Улаанбаатар хотын терминалуудад өнөөдрийн байдлаар 1935 чингэлэг байгаагаас 1200 нь ачаатай чингэлэг байна. Импортын чингэлгийг шуурхай тээвэрлэх, хүлээн авагчдад нь түргэн шуурхай олгох ажлыг УБТЗ-ын зүгээс терминалууд болон Гаалийн Ерөнхий газартай хамтран зохион байгуулж байна. Эдгээр байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.               

                                                                       Гэрэл зургийг Б.Тэмүүлэн 

 

 

ЭХ СУРВАЛЖ: “УБТЗ” ХНН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

Харуулах боломжгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж