Хөгжлийн банкны хэргээр Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг шүүнэ

Хөгжлийн банкны хэргээр Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг шүүнэ

Хөгжлийн банкны хэргээр Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг шүүнэ

Хөгжлийн банкны гэх хэргийг давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгаа юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан байна.

Хөгжлийн банкны гэх хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн онд хянан хэлэлцэж, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан бол УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Н.Алтанхуяг нарын 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны арваннэгдүгээр сарын 29-нд “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Тодруулбал, тус прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Монгол Улсын Хөгжлийн банкны эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны дөрөвдүгээр сарын 17-ноос долдугаар сарын 7-ны өдрийн хооронд хянан хэлэлцээд, 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тэгвэл прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн юм. Тэдний дотор УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын асуудал багтаж, Давж заалдах шатны шүүхээр хэргээ дэнслүүлэхээр болоод байна.

“НИСЛЭГТ ХЭНТЭЙ ХАМТ ЯВЖ БАЙГААГАА МЭДЭХГҮЙ”

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Х.ГАНХУЯГ:

-2021 оны нэгдүгээр сарын 20-ноос энэ асуудал сөхөгдсөн. Тэр үед УИХ-аар банкны тухай шинэ хуулийн төслийг хэлэлцэж байсан.  Хамгийн том хувьцаа эзэмшигч нь 20 хүртэл хувь эзэмшдэг байх, топ таван банк нээлттэй хувьцаат компани болсон байх зохицуулалттай хуулийг УИХ баталсан. Хууль батлах болсон шалтгаан нь “Эрдэнэт” үйлдвэр, “Монголросцветмэт” үйлдвэр зэрэг дуулиант хэргүүдэд банкны оролцоо их байна гэдэг асуудлыг цаашид гаргуулахгүйн тулд энэ хуулийг баталсан. Банкны шинэ хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг Г.Амартүвшин ахалж, миний бие гишүүнээр нь ажилласан.  Банкны хуулийг батлуулах болоход банкны эзэд том акци явуулсан. Тэр цаг мөчөөс хойш хэвлэлийн баатар болсон.

Хэрэг үүссэн шалтгаан нь ч гэсэн Г.Амартүвшин гишүүн өөрөө шалгуулъя гэдэг хүсэлт гаргаж, АТГ, хууль хяналтын байгууллагыг дуудсан цагт нь очиж, мэдүүлгээ өгч ирсэн. Гэрт нэгжлэг хийсэн, ээж, аав, ах, эгчийн компани, миний охин компаниудыг бүгдийг шалгасан. Хэрэг шүүхэд шилжээд яллах дүгнэлттэй танилцахад юу ч гарч ирээгүй. Би анх шүүх хурал эхлэхэд л прокуророос асууж байсан. “Нотлох баримт чинь юу юм бэ. Юун дээр үндэслэж намайг яллаад байгаа юм бэ” гэдэг асуултыг тавьсан. Зээлийг үхэртэй ч зүйрлэв үү, гар утастай ч зүйрлэв үү тийм л юм ярьсан. Онгоцоор хамт явсан гэдэг асуудлыг тавьдаг. 2018 оны есдүгээр сард би Канадын их сургуульд элсэх эрх аваад тэр цаг мөчөөс ирэн очин байсан.  2019 онд 12 удаа хилээр гарч, 12 удаа орж ирсэн. Нийтдээ дамжин нислэгүүдээ оруулаад 56 удаагийн нислэг хийсэн. 10 мянга гаруй хүнтэй хамт ниссэн. Ний нуугүй хэлэхэд нислэгт хэнтэй хамт явж байгаагаа мэдэхгүй.

"ХАЙЖ, ХАЙЖ ХАМТ НИССЭН МЭДЭЭЛЭЛ ОЛЖ”

УИХ-ын гишүүн, шүүгдэгч Г.АМАРТҮВШИН:

-"Вертекс майнинг партнерс" ХХК-ийн зээл Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй гэж ярьдаг. Гэтэл энэ компани туршлагатай уул уурхайн олборлогч компани. Монгол Улсын экспортын 93 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг. Үүнээс нүүрсний экспорт дангаараа 56 хувийг эзэлдэг. Төсвийн байнгын хорооны гишүүний хувьд нэг тоог баттай хэлье. Улсын төсвийн орлогын 40 хувийг нүүрсний экспорт шууд болон шууд бусаар бүрдүүлдэг. Энэ компани уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байхад яагаад Хөгжлийн банкны зорилгод нийцэхгүй гэж. Хэрэв өнөөдөр ийм төслийн зээлийн хүсэлт орж ирвэл би хоёр гараа өргөөд дэмжихээр байна. Тус компани зээл авахаас өмнө дандаа гаднын операторууд “хийдэг” байсан. Тэр дотроо Хятадын компаниуд. Үндэсний компанийг дэмжих нь зөв. Г.Амартүвшин, Х.Ганхуяг хоёр хамт бизнес хийдэггүй, албан тушаалаа урвуулан ашигласан зүйл байхгүй. Тогтоогдсон зүйл байхгүй. Би өөрөө ашиг сонирхлын үүднээс зээл олгосон асуудал байхгүй, нотлогдоогүй. Цэвэр улс төрийн зорилгоор миний нэрийг сэвтүүлэх, унагаах зорилготой байсан гэж харж байна. Та бүхэн санаж байгаа байх. 2022 оны эхээр Хөгжлийн банкны удирдлагууд тэр дундаа дэд захирал хэвлэлийн бага хурал дээр “Г.Амартүвшин бусдын боломжийг хулгайлсан, найздаа зээл олгосон” гэж гүтгэж, сошиалаар бужигнуулсан.

Энэ захирал нь 2020 оны УИХ-ын сонгуульд Хан-Уул дүүрэгт өрсөлдөж байсан нөхөр. Намайг харлуулах гэж дээрх гүтгэлгийг явуулсан гэж хардаж байгаа.

Энэ компанид зээл олгуулсан гэж итгүүлэхийн тулд мөрөөрөө ажлаа хийж байсан залуусыг энд хамаатуулсан. Эд нарт ямар ч буруу байхгүй. Шахалт, дарамт, эрүүдэн шүүсэн үйл явдал нөхцөл байж болзошгүй дээр таамгийн шинж чанартай мэдүүлэг авагдсан байна лээ. Энэ хурлаар тодорхой боллоо. Х.Ганхуяг бид хоёрыг найз гэж тогтоохоор маш их хүч чармайлт гаргасан байна. Хайж хайж азаар нэг хамт ниссэн нэг мэдээлэл олдсон бололтой. Өөр юм байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 139.5.216.148

Тэр 48 яахаараа хэргээ хэрэгсэхгүй болгуулдаг юм? Заавал хариуцлага тооцоорой. Дээрээс нь хэргээ хэрэгсэхгүй болгуулахын тулд авлига өгсөн л байлгүй. Авлигын хэргийг нь бас шалгаарай!!!

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.182.83

давхар иргэншилтэй Г.АМАРТҮВШИН улс төрд байх нь ҮАБ-д халгаатай л санагдах юм.

Avatar

Нэргүй 2024-01-12 103.57.92.81

Зөв, дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-01-12 66.181.185.168

Зөв. Тэр сая монгол банкны ажлаа өгсөн ганбямбын дөлгөөн хулгайч Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга содбаатарын ах хоёрыг шүүгээчээ. Хүрэлсүх шудрага байж чадахгүй бна ш тээ. Шүүгдэж ялсан авсан хүмүүс үнэхээр мал юм аа. Шоронд орж бхдаа таарсан хулгайчууд. Барьцах хэрэгтэй ш тээ. Өнөрөө шиг байж байж л амьдрана шүү дээ

Avatar

S 2024-01-12 139.5.219.74

SEXSEER XANGAAD UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2024-01-12 139.5.216.253

Ийм хулгайч нарт итгэж битгий сонгож байгаарай. Ийм хүмүүст эх орон гэж байхгүй юм байна. Зөвхөн өөрсдийнх нь эрх ашиг л байдаг. Энэ Амраа их өмөөрч байсандаа харамсдаг шүү.

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.113.72

Энэ хоёр пяздукийн шүүсийн шахах хэрэгтэй. Амартүвшин өөрөө огцроно гэж худлаа жүжиг тавьсан биздээ:.

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.176.194

Амартүвшин гишүүн уул уурхаын олборлолтоос их хол байж дээ, ЭТТ уурхайн Цанхийн зүүн хэсэгт л TTJCCO олборлолт хийдг бсн, Цанхийн баруун хэсэгт зөвхөн Монгол ААН үүд олборлолт хийж бгаа

Avatar

wer 2024-01-12 66.181.181.220

nogoonoo min cii bol nootoi hulgaich shuu, cinii ter hera merag shalgaval mun ch ih um garna da garna

Avatar

Би 2024-01-12 70.93.178.224

iшалгах юмаа олж дээ акул хулгайчдаа шалгаач чаддаг бол

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.102.222

Pat Mat 2

Avatar

Зоч 2024-01-12 202.126.88.96

Гэмгүй царайтай хулгайчид цаазын ялаа сэргээхийн төлөө тэмций

Avatar

Иргэг 2024-01-12 66.181.187.230

Эрэлийн Эрджнэбатыэ хүүадүүд Ыаянхонгорйэ Шинэуинёт сцманд Хятадцудтөй нүүрс цхау эхэлсэн Өмнөговь Гцрвантэсд ыаё нүүрс цхау эхэлсэн Аль эртнээс Фагаанд хаданд 600 охяим машинаар нүүрс збөу ыайгаа Өөрөөр аэлбэл Хөгжлийн банкны мөнгб ийшээ орсон Зээлээ төл Эрдэнжбатаа

Avatar

иргэн 2024-01-12 192.82.66.11

хулгайчид

Avatar

Нэргүй 2024-01-12 203.98.76.4

БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХОГОНДОО ДАРАГДАЖ ГҮЙЦЛЭЭ….ОДНОО ГИШҮҮН БГД-ИЙН ДАРГА БАЙХАД ХОГ ТЭЭВЭР ГАЙГҮЙ БАЙСАНСАН….

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.117.108

Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Дамдинням 3 найзаао барах уу дэлхийгээр аялагя нэвтрүүлгээр өмнөд америкт хамт яваа баримтат кино нь гарч байсан манай найк америкаас ирэхэд туркийн онгоцонд наад 3 чинь зэрэгцээд нэг суудал дээр тас тас хөхрөөд явж байсныг харсан хүн нь байна.Энэ 3 луйварчинг америкт байгаа Ө.Батбаяр хулгайчтай нь хамт авчраад шоронд нь хийгээчээ мэргжлийн хулгайч штээ

Avatar

Хотын унаган иргэн 2024-01-12 192.82.92.245

Салж хагацахгүй 4 найз байснаа Шүүхийн танхимд бие биенээ танихгүй болоо биздээ. Шийд гаргасан шүүгч ард түмнийг Монгол Улсын шүүхийг доромжилсон доо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж