Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно

Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно

Цагаан сарын барилдаан тасрахгүй, болдгоороо болно

Уламжлалт цагаан сарын баярын өдөр буюу XVII жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн шинийн 1-ний өдөр 2024 оны хоёрдугаар сарын 10-нд тохионо. Гэхдээ битүүний өдөр тасарч байгаа. Энэ талаар "Түвдэнпэлжээлин” хийдийн хамба лам Ж.Гончигсүрэнгээс тодруулахад "Энэ жилийн цагаан сарын баярын битүүний өдөр тасарсан гэх мэдээлэл үнэн. Гэхдээ энэ жил аргын тооллын хоёрдугаар сарын 9-н буюу хуучны 29-нд сүм хийдүүд битүүний өдрийн хурал номоо хурна. Ард иргэд тэр өдөр битүүлэг хийх зан үйлээ хийж болно" гэв.

Битүүний өдөр тасарч байгаа учир уламжлалт сар шинийн барилдаан болох эсэх талаар бөх сонирхогчид сонирхож байлаа. Тэгвэл энэ талаар Бөхийн холбооноос тодруулахад "Барилдаан болно" гэсэн юм.

Өнгөрсөн жилийн тухайд улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэсэн билээ. Харин 2022 оны усан бар жилийн барилдаанд аймгийн заан цолтой байсан Э.Мөнхжаргал түрүүлж, улсын заан Б.Пүрэвсайхан үзүүрлэсэн түүхтэй. Үүнээс өмнө цар тахлын улмаас 2021, 2020 онуудад битүүний өдрийн уламжлалт барилдаан цуцлагдсан.

Усан туулай жилийн барилдаанд Ч.Санжаадамба аварга зодоглож, ард түмнээ баярлуулсан удаатай. Түүний хувьд хэсэг хугацаанд дэвжээнээсээ хөндийрч эргэн ирсэн нь энэ байсан. Тэгвэл энэ жил түүнийг барилдаасай гэж бөх сонирхогчид хүсч байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-01-12 66.181.160.63

Өдөр тасарна гэж яадын ..Өмнөх өдөр нь хагартлаал иддэг Тэгээл идэдгээрэй идийшдээ ..Хагартлаа идхэд өдөр ямар байхнь ямар хамаатай юм ..Мунхруулах гээд ядчихийн

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

)) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-12 88.230.53.16

Битүүний өдөр байхгүй юм чинь барилдаан ч байх ёсгүй. Шууд л шинэлэх ёстой. Яагаад төрийнхөө дагах ёстой хуанлигаа үл тоомсорлоод байгаа юм бэ?

Avatar

Нэргүй 2024-01-12 202.126.88.166

Өмхий илжиг ээ монгол уламжлал хэзээ ч тасрахгүй,

Avatar

Нэргүй 2024-01-12 192.82.64.212

Бөхийн өргөнд очиж үзсэн юу ч харагддаггүй юм байна лээ. Дурангаар хардаг юм уу яадаг юм эргэн тойрон харсан хийх ажилгүй юмнууд юугаач хийж суудаг юм Бөх хөгжихгүйээ нээрээ шүү

Avatar

Түүх ч 2024-01-12 202.21.120.62

Тэгээд сар шинийн барилдаан нь яг хэдэнд болох юм бэ дээ, 2-р сарын 9-нд юм уу, 10-нд юм уу тодорхой бичээчээ

Avatar

зочин 2024-01-12 103.212.118.153

Барилдаж л таарах байлгүй дээ, бөхчингүүдийн шунал нь хаачих вэ дээ, уг нь бол бөхгүйгээр ямар ч баяр ёслол болдгоороо болоод л явна, сар шинэ ч болдгоороо л болно ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж