Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёд "хүчээр" эргэн ирнэ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёд "хүчээр" эргэн ирнэ

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Хацү башёд "хүчээр" эргэн ирнэ

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ ирэх амралтын өдөр эхлэх Хацү башёд барилдахаар болжээ. Түүний хувьд сүүлийн гурван башё дараалан бэртлийн улмаас өнжиж, бүтэн барилдаж чадаагүй.

Өдгөө 32 настай их аваргын тухайд өнгөрсөн тавдугаар сарын Нацү башёд түрүүлснээсээ хойш Нагоя башёг нурууны бэртлийн улмаас дундаас нь орхиж, Аки болон Кюүшү башёд барилдаагүй билээ. Угтаа Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ удаан хугацаанд зовиуртай байсан өвдгөндөө хагалгаа хийлгэн эргэн дэвжээнээ гараад байсан юм.

Дэвжээний багш Исэгахама ярихдаа “Түүний бэлтгэл төдийлөн сайн биш байгаа ч тэр барилдах хүсэлтэй байгаа. Миний харж байгаагаар түүнийг эхний барилдаанаа хийх хүртэл би нөхцөл байдлынх нь талаар хэлмээргүй байна. Тэр өөрийгөө сайн байгаа гэж байгаа боловч өмнөхөө бодвол бэлтгэл дээрээ харьцангуй цөөн барилдаан хийж байна” гэжээ.

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард сүмогийн холбооны ёкозүнагийн зөвлөл хуралдах үеэр зөвлөлийн зарим гишүүд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг Хацү башёд барилдахыг “шахжээ”. Ерөнхийдөө Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ цаашдаа дахин башё өнжөөд байвал зодог тайлахаас өөр аргагүйд хүрнэ. Сүүлд Какүрюү М.Ананд дөрвөн башё бүтэн барилдаж чадалгүй ёкозүнагийн зөвлөлөөс барилдахыг сануулж, эцэст нь зодог тайлах хүсэлтээ өгч байсан билээ. Тиймээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үргэлжлүүлэн барилдаж чадна гэдгээ харуулахын тулд ирэх башёд зодоглоно.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bravo 2024-01-12 66.181.179.66

Irgen ireesei amjiltt amjiltt sain hun chanartai zaluu

Avatar

Нэргүй 2024-01-12 128.233.11.87

odoo bolnoo bolno, nasaaraa idekhee beldsen byz dee.

Avatar

Нэргүй 2024-01-12 203.23.49.219

Yagsht yuchkushuuuu

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.112.28

Бараг робот болжээ.

Avatar

Zochin 2024-01-12 66.181.177.218

Тиймээс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ үргэлжлүүлэн барилдаж чадна гэдгээ харуулахын тулд ирэх башёд зодоглоно. Yugsen ugiin Tamii?

Avatar

Нэргүй 2024-01-12 88.230.53.16

Өмнө нь аймшиг бүхнийг давж, хэр баргийн хүний хийж чадахгүй зүйлийг хийж, амжилтын дээдийг үзүүлсэн гайхамшигтай бөх гэдгээрээ Сумогийн түүхэнд мөнхөрсөн гавьяатай. Одоо биеэ л бод. Зодог тайлсан ч яадаг юм бэ. Бүх хүн ойлгоно. Эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.177.218

Ягшд атаархуу юмбэ Чи зодог тайлааа наадах чинь ядуу

Avatar

oyun 2024-01-12 202.126.88.189

бэртэл ихтэй боль боль бие бод зодог тайлсан ч яадаг юм эцсийн эцэст эрүүл мэнд чухал

Avatar

Нэргүй 2024-01-12 203.23.49.219

Peeshh ataarhuuu teneg

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж