Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас аймгийн төв рүү явж байсан иргэдийн автомашин цасанд сууж, дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр бага насны хүүхэд байсан гэжээ. Цасанд суусан автомашинд таван хүн зорчиж явсан бөгөөд тэдний дөрөв нь нэг гэр бүлийн нэг нь хажуу айлын хүн байжээ. Осгож, эмнэлэгт хүргэгдсэн иргэний хувьд хажуу айлынх нь хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Тухайн иргэн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зүүн хөл нь хөлдсөн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал харьцангуй тогтворжиж байна гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Харин цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт дөрвөн хүн осгосон байдалтай амь насаа алдсан харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар руу зорчихгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.178.178

Та нар чинь ямар хатуу сэтгэлтэй хүмүүс вэ. Энэ олон сэтгэгдэл дунд нэг бол талийгаач болсон хүмүүсийг буруутгасан , нэг бол энэ хорвоо ертөнцийн бүх бурууг бусдад тохсон л хүмүүс байх юм. Бүхэл бүтэн гэр бүл байхгүй болсон байхад заавал хэн нэгэнд буруу тохох гээд. Үнэхээр цас шуургатай зам хаасан үед шаардлага байсан болоол гэр бүлээрээ явсан байлгүй дээ. Золгүй явдал хэзээ ч хаана ч хэнд ч тохиолдож болно. Эвий дээ тэр хөөрхий хүүхдүүд, яаж зовсон болдоо. Ум сайн амгалан болтугай

Avatar

Нэргүй 2024-01-12 202.55.188.109

maliinhaa arisaar hiisen deel huvtsas umcuuts

Avatar

8 2024-01-12 66.181.161.124

хэнэггүй нь дэндүү бна мэдсээр байж зөндөө л хэлж бсан мэдээгээр хэнгэггүй томчуудаас хүүхэд хохирч

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.183.44

хэнэггүй тэнэгийн төлөөс,

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Иргэн 2024-01-12 202.126.88.66

Ewii 2 hvvhed bsan bnshde ymar haramsaltai yum be😭😭

Avatar

Нэргүй 2024-01-12 119.205.1.250

яасан ч хэнэггүй улсууд вэ???? анхааруулж байхад өөрсдөө мунхаг тэнэг нь дэндэждээ. хөөрхий

Avatar

Бадарч тахар 2024-01-12 66.181.186.197

Үнэтэй авсан япон машиндаа осгож үхэх тавилантай байж хохь чинь ! машинаа орхиод явж чадахгүй байсаар байгаад үхээ биз !

Avatar

Нэргүй 2024-01-12 202.126.88.66

Ymar muuhai hvn be 😭

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.87.59

Машинаасаа битгий холдоорой, машиндаа сууж тусламж хүлээ, алхаж гүйж хөлөрч болохгүй гэж зурагтаар заагаад байсаныг сонсоод хэрэгжүүлсэн байлгүй дэ. Хүний зовлонг сонсоод тавлаж байгаа хүн лав Монгол хүн бишээ.

Avatar

Нэргүй 2024-01-12 202.179.21.213

ppeee yasan muuhai hun ve sonsson hun ,unshsan hun uilj bhad yanadaa yaj ene horvoog barna daa

Avatar

иргэн 2024-01-12 66.181.187.236

одоо яая гэхэв дээ,,,,,,Насанд хүрсэн улсууд байж Анхааруулсаар байхад өөрсөдөө өөрсөдийгөө Хорлож байгаа Улсыг юу гэлтэй вэ,

Avatar

Нэргүй 2024-01-12 59.153.87.59

Хүны амьдралд хойшлуушгүй ямар ч хүнд асуудал гарсан байж болно. Хөөрхий дө юунд яарч сандарч гарсан юм бол до.

Avatar

Нэргүй 2024-01-12 188.162.254.2

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

Зочин 2024-01-12 66.181.161.188

Энэ харамсалтай юманд дээдэс ямар хамаа байна. Үргэлж л цаг агаарын мэдээ хэлж байсан. Шүү. Анхааралгүй хэнэггүй байна даа. Юу гэж ч хэлэх үү . Нэргүй өөрөө ёс зүйгүй. Үгээ зөв хэл , ухаанаа зөв удирд тэнэг минь.

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.183.44

солиороод бгачээ, хамаатуулаад сэтгээд бгаа бол шизо шүү, үзүүл

Avatar

Нэргүй 2024-01-12 202.126.89.83

Битгий ийм орк бай л даа Монголчуудаа.

Avatar

Irgen 2024-01-12 43.242.242.69

Manaihan heneggui2 gehed arai dendej bdag huduu iih hee shaagui ntr gej ongiroohoo bolimooriin

Avatar

Иргэн 2024-01-12 202.126.93.93

Ямар аймар юм бэ? Ямар аймшигтай зүйлийг мэдэрч байсан болоо? Дэд бүтцээ ахиад жоохон сайжруулах юмсан даа

Avatar

Irgen 2024-01-12 43.242.242.69

Ded butetsdee bishee huvi hunii hariutslaga undur blgah heregtei sanuulaad bhad iim bj bolohgui

Avatar

Нэргүй 2024-01-12 202.21.108.54

дэд бүтэц энд ямар хамаатай юм бэ…явах ямарч боломж байхгүй байхад үхэх гэж явж байгаад харамсалтай байна согтуу байсан гээ биздээ..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж