Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Хуучирсан мэдээ: 2024.01.12-нд нийтлэгдсэн

Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Сэрэмжлүүлэг: Машин нь цасанд сууж, гэр бүлийн 4 хүн осгож, нас баржээ

Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас аймгийн төв рүү явж байсан иргэдийн автомашин цасанд сууж, дөрвөн хүн харамсалтайгаар нас барсан байна. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар хоёр бага насны хүүхэд байсан гэжээ. Цасанд суусан автомашинд таван хүн зорчиж явсан бөгөөд тэдний дөрөв нь нэг гэр бүлийн нэг нь хажуу айлын хүн байжээ. Осгож, эмнэлэгт хүргэгдсэн иргэний хувьд хажуу айлынх нь хүн байсан гэдэг мэдээллийг албаныхан өглөө. Тухайн иргэн сумынхаа эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд зүүн хөл нь хөлдсөн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэний биеийн байдал харьцангуй тогтворжиж байна гэдгийг орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.

Харин цагдаагийн байгууллагад 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас зүүн хойш 25 километр зайд “Таван хүн машиндаа осгосон шинжтэй байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Аймгийн цагдаагийн газраас шалгахад урьдчилсан байдлаар "Toyota Harrier" маркийн тээврийн хэрэгсэлд 42-63 насны эрэгтэй, эмэгтэй хоёр, 4-16 насны эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд нийт дөрвөн хүн осгосон байдалтай амь насаа алдсан харамсалтай тохиолдолд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Мөн тээврийн хэрэгслийн жолооч 42 настай эрэгтэй осгосон байдалтай байсныг малд явж байсан иргэн олж, ойролцоох айлд хүргэж, сумын эмнэлгээс анхан шатны тусламж үзүүлжээ.
Иймд иргэд, жолооч та бүхэн холын замд зайлшгүй зорчих үед автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, цаг агаарын нөхцөл байдалд тохируулан дулаан хувцаслах, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмж, зөвлөгөөг дагаж болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Авто тээврийн үндэсний төв, Онцгой байдлын ерөнхий газраас цасанд боогдсон замуудаар орон нутаг болон Улаанбаатар руу зорчихгүй байхыг анхааруулсан. Тодруулбал, Хэнтий, Сүхбаатар чиглэлээс Улаанбаатар руу зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байгаа юм.

Он гарсаар цасанд суусан нийт 18 удаагийн тохиолдол бүртгэгдэж, Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж