Хичээлийн шинэ жил эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.01-нд нийтлэгдсэн

Хичээлийн шинэ жил эхэллээ

Оюутан, сурагчдын 2010-2011 оны хичээлийн шинэ жил өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 09:30 цагт нийслэлийн Баянгол дүүргийн 28 дугаар дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, “Монгол бахархал” сэдвээр хичээл заах юм. Уг хичээлийг МҮОНТ, "Боловсрол суваг " телевизээр орон даяар 10.00 цагт шууд дамжуулна. Харин УИХ-ын дарга Д.Дэмбэрэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 106 дүгээр дунд сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох бол Ерөнхий сайд С.Батболд ШУТИС-ийн оюутнуудтай есдүгээр сарын 1-нийг угтана.

Мөн энэ өдөр гүйцэтгэх засаглалын тэргүүн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 35 дугаар дунд сургуулийн сурагчдын эрдмийн баярт оролцох юм байна. БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр өнөөдөр 08:30 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр ерөнхий боловсролын сургууль, 10:00 цагт Хөдөө аж ахуйн их сургууль, 11:00 цагт Монгол Улсын боловсролын их сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцоно. БСШУЯ-наас гаргасан судалгаагаар сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 142 мянган хүүхэд, ерөнхий боловсролын сургуульд 522 мянган сурагчид, мэргэжлийн боловсролын сургуульд 44 мянган сурагч, дээд боловсрол эзэмшихээр нийтдээ 164 оюутан суралцах аж. Үүнээс нийслэлийн хэмжээнд энэ онд ерөнхий боловсролын 12 жилийн сургалттай ангид 191 мянга, цэцэрлэгийн боловсролд 44.5 мянган хүүхэд хамрагдах юм.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж