Дэлхийн эрсдэлүүдийн жагсаалтыг эрс тэс цаг агаар тэргүүлэв

Дэлхийн эрсдэлүүдийн жагсаалтыг эрс тэс цаг агаар тэргүүлэв

Дэлхийн эрсдэлүүдийн жагсаалтыг эрс тэс цаг агаар тэргүүлэв

Дэлхийн эрсдэлийн төсөөллийн судалгаанд үндэслэн Дэлхийн эдийн засгийн форумаас 2023-2024 оны дэлхийн эрсдэлүүдийн жагсаалтыг гаргажээ. Дэлхийн эдийн засагт учирч болох 20 эрсдэлийг 1490 удирдагчаас авсан судалгаанд үндэслэн гаргасан. Тэдгээр удирдагчаас 2024 онд дэлхийн хэмжээнд материаллаг хямрал үүсгэж болзошгүй тав хүртэлх эрсдэлийг сонгохыг хүссэн байна.

Тэгвэл энэхүү жагсаалтыг цаг агаарын эрс тэс уур амьсгал тэргүүлж байна. Агаарын хэм тасралтгүй өссөөр байвал 2030 он гэхэд манай гаригт эргэлт буцалтгүй өөрчлөлт гарч болзошгүй юм.

Графикаас харвал хоёрдугаар байранд хиймэл оюун ухаанаас үүдэлтэй ташаа мэдээлэл, гуравдугаарт нийгмийн туйлшрал гэх мэтчилэн оржээ. Худал, ташаа мэдээлэл нь хүмүүсийн итгэл үнэмшлийг бууруулж, улс төрийн хуваагдлыг гүнзгийрүүлж болзошгүй юм. АНУ, Орос, Энэтхэг, Мексик болон бусад олон оронд зохион байгуулагдах сонгуулийн үр дүнд энэ нь нөлөөлөх магадлалтай. Ингээд цаашилбал, ташаа мэдээллээс болж нийгэм туйлшрах эрсдэлтэй.

Ингээд дэлхийн эдийн засагт учирч болох 20 эрсдэлийг доор жагсааж байна. 

Жич: Эрсдэлүүдийг хүрээлэн буй орчин, технологи, нийгэм, геополитик, эдийн засаг гэсэн ерөнхий таван ангилалд хуваажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол 2024-01-12 66.181.183.252

Бид эрс тэс байж ирсэн сонин зүйл биш

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж