Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшилсон шалтгаан!

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшилсон шалтгаан!

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 5 удаа хойшилсон шалтгаан!
Нүүрсний хулгайн хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох шүүх хурал өдгөө жил дамнаж нийт таван удаа хойшилж буй. Тэгвэл тус хэргийн шүүх хурал ямар шалтгаануудаар хойшилсныг тоймлож байна.
Ирэх долоо хоногийн Даваа гаригт /2024.01.15/ нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдсон нийт 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал дахин товлогдоод байгаа билээ.

Б.ГАНХУЯГИЙГ ЕСӨН САР ХОРЬСНЫ ДАРАА ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн 2023 оны есдүгээр сарын 12-нд болсон. Гэсэн хэдий ч  шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг шүүгчдийг “АТГ-ын заавраар ажиллаж байна” хэмээн үзэж Чингэлтэй дүүргийн нийт шүүгчдээс татгалзаж байгаагаа хэлсэн юм. Ийнхүү түүний тавьсан  хүсэлтийг шийдвэрлэсний дараа  “нүүрсний” гэх тодотголтой шүүх хурлын товыг дахин тогтоохоор болсон.

Үүнээс хойш найм хоногийн дараа буюу есдүгээр сарын 20-нд  урьдчилсан хэлэлцүүлэг гурав дахь удаагаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилсэн билээ.

Тус урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг “Би “Эрдэнэс Тавантолгой” компанид 2007 оноос ажилласан. Т.Аюурсайхантай 2013 онд танилцсан, тэрнээс өмнө  таньдаггүй байсан. Т.Аюурсайхан “Эрдэнэс Тавантолгой”, нүүрс гэж мэдэхгүй, очиж үзээгүй. Тэгэхээр  яахаар би бүлэгт элсчихдэг, гишүүн болчихдог юм бэ" гэж мэдүүлж байв. Харин УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан “Шүүхээс ямар нэгэн байдлаар бидний хурлын зарыг тараах, мэдээлэл өгөхдөө "Нүүрсний гэх тодотголтой" гэж онцолж байгаа нь хуульд хэр нийцэж байна вэ. Энэ нь бидний эрх ашгийг зөрчиж байгаа үйлдэл. Нүүрсний хэргийг илрүүлэхийг чин сэтгэлээсээ хүсч байна. Шүүх хэргийг шударгаар шийдэж өгөхийг л хүсч байна" гэж тус тус саналаа хэлж байв.

Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр  Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний цагдан хорьж буй таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргах хүсэлт гаргасан ч прокурорын зүгээс түүнийг батлан даалтад гаргах боломжгүй гэдгийг илэрхийлсэн.

Ийнхүү 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж, тэдний хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх хуралдааныг 2023 оны есдүгээр сарын 28-ны 14:00 цагт хийхээр товлосон юм.

ЯЛЛАГДАГЧ НАРЫН ӨМГӨӨЛӨГЧИД ХҮСЭЛТ ГАРГАЖ ЭХНИЙ УДАА САРААР СУНГАСАН 
Нүүрсний гэх тодотголтой хэргийн 11 яллагдагчид холбогдох хэргийн эхний шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 28-нд болсон. Гэвч яллагдагч нарын өмгөөлөгчдөөс хүсэлт гаргаж сараар хойшилсон.
Тодруулбал, эхний удаагийн шүүх хурлаар Б.Ганхуягийн өмгөөлөгч түүний биеийн байдалтай холбоотойгоор таслан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг хойшлуулах хүсэлт илэрхийлж, мөн бусад яллагдагч нарын өмгөөлөгчдөөс шүүх хурлыг хойшлуулж өгөхийг хүссэн юм.
Улмаар шүүгчид саналыг харгалзаж, хурлыг нэг сараар хойшлуулсан.
ИРЦ ДУТУУ ШАЛТГААНААР ХОЁР ДАХЬ УДААГАА ТОВ ХОЙШЛОВ
Өнгөрсөн оны аравдугаар сарын 30-нд болсон шүүх хурал ирц хангалтгүй шалтгаанаар мөн л сунгагдсан билээ. Тухайлал, өмгөөлөгч нарын зүгээс ирцтэй холбоотой санал хэлж, гэрч дутуу байгааг ч шүүгчид мэдэгдсэн.
Улсын яллагчийн зүгээс гэрчүүд дутуу байх нь хурал хойшлох шалтгаан биш гэж үзсэн. Харин шүүгч ирц дутуу байгааг харгалзаж, шүүх хурлын товыг дахин 15 хоногоор сунгасан юм. Ийнхүү тус хэргийн шүүх хурал хоёр дахь удаагаа хойшилсон.
Тус хурлын үеэр өмгөөлөгч нарын гэрч оролцуулах хүсэлтэд прокурор "Өмгөөлөгч нар гэрч ирж байж тухайн хэрэг шийдвэрлэгдэх боломжтой гэх утгатай зүйл яриад байх юм. Гэтэл гэрчийн мэдүүлгүүд чинь давхар нотлох баритаар тогтоогдож байгаа шүү дээ. Нотлох баримт шинжлэн судлах замаар шүүх хэрхэн үнэлэх асуудал яригдана. Түүнээс биш "энэ гэрч ирж байж асуудал шийдэгдэх гээд байна" гэсэн асуудал байхгүй. Мөн цахимаар оролцож байгаа гэрч нарыг танхимаар оруулъя гэсэн зүйл яриад байна. Зайнаас оролцуулж болно гэдэг УДШ-ийн журам хүртэл бий. Ямар нэгэн хууль зөрчсөн асуудал биш" гэж байв.
ОРОЛЦОГЧДЫН ХҮНДЭТГЭХ ШАЛТГААНААР ХУРАЛ 3 ДАХИА ЦУЦЛАГДЛАА
Нийт 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурлын гурав дахь тов 2023 оны арваннэгдүгээр сарын 13-нд байв. Тухайн өдөр шүүх хурал эхэлсэн ч мөн л хүндэтгэх шалтгааны улмаас дахин хойшилсон.
Тодруулбал, шүүгдэгч И.Даваадорж, өмгөөлөгч Д.Нямдорж, С.Дэлгэрмаа нар эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан.
Тиймээс шүүх бүрэлдэхүүн талуудын саналыг хүлээж авч шүүх хурлыг нэг сараар хойшлуулсан билээ.
ХУРАЛ ХОЙШЛУУЛАХ САНАЛЫГ ПРОКУРОР ЭСЭРГҮҮЦСЭН Ч АМЖИЛТ ОЛСОНГҮЙ
Нүүрсний гэх тодотголтой хэрэгт холбогдогчдын гэм буруугийн шүүх хурал дөрөв дэх удаагаа товлогдож, 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд болсон. Гэвч мөн л гэрч оролцогчдын ирц, яллагдагч нарын өмгөөлөгчдөөс гаргасан хүсэлтийн дагуу тав дахь удаагийн хурлын товыг гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хэлэлцээд арванхоёрдугаар сарын 27-ны 10:00 цагт товлож, дахин хойшлуулах шийдвэрийг гаргасан билээ.

Оны өмнө зарлагдсан шүүх хурлын тов олон хүний анхаарлыг татаж хүлээгдэж байв.
ОН ДАМНАЖ ХУРАЛ ТОВЛОГДОЖ, 6 ДАХЬ ХУРЛЫГ ЗАРЛАВ
Олон нийтийн анхаарлыг ихэд татаад байсан тус хэрэгт холбогдогч нарт 2023 ондоо багтааж ял өгч, эсвэл өршөөл үзүүлнэ гэдэг дээр олон нийт талцаж байсан. Гэвч шүүх хурал товлосон өдрөө эхэлсэн ч мөн л удалгүй хойшлосон хугацааг нийтэд зарласан юм.
Хурал он дамнах шалтгаан нь мөн л ирцтэйг холбоотойг тухайн үед оролцогчид хэлж байв.
Ямартай ч таван удаа хойшлоод буй эл хэргийн шүүх хурал энэ удаа сүүлийнх байж болохыг хүмүүс хэлж буй. Гэвч нөхцөл байдал хэрхэх нь ирэх Даваа гаригт тодорхой болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.182.83

Шүүх хурлыг 3-аас дээш удаа хойшлуулахыг хориглосон хуулийн заалттай болох хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

y 2024-01-12 216.38.195.74

OC

Avatar

- +) 4 Zamuin yylzbaraar Topmosoo; chugeepee ybax ni ypidaltai. 2024-01-12 216.38.195.74

| +)

Avatar

Хоёр нүүр 2024-01-12 66.181.178.215

Н.Өнөрцэцэгт хандсан шиг асуудалыг шийдэж чадахгүй нөгөө Ланд -200 машинаар хөөж хүн дайрч а**х үйлдэл хийсэн Чинбаты хэрэг яасан вэ.Баримт нотолгоо байхад

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.178.30

Дайрч а**х гэсэн биш хөөж малаасаа холдуулсан юм биш үү

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.177.218

Tehh harinch tusalsanshdee

Avatar

Нэргүй 2024-01-12 202.72.245.121

Арай л дэндүү юмаа. Үнэнээс үхтлээ айсан ах нар нь үхүүлэхийг бүгд хүсэж байгаа байх даа. Зөв явж байсан арай дөнгүүр залуус юмсан уг нь. Махны машинд хэрчигдэх нь ээ. Коммунистууд сөнөтүгэй

Avatar

Zochin 2024-01-12 59.153.112.92

Дөнгүүр мөнгүүрийг нь ч мэдэхгүй юмаа. Ах нар нь хулгайгаа хийлгэх нь ч хийлгэсээн. Өөрөө мэдэж л байсан байлгүй дээ. Хулгайг нь хийж өгч байгаа юм чинь хамгаална л гэж бодсон байх. Үгүй л байхгүй юу. Тэрийн мэдсээр байж ийм замыг өөрөө л сонгосон шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.177.218

Чи яс хаяцан уу Чамд бас ашигтай байна уу

Avatar

Зочин 2024-01-12 103.57.95.13

Ардчиллын нэр ашигласан, ичих нүүргүй алуурчид хулгайчдын нэг чи байж таараа. Коммунизм ярьж араар нь дээрэм дуйвар хийдэг арга чинь хоцрогдсон.

Avatar

Зочин 2024-01-12 66.181.179.66

Бүгд нэг хэргийн хамсаатан хам хэрэгтэнгүүд байж байж уу? Үрсийн чинь хоолойгоор яаж хоол орж байнадааа? Өвчин ороогоод үхчих вий?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж