Санах ой: Л.Оюун-Эрдэнийн ГУРВАН ЖИЛ!

Санах ой: Л.Оюун-Эрдэнийн ГУРВАН ЖИЛ!

2024 он бол монголчуудын хувьд онцгой хариуцлагатай жил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Тиймээс сонгогчдын боловсролд нэмэр болох зорилгоор NEWS агентлагийн зүгээс  “САНАХ ОЙ” цуврал контентыг бэлтгэн хүргэнэ. Энэхүү контент нь өнгөрсөн хугацаанд төрд биднийг төлөөлсөн улстөрчид төлөөллийн үүргээ хэр гүйцэтгэсэн болон ёс зүй, ёс суртахууны хувьд үлгэр дуурайлалтай байж чадсан эсэхэд хариулт өгөх зорилготой юм.


Тиймээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн бодлого, төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нэхэн сануулж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож байна.

МОНГОЛЫН ТӨР “ХОРТ ХАВДАРТАЙ”-ГАА ТЭМЦЭВ

Тэрбээр 2021 оны долдугаар сард анх ингэж мэдэгдэж байв, “Авилгатай тэмцэнэ гэдэг бол журмын нөхөдтэйгөө тэмцэнэ гэсэн үг. Анд нөхдөө бодох уу. Улс орноо бодох уу гэсэн салаа зам дээр ирээд байна” гэж. Үүнээс жилийн дараа “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд авлигатай хийх энэхүү тэмцлээсээ алхам ч ухрахгүйгээр тэмцэх”-ээ амлаж байв. Түүний тамга барьсан гурван жилд авлигын томоохон дуулиант хэргүүд олон нийтэд ил болсон.

Хөгжлийн банкны нийт актив болох 3.2 их наядын талыг нь чанаргүй зээл болгоод авчихсан улс төр-бизнесийнхний нэрсийг ил ид зарлаж, төмөр замын авлигыг “дэлбэлж”, нүүрсний хулгайн хэрэгт АН-МАН-ын эрх мэдэлтнүүд холбоотой болохыг зарлаж байсан.

Уул уурхай, тэр дундаа зэс,нүүрс тойрсон далд эдийн засаг, тэдний төлөөллийг хангасан улс төр, бизнес, хууль хяналтын байгууллагын сүлжээтэй тэмцсэний үр дүнд хууль бусаар өмчилж авсан нийтийн өмч хөрөнгийг төрд эргүүлэн авсан. Жишээ нь, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэр, “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр”-ийг дурдаж болно.  Энэ хүрээнд Засгийн газраас авлигын эсрэг цогц арга хэмжээ авсны  нэг нь Эрүүгийн хуульд оруулсан  нэмэлт, өөрчлөлт байв. Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглавал ялын хэмжээг нь 12-20 жил болгон чангатгаж,  нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасахаар болсон. Урьд нь уг хуулийн дагуу олон тэрбумын авлига авсан ч хэргээ хүлээж, хуулийн байгууллагатай хамтарч ажилласан бол хялбаршуулсан журмаар торгууль төлдөг заалтыг хүчингүй болгосон. Түүнчлэн авлигатай хийх тэмцлийн хүрээнд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг УИХ-л өргөн барьсан. Хэрэвзээ эдгээр хуулийн төслүүд УИХ-ын босго давбал 2025 оноос Монгол Улс авлигын дагнасан шүүхтэй болох юм.

Авлигын дагнасан шүүхтэй болох зорилгоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тайлбарласан нь: Авлигатай хийх тэмцэл эрчимжиж, эдийн засгийн тоон үзүүлэлтүүд сэргэж байгаа ч,авлигачдад эцсийн хариуцлага тооцох ажил шүүхийн шатанд удааширч байгааг дахин онцолж байна. Энэ байдлыг зөвхөн олон нийт ч биш, олон улсад ажиглаж, Монгол Улсын гадаад орчны зарим үнэлгээнд сөргөөр нөлөөлсөөр байна.

Шүүх засаглалыг бид авлигач шүүгчдээс нь, тэднийг томилсон бүлэглэлээс нь хамгаалж, хараат бус шүүх засаглалыг бүрдүүлэх, шударга шүүгчдийг дэмжихэд бүх нийтээрээ дэмжлэг үзүүлэх цаг болжээ.

УЛСАА ТОНОСОН ХУЛГАЙГ УЛСААРАА “ШҮҮВ”

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед том, том мөнгөн дүнтэй хулгайн хэргээр нийгмийг шуугиулсан нээлттэй сонсголуудыг зохион байгуулсан.   Эхнийх нь Хөгжлийн банкнаас гаргасан 1.6 их наядын чанаргүй зээлийн асуудал байлаа. Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаарх нээлттэй сонсголыг гурван үе шаттай зохион байгуулж, сонсголыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр ахлан явуулсан.  Сонсголоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авч, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлтийг сонсон бөгөөд улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагч, бизнес эрхлэгч гээд нийтдээ 300 гэрч оролцсон байдаг.

Уг сонсголоор Хөгжлийн банк улстөрчид- бизнесийнхний хөнжлийн банк болж хувирсан нь иргэдэд ил тод болсон. Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаагүй мэдээлэл энэхүү сонсголын үеэр яригдсан бий.

Нээлттэй сонсголын дараа Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Улаанбаатар чуулгад 47 өдөр үргэлжилсэн байдаг. Шүүхээс 32 хүн, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулж, 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн билээ.

Хоёр дахь нээлттэй сонсгол нь нүүрсний хулгай. Сонсголыг мөн л УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахлан явуулсан. Хуучин оны төгсгөл дээр хоёр үе шаттай зохион байгуулсан нүүрсний сонсголоор эхний ээлжинд орон нутгийн жижиг Тавантолгой талаар, хоёр дахь ээлжинд “Эрдэнэс Тавантолгой”-н экспорт, тээвэрлэлт, төсөл хөтөлбөрүүдийн талаар хэлэлцсэн юм. Нийтдээ 5.2 сая тонн бүртгэлгүй гарсан асуудлыг Засгийн газар олны “овоо хараа”-нд оруулсан агаад хэргийн эздийг олж тогтоох, хариуцлага тооцох, хохирлыг барагдуулах нь хууль, шүүхийн хийх ёстой үүрэгт ажил болж үлдэж байна.

ЗАСГИЙН ГАЗРЫН 5 ЗОРИЛГО- 5 “Ш”

Монгол Улсын Засгийн газар 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон, авлигатай тэмцэх таван ажиллагаагаа зарласан юм. Уг ажиллагааны нэр нь “таван Ш”.

Шүгэл

-Авлига, албан тушаалын гэмт  хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл нь таван бүлэг, 22 зүйлтэй. Нийтийн ашиг сонирхлын төлөө шүгэл үлээсэн шүгэл үлээгчийг дэмжих, хамгаалах, урамшуулах, түүний эрх зүйн байдлыг дордуулсан шинжтэй аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах заалтуудыг хуулийн төсөлд суулгаж өгчээ.  Энэхүү хуулийн төслийг УИХ-аар батлавал авлига, албан тушаалын хэргийн талаар үнэн зөв мэдээлэл өгсөн иргэний 100 саяас 1.5 тэрбумаар урамшуулах асуудал ч хөндөгдсөн.

Шүүр

Үүний гол зорилго нь  улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэхэд чиглэгдсэн. Шүүр ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд  3387 байгууллагын 3159 албан тушаалтанд хамаарах нийт 6278 зөрчлийг илрүүлжээ. Үүнээс 1334 албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, 481 албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлж, бусад 1344 албан тушаалтны зөрчлийг арилгах арга хэмжээг авсан байна.

Шувуу

Авлига, албан тушаалын гэмт хэрэгт сэжиглэгдэж мөрдөн шалгалтын явцад оргон зайлсан хүмүүсийг эрэн сурвалжилж, эх оронд нь дуудан ирүүлэх ажиллагааг өнгөрсөн 2023 онд эхлүүлсэн. Нийтдээ 91 хүн шувуу болоод “зугатсан”-ы дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Т.Бадамжунай, “Тавантолгой төмөр зам”-ын гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргал нар байлаа. “Шувуу” Т.Бадамжунайг Филиппин улсын Сэбу хотоос баривчилсан бөгөөд шүүхээс түүний хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Түүнчлэн БНХАУ руу оргон зайлсан гэх иргэн Д.Наранхүүг "Шувуу" ажиллагааны хүрээнд баривчилж авчирсан бий. 2023 онд нийтдээ 12 "шувуу"-г авчирч, 19 хүнийг эрэн сурвалжилж байна.

Шилжүүлэн авах ажиллагаа

Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах ажиллагааг хийж байгаа талаар АТГ-аас өнгөрсөн 2023 онд мэдээлж байлаа.

Шил

Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн  сангуудын үйл ажиллагааг шилэн болгосон. Тодруулбал, төсвөөс санхүүждэг тусгай сангуудын үйл ажиллагааг болон нийслэлийн Засаг дарга нарын олгосон газрын талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй, ил тод болгоход Засгийн газар анхаарч ажиллажээ.

Ж.ЭРХЭС

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2024-01-12 66.181.176.215

Боловсролгүй хүн боловсролгүй л байдаг юм бна.

Avatar

Данко 2024-01-12 96.248.41.119

Бэрх тосгон руу нь оосорлоод аваачих юмсан. Сургуулийн манаач бол хийгээд байх хүн. Өрийг өрөөр төлсөнөө өрөө төлчихлөө гэж худлаа бүлтэрнэ. Заль мэхдээ төгөлдөршсөн хамгийн түгээмэл тохиолдох тархины тураалт монгол хүн.

Avatar

АЖЛАА ХИЙ! 2024-01-12 46.135.28.2

ОюунЭрдэнийн толгой дээр нь ч , доор нь ч, хажууд нь ч хулгайчууд нь тойроод зогсчихсон байх юм бусад оронд бол шууд баривчилж хорино өөршөөлгүй. Монгол орон хэзээ шударга зөв замруугаа орох юм бол доо хөөрхий!

Avatar

Нэргүй 2024-01-12 142.114.4.124

Нүүрсний xулгайн эзэн илэрчээ.!!! Энэ видео-г түгээ, түгээ
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY&t=10s

Avatar

Зочин 2024-01-12 119.94.238.240

Улс орныг баллаж байгаа хоёрдоо. Авлига хахуульдаа живж байна даа улс орон. УИХ, ЗГ нь их наядаар хулгай хийгээд л. Цэвэр популистууд. 30 гэр бүл нь 3000 болох шивдээ

Avatar

Иргэн 2024-01-12 119.94.238.240

Ээ хөөрхий зайлуул энэ нөхдүүд ….

Avatar

Нэргүй 2024-01-12 213.87.153.124

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

сонгогч 2024-01-12 202.9.47.56

СҮҮЛИЙН 33 ЖИЛИЙН ХУГАЦААНД АЖИЛЛАСАН ЗГ- УУДААС Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ЗГ ХАМГИЙН ҮР БҮТЭЭЛТЭЙ, ҮНЭНЧ ШУДАРГА, ЭХ ОРНОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭР, ХАМГИЙН САЙН АЖИЛЛАСАН ГЭДГИЙГ НҮДТЭЙ БҮХЭН ХАРЖ, ЧИХТЭЙ БҮХЭН СОНСОЖ БАЙНА. ЭНЭ ЗГ- Г 2024-2028 ОНД АЖИЛЛУУЛБАЛ МОНГОЛ УЛС ХӨГЖЛИЙН ЗАМД ОРОХ БОЛОМЖ БАЙНА.

Avatar

Нэргүй 2024-01-12 202.126.89.87

ЕРӨНХИЙ САЙД , ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ СҮ ХУЛГАЙЧ ГАРГАСАН БОЛХООР ЮУЧ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ! ХА ХА ХА !

Avatar

Зочин 2024-01-12 66.181.161.174

Тэнэг, хулгайч, дээрэмчин ерөнхийлөгчийн юунд нь найдаж, юу горьдоод байна аа?

Avatar

Нэргүй 2024-01-12 192.82.64.212

2024оны цагаан сараас хойш хулгайчдыг гаргасан бол МАН гарахгүй байсан учраас 2023 онд гаргаж шоу хийсэн. 2024 сонгуулиар бүгдийг мартаад дэмжээд явах ард түмэн мөн билээ гэж

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.184.212

Шүүр унаж шүгэлдэж давхисаар 3 жил

Avatar

Зочин 2024-01-12 59.153.114.91

Монголд л төрийн өндөр албан тушаалд мэдлэг, туршлага дульхан хүмүүс гардаг байх, мэдлэгийг амьдрал дээр туршлагжсан бусад улсуудын төрийн андөр албан тушаалтнуудтай харьцуулаад үзэхгүй юу, монголд л хүн шинжлэх ухааны мэдлэг эзэмших гэж хүчээ сорих хэрэггүй юм шиг байгаа юм. төрийн албан тушаалд гарахын хэдэн жилийн хөдөлмөр зарцуулдагыг бусад улстай харьцуулж үзэх хэрэгтэй юм даа

Avatar

Нэргүй 2024-01-12 103.57.94.84

2017 онд Миеэг Жонхуу хулгайч сонгуульд ялсан үеэс Монголын төрийн их хямрал эхэлсэн. Хүрэлсүх гэдэг хүн үйлдэл ажлаараа Жонхуу хулгайчид барьцаалагдан төрийг хүчгүй харагдуулах болсон. Улмаар час хийсэн эрүүл биш тэнэг галчаар залгамжлуулан одоо төр гэхэд төр биш засаг гэхэд засаг биш холион бантан болсон ажлаа ч мэдэхгүй цуглуулга л байна. Хэзээ нэг хөгжил дэвшил ярьж засгийн хямралаас гарна даа

Avatar

S 2024-01-12 139.5.219.74

SEKSD80955877

Avatar

Нэргүй 2024-01-12 66.181.176.57

Mungu avaad iim bdlaar bichvel hench bichchih bhaa

Avatar

Нэргүй 2024-01-12 122.201.23.83

Мөнгөний ханш унасан бараа үйлчилгээний үнэ нэмэгдсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж