"Шар усны үерээс сэргийлэх захирамжууд гарна"

"Шар усны үерээс сэргийлэх захирамжууд гарна"

"Шар усны үерээс сэргийлэх захирамжууд гарна"

Нийслэлийн 14 байршилд халиа үүсээд байгаа талаар хотын дарга Х.Нямбаатар Сэлбэ гол дээр ажиллах үеэрээ мэдээлэв. Албаныхнын өгсөн мэдээллээр энэ өвөл голын ай сав газруудаар халиа үүсэх үзэгдэл харьцангуй эрт эхэлж, байнгын урсацтай булаг, хөрсний уснаас халиа тошин үүсэн, ойр орчмын айл өрхүүдийн гэр, хашаа байшин усанд автан хөлдөж, зам талбайд халтиргаа гулгаа үүсгэж байна. Мөн голын далан, гүүр, дулааны шугам сүлжээнд гэмтэл үүсгэх эрсдэл үүсээд байгаа юм. Иймд халиа тошин үүссэн байршлуудад Геодези, усны барилга, байгууламжийн газраас шуурхай баг өдөр бүр ажиллаж байгаа аж.

Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар:  

-Сэлбэ, Туул, Дунд гол, Нарангийн гол ай сав газруудаар халиа үүссэн. Эдгээр хамгийн өндөр эрсдэл үүсгэж байгаа зургаан байршил байгаа. Сэлбэ голд өмнөх жилүүдийн дунджаас 20 орчим см илүү халиа үүссэн байна. Захирагчийн ажлын алба, Геодези, усны барилга, байгууламжийнхан сувагчлах ажлуудыг хийж байгаа. Мэргэжилтнүүдийн зүгээс нэг, хоёрдугаар сар халиа үүсдэг оргил үе байдаг. Гуравдугаар сараас эхлэн суулт өгч эхэлдэг гэх мэдээлэл өгсөн. Тэдний зөвлөгөөгөөр мөс зөөвөрлөх ажлыг хэт их хийвэл гурав, дөрөвдүгээр саруудад хуурайшилт явагдах магадлалтай. Тиймээс бид голын ай сав газруудын далан болон гүүрэн байгууламжуудад эвдрэл өгөхөөс урьдчилан сэргийлэх зорилготой суваглал хийж байгаа. Байнгын хяналт тавин ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд холбогдох албаныхан сувагчлах ажлыг цаг тухайд нь хийгээд явж байгаа гэдгийг иргэддээ хандаж хэлье. Хавар шар усны үерээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн Засаг даргын захирамжууд гарахаар төлөвлөгдсөн гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 172.58.219.90

Эpгүүнүүд шүү. Ус хэвгийгээ л дагаж урсна биз дээ. Хот ямар байсныг мэдахгүй, Туул Дунд Сэлбэ гэж сонссоноос цаашгүй нөхдүүд. За хаана барихаа тэд мэдэж гэхэд хаанаас авахаа бид мэдээд байж болно доо уг нь. Яг голын гольдролоос очиж байр сав авдаг улсыг ДӨХӨӨ гэхээс өөрөөр юу гэлтэй вэ? Мэдэхгүй бол мэддэг нэгнээс нь асуу хот ямар байсныг

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

Харуулах боломжгүй.

Avatar

Иргэн 2024-01-11 192.82.64.236

Голын мөсийг ёроолд нь хүртэл хүрзэдлээ юу. Халиад хөлдөөд байгаа усыг зөөхгүй өөр яах юм. Харин наад зөөсөн мөсөөрөө мод усалчих ухаан байгаа гэж найдая.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.55.191.130

Хүрз, жоотуугаар мөс нүдээд зогсож байх гэж дээ. Техник хэрэгсэл ашигладаг болмоор байна. Хэдий болтол өнгөрсөн зууны арга барилаар ажиллах вэ? Ядаад цохилтот багаж, цаашлаад унагалдай ч болтугай ашигладаг болмоор байна аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж