Т.Доржханд:Х.Баттулга баатрын дүрээр тархи угааж байна

Хуучирсан мэдээ: 2024.01.11-нд нийтлэгдсэн

Т.Доржханд:Х.Баттулга баатрын дүрээр тархи угааж байна

Т.Доржханд:Х.Баттулга баатрын дүрээр тархи угааж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, ажлын гурав хоногийн завсарлага авав. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд байр сууриа илэрхийлэхдээ "Хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой хоёр асуудал байна. Нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал. Бид өнөөдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэлэлцэх эсэхээ шийдэхгүй бол гадаадын хөрөнгө оруулагчдад маш буруу дохио очно. Нэг удаа хойшлуулсан. Хоёр дахь удаагаа хойшлуулбал гадаадын хөрөнгө оруулалт цаашаагаа Монгол Улсын Засгийн газар, УИХ  дэмжихгүй юм байна гэдэг дохиог өгнө шүү. Үүнийгээ хийх хэрэгтэй. Эдийн засгийн талаасаа Монгол Улс хөгжихөд дэд бүтэц хэрэгтэй. Хөгжлийн санхүүжилтын гурван хүчин зүйл бий. Үүнд, улсын төсөв, гадаадын зээл, хөрөнгө оруулалт. Улсын төсөв алдагдалтай, гадаадын зээл өрийн хязгаар давчихсан. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг зүйл хэзээ ч өр үүсгэдэггүй юм гэдгийг Ерөнхий сайд асан М.Энхсайхан хэлж байна. Тэгэхээр өрийн дарамт байхгүй. Шинэ зах зээл үүсгэж, ажлын байр бий болгодог. Шинэ технологи оруулж ирдэг гэх мэт олон давуу талтай. Энд сууж байгаа хүмүүс хуулийг эцэслэх хэрэгтэй.

Мөн Ерөнхийлөгчийн тухай хууль үнэхээр хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр Төрийн ордонд орж ирлээ. Тэр хүн хоёр удаа нүүрсний сонсголоос зугтсан мөртлөө гэнэт иргэдэд хайртай дүр үзүүлж, баатрын дүрээр "Энэ нутаг чинь гадаад иргэдэд эзлэгдлээ" гэж тархи угааж байна.

Монголчуудыг хагалган бутаргаж, худлаа мэдээлэл тарааж байна. Бид үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Монгол Улсын ерөнхийлөгч гэдэг бол улсын эв нэгдлийг илэрхийлэгч албан тушаалтан. Энэ хүн ажлаа өгсөн ч төрийн тэргүүн Ерөнхийлөгчөө гэж хүндэтгэдэг. Цаашид Монгол Улсын бүх Ерөнхийлөгч ийм байгаасай гэж хүсч байна. Өнөөдөр Ерөнхийлөгч байсан хүмүүс орж ирээд УИХ-ын гишүүд болон нарийн бичгийн дарга нарыг дагуулаад УИХ-ын дарга нартай уулзаж байна уу. Ерөнхийлөгч асан Н.Багабанди, П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар уулзаж байна уу. Үгүй биз дээ. Тэгвэл бид үүнийг зохицуулах хэрэгтэй юм байна. Ерөнхийлөгчийн тухай хуулиар зохицуулцгаая. Үүнтэй холбоотойгоор судлахад, хоёр жилийн өмнө УИХ-ын гишүүн Д.Ганбат энэ асуудлыг зохицуулахаар хуулийн төсөл өргөн барьчихсан байна. Энийг яаралтай хэлэлцэе" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
22
ТэнэглэлТэнэглэл
8
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж