Төв номын сангийн шинэ барилга 10 жилийн дараа үүдээ нээнэ

Төв номын сангийн шинэ барилга 10 жилийн дараа үүдээ нээнэ

Төв номын сангийн шинэ барилга 10 жилийн дараа үүдээ нээнэ

Үндэсний төв номын сангийн шинэ барилгын ажил 10 дахь жилтэйгээ золгож байна. Тэгвэл шинэ номын сангийн барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Шинэ барилга нь 11 давхар бөгөөд нийт 16 уншлагын танхим, 530 хүнд нэгэн зэрэг үйлчлэх боломжтой гэнэ. Түүнчлэн тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, цахилгаан шат зэрэг тохижилтыг хийсэн орчин үеийн стандартад нийцсэн барилга гэдгийг Соёлын яамнаас мэдээлжээ.

Анх 2008 оноос эхлэн шинэ байрны асуудал яригдаж, 2014 оноос барилгын ажил эхэлжээ. Гэвч төсөв, санхүүгийн улмаас барилгын ажил удааширч, 2017 оноос ажил нь эхэлсэн байдаг. Шинэ номын сангийн барилгын гүйцэтгэгчээр “Акмихолдинг” компани ажиллаж байв. Гэвч гүйцэтгэгч байгууллагын эзэмшигч нас барж, барилгын ажлыг гүйцэтгэх чадамжгүй болсон байна. Тиймээс шинэ гүйцэтгэгч оруулахаас өөр аргагүй болж, шинэ гүйцэтгэгч компани ажиллаж байгаа талаар Соёлын яамнаас мэдээлсэн.

ХУУЧИН НОМЫН САНГ СЭРГЭЭН ЗАСВАРЛАНА

Хуучин номын сангийн төв байраа Монгол судлалын номын сан, гар бичмэл ном судрыг сэргээн засварлах, дижиталчлах төв хэвээр үлдээх аж. Энэ хуучин байрыг 1951 онд 500 мянган номын даацтайгаар тооцоолж, ашиглалтад оруулж байсан бол гурван сая орчим номтой болж өргөжин, даац хэтэрчээ. Мөн ашиглалтад орсноос хойш нэг ч удаа засвар, өргөтгөл шинэчлэлийн ажил хийгээгүй бөгөөд МХЕГ-ын дөрвөн удаагийн шалгалтаар 2020 онд ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарсан юм.

Тиймээс 2022 онд хуучин номын сангийн барилгыг хүчитгэл хийх засварын зураг төслийг баталжээ.

Үндэсний номын сангийн сан хөмрөг хоёр хуваагдах гэнэ. Тодруулбал, шинэ барилгадаа уншигчдад зориулсан ном бүтээлээр олон нийтэд үйлчлэх бол хуучин номын сан нь судалгаа шинжилгээний тал руугаа түлхүү ажиллах гэнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
12
ХахаХаха
4
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2024-01-11 122.201.31.27

yun myy yoriin helbertei yum b de,yamr amitniih n tolgoid iim yum orj irj zyrag gargaj ugsun yum bol do,gadniihnii zagvaryydiig dyyraih geed bur samarchee.yg nomiin urguu min uur l baih yostoi yumsn

Avatar

Өндөр настан 2024-01-11 66.181.186.127

аятайхан юм барьчихаж болоогүй юм байх даа.

Avatar

Мэдрэмжгүй мэдлэггүй!!! 2024-01-11 103.57.93.86

Аятайхан урлаглаг дизайны шийдэлтэй юм хийж болдоггүйн байхдаа зүгээр л уйтгартай утга учиргүй хэдэн блок !!!!!!!

Avatar

Иргэн 2024-01-11 66.181.176.143

Үүдээ нээхээсээ өмнө хуучирчихсан байна лээ

Avatar

Нэргүй 2024-01-11 124.158.107.35

заваан хэлбэртэй барилга вэ

Avatar

Нэргүй 2024-01-11 172.58.219.90

Манай дээдсийн “үгүй” нь за, харин “за” нь үгүй болчихсон улс. Нураах бхөө. Нурахлгахгүй гэвэл сонгуульдаа идэвхийлэн оролцож энэ хэдэн xулгайчийг сонгохгүй юм шүү хэдүүлээ

Avatar

Нэргүй 2024-01-11 59.153.113.168

Хуучин номын сан байгалийн музей шиг засна гэж байгаад нураагаа шаахвийдээ

Avatar

зочин 2024-01-11 202.55.188.120

Төв музейн хуучин барилга өөрөө урлагийн бүтээл байсан даа.

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Mangaruud 2024-01-11 49.229.181.170

Tegne l dee manaihaan

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.118

Шинэ байшин нэртэй муу байшин байна. Пи нарыг алж болохгүй юм чинь цөллөх хэрэгтэй.

Avatar

ы 2024-01-11 103.57.93.168

Чи өөрөө үхээч лалах хорхой

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.118

Маш муухай байшин байна. Буулгаж нураа п***а.

Avatar

Зочин 2024-01-11 66.181.161.41

Захиалагч, гүйцэтгэгчид нь авилга, цавчаандаа цадсан юм байлгүй. Эсвэл энэ жил ашиглалтанд оруулахгүй бол энэ барилгын цаашдын төсвийн нэмэгдлийг Монгол улс даахаа болих дээрээ тулсан байх.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.179.24.250

За ёстой нэг юм хэлчихье. Хуучин барилга гээд нураачихав даа. Засч сэлбээд заавал эзэнтэй ашиглана шүү. Эзэнгүйдүүлж хоосруулж байгаад нураадаг муу зуршилтай болоод байгаа.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.180.218.37

Хаана баригдаж байгаа барилга вэ? 16 уншлагын танхимтай, том номын сан нээгдэх болсонд таатай байна. Гэхдээ үнэндээ гаднаасаа бол сайхан харагдахгүй л барилга байна

Avatar

Нэргүй 2024-01-11 103.57.95.177

suhbatar durgin hajud

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Төр бүтээн байгуулалт хийнэ гэж байдаггүйн нэг жишээ нь энэ!! Дарханы зам, Арьс ширний үйлдвэр, Цахилгаан станцууд г.м. цуварна. Хэрэв MCS, МАК г.м. хувийн компани өөрийн хөрөнгөөр барьсан бол аль хэдийн ашиглалтанд оруулчихсан байгаа даа?!

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.12

mungii n idej uusaar bgad odo l duusch bga hereg u?

Avatar

Нэргүй 2024-01-11 139.5.219.121

73 жилийн дараа шинэ байртай болж байгаа нь том амжилт 100 жилдээ алзахгүй байх 1960 аад онд хуучин төв байрны хаалгаар ороод урд эгнээнд хүүхдийн уншлагын зааланд багадаа ном уншдаг байлаа

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.185.239

Урдах зогсоолоо алдсан..

Avatar

Нямбаатар 2024-01-11 203.169.48.150

шал замбараагүй загвартай барилга

Avatar

Нэргүй 2024-01-11 192.82.64.212

Чи замбараагүй орк байж мэднэ шүү. Шүүмжилхээс өөр юм мэдэхгүй мал. Чинийхээр дөрвөлжин байх ёстой л байхдаа

Avatar

Зочин 2024-01-11 202.55.188.41

НЯМДОРЖИЙН НУРАХ ШАХСАН АМБААР ШИГ ЮМ. ХА ХА ХА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж