Шведүүдийг дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ

Шведүүдийг дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ

Шведүүдийг дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ
Gen Micael Byden

Шведийн Батлан хамгаалахын яамны хоёр дээд албан тушаалтан иргэдийг дайнд бэлтгэлтэй байхыг сануулжээ. Тодруулбал, Иргэний батлан хамгаалахын сайд Карл-Оскар Болин хэвлэлийн бага хурлын үеэр "Шведэд дайн болж магадгүй" гэж хэлсэн. Түүний дараа цэргийн ерөнхий командлагч генерал Микаэль Байден "Бүх швед хүн ийм зүйлд сэтгэл санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй" гэжээ.

Гэвч сөрөг хүчний улстөрчид уг сэрэмжлүүлгийн өнгө аясыг шүүмжилж байна. Ерөнхий сайд асан Магдалена Андерссон хэлэхдээ "Аюулгүй байдлын асуудал ноцтой байгаа ч гэлээ дайн юу юугүй хаалганы гадаа ирчихээгүй байна" гэв.

Шведийн үндэсний хэмжээний тусламжийн утсанд дайнтай холбоотой дуудлага бараг ирдэггүй. Гэтэл энэ долоо хоногт дайн болох вий гэж санаа зовсон залуу хүмүүсийн дуудлага иэхссэнийг Хүүхдийн эрхийн байгууллагаас мэдээллээ. Залуус хүүхдүүд Тикток платформоос энэ төрлийн мэдээллийг авсан гэжээ. Томчуудад зориулсан мэдээлэл гаргахдаа хүүхдүүдийг ч бас бодолцох ёстой байсан гэсэн байр суурийг тус байгууллагаас илэрхийлэв.

Илэрхийлэх арга нь ширүүн байсан ч батлан хамгаалахын албан тушаалтнуудын хэлсэн үг анхаарч, сэрэмжлэх ёстой зүйл мөн. Хоёр зууны турш энх тайван оршсон Швед улс НАТО-д элсэхээр өнгөрсөн онд өргөдлөө өгсөн. Өдгөө Турк, Унгарын зөвшөөрлийг хүлээж байна.

Генерал Микаэль Байден өөрийнхөө мэдэгдлийг цоо шинэ зүйл биш гэжээ. Тэр саяхан Украины зүүн фронтод айлчлаад ирсэн билээ. "Би хүмүүсийн санааг зовоох зорилгоор хэлээгүй. Хүмүүс өөрсдийнхөө нөхцөл байдал, үүрэг хариуцлагын талаар илүү их бодоосой гэсэндээ хэллээ" гэв. Харин Батлан хамгаалахын сайд Карл-Оскар Болин "Шөнийн нойрыг минь хугаслаж буй ганц зүйл юу вэ гэвэл үйл явц маш удаан байгаа явдал" гэжээ. Тэрбээр энэ үгээрээ НАТО-д элсэх үйл явцыг дайруулан хэлсэн бололтой.

Шведийн батлан хамгаалах хуулийн төсөлд зэвсэгт хүчний 3.5 бригад байгуулах ёстой гэж заажээ. Гэтэл дайн эхлэхэд Украин 25 бригадтай байсан аж.

"Оростой дайтахгүйн тулд НАТО-ийн зүүн жигүүрийн орнууд дайнд бэлтгэх хэрэгтэй" гэж Польшийн Үндэсний аюулгүй байдлын товчооны тэргүүн Яцек Сивиера мөн сарын өмнө хэлж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 139.5.216.142

Оросууд шведрүү дайраачээ

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

Билгийн мэлмий нь хаагдсан улс хөөрхий дөө.

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

Харуулах боломжгүй.

Avatar

1 2024-01-11 202.131.239.44

uduun hatgaj chadahiimaa

Avatar

Зочин 2024-01-11 117.111.2.59

Швед улс хэзээ ч дайн хийж үзээгүй театрын жүжиг Гетлерийн үед Эзэн хаан нь мөнгөн тусламж үзүүлсэн одоо л нэг сүр сүр юм яриад байлдаж тоглоно ч гэх шиг нялга шаалгавдаа

Avatar

Нэргүй 2024-01-11 202.9.47.39

Юу ч мэдэхгүй нусан чавх минь, Оростой хамгийн олон дайтсан улс Швед их бага 7 удаа тулалдсан байдаг юм. Өөрсдөө сөнөөгч онгоц үйлдвэрлэж экспортлодог, их бууны систем автоматжуулалтаараа гайхагддаг инженерүүдтэй үйлдвэрлэгч улс шүү.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.21.108.82

ОРОСУУД МУУСАЙН ОРОНЦОРУУДЫГ НЯДАЛААЧЭЭ…БАЛТЫН 3 ОРОН БОЛ ЯРШИГ Л БАЙНА

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.89.97

Оросууд Украины дайнд ялалт байгуулбал, дараа нь европ рүү дайрна гэх нь худал үг .Өдөөсөн дайнаа зөвтгөх арчаагүй арга. Учир нь.Европын орнууд нэг тэрбум шахуу хүн амтай бол ОХУ 130-аадхан сая. Эдийн засаг санхүүгийн боломжоор баруун,орсоос хамаагүй илүү.Мөн ердийн зэвсгийн хүчээр ч илүү. Ийм хүчирхэг цэргийн эвслийн эсрэг дайрах ямар ч үндэсгүй. Харин өөрийн тусгаар тогтнолд аюул учирвал мэдээж бүх боломжоо ашиглан эх орноо хамгаалах нь хэнд ч тодорхой.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

Социализмын үед л АНУ оросуудыг цөмийн кноп өнөө маргаашгүй дарах гэж байна хэмээн тархи угаадаг байсан, одоо ч энэ мунхруулгаа хийсээр л….

Avatar

ззз 2024-01-11 202.131.225.197

Соц үед АНУ-д амьдарч байсан аятай цуурна шүү. Соц нийгэмд барууныхныг л цөмийн пуужин харвана, хэдэн метр гүн нүхэн хоргодох байранд орвол амь аврагдана гэж заадаг байсан даа.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.89.53

швед үүдийг оросууд ялж явсан түүхтэй, одоо эд нарыг хэн тоож байлдах гээд бгаа юм бол

Avatar

зочин 2024-01-11 66.181.160.94

Нууц мэдээлэлд ойр л хүмүүс хэлж дээ.. Оросууд нэг юм сэдээд байгаа юм бол уу ?..

Avatar

Нэргүй 2024-01-11 122.201.23.83

Украйнд дайрахгүй гэж байгаал дайрсан оросууд .

Avatar

зочин 2024-01-11 202.126.89.97

Дайныг барууны түрэмгий хүчин өдөөсөн.Украины төрд нацистүүдийг зориуд гаргаж, НАТО-г оросын хилд тулган, улс орныг устгах аюул илт үүсгэсэн.Украины нацистүүд 8 жилийн турш Домбаст цуст явуулга үйлдэж,сүүлдээ хил дээр нь 6 дахин их хүч төвлөрүүлж, энэ нутгийн орос иргэдийг аймаглан устгах аюул үүсгэсэн.Иймд ОХУ-ын зүгээс сөрөг цохилт хийхээс өөр арга үлдээгүй.ОХУ-ыг устгах зорилтоо барууны хүчин одоо ч үргэлжлүүлсээр байна.Цэргийн тусгай ажиллагааны зорилт хэвээр гэж оросын тал ч мэдэгдэв

Avatar

зочин 2024-01-11 202.126.89.97

ОХУ-ыг устгахыг гол зорилгоо болгосон,барууны гар хөл болсон, Бандерчүүдийг үндэсний баатар,СС-үүдийг шүтээнээ болгосон, Украины нацистүүдтай оросууд яаж зэрэгцэн орших билээ. Украинаас нацистүүдийг зайлуулж, цэрэг зэвсгийг нь хязгаарлаж ,төвийг сахьсан орон болгох нь энэ бүс нутагт энх тайван тогтох нөхцөл болно гэж оросын тал үзэж байгаа бололтой юм билээ.

Avatar

тэнэг орос 2024-01-11 103.212.117.226

РЦНК-ийн Орос орчуулгын комментоо бүх мэдээний доор тависан хэвээрээ л байх шив дээ ямар сайн ажилладаг юм бэ

Avatar

Нэргүй 2024-01-11 103.212.119.88

яг үнэн шүү

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.89.24

Путлерийн дайнаас болж улс орнууд санаа зовнож бна

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.88.189

Дэлхий дайтаж л салахнээ.Дараа нь их гүрнүүд дэлхийн газрын зураг зурна.Нэгдүгээр дайнаар хятад эзэлсэн.Орос хятадыг хөөж өгсөн.2р дайнаар тусгаар тогтносон.3р дайн биднийг хувагаад хүртэж ч мэднэ.Хэн нэгний талд орохын тулд хэдэн малын буянаа л зарцуулах байхдаа.Алсаа л хармаар бн

Avatar

zochin 2024-01-11 202.126.89.144

Ез нь хэн нэг нь бие биенээ өдөөд тэнд дайн болж бна энд ч болж магад Орос түрэмгийлж бна манай руу дайрна гээд л уриалаад дайнд бэлдээд байвал дайн болж л таараа ш дээ хэн өднө тэр дайнд өртөнө

Avatar

Б 2024-01-11 202.131.225.197

ЦАРЬ УКРАЙНД БҮТЭЛГҮЙТСЭН ДАЙНАА ӨӨР ФРОНТ НЭЭЖ БУЛЗААРУУЛЖ БАС БОЛОХ Л ЮМ. ЦАРЬ ЮУ Ч СЭТГЭЖ БАЙЖ МАГАД.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж