"Баавгай болох сон" киногоороо эх орондоо өөрчлөлт авч ирэхийг хүссэн"

"Баавгай болох сон" киногоороо эх орондоо өөрчлөлт авч ирэхийг хүссэн"

"Баавгай болох сон" киногоороо эх орондоо өөрчлөлт авч ирэхийг хүссэн"

"Баавгай болох сон" уран сайхны киноны уран бүтээлчид өнөөдөр /2024.01.11/ мэдээлэл хийлээ.


Найруулагч П.Золжаргал:

-"Баавгай болох сон" уран сайхны киноны зохиолын санаа 2017 оны нэгдүгээр сард анх төрсөн. Тэрнээс хойш зохиол хөгжүүлэлт, хөрөнгө босгох урт аяныг давж, 2022 оны нэгдүгээр сард зураг авалт эхэлсэн. Нийт гурван сарын хугацаанд үргэлжилж, 2023 оны хоёрдугаар сард бүрэн дууссан. Тэгээд анхны Каннын олон улсын наадмыг зорьсон. Уран сайхны киног маань 80 гаруй хувь хүн, 20 гаруй албан байгууллага, олон улсын байгууллагө, хувийн хэвшлүүд дэмжин ажилласан. Зураг авалтыг хотын гэр хороолол болох Дэнжийн мянга орчимд хийж, 30 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан юм. Харин киноны өнгө засах, дууны найруулг, эвлүүлгийг Парис хотод хийсэн. Энэ кинонд Монгол, Франц, Швейцарь, Катар гэсэн дөрвөн улсын уран бүтээлчид хамтран ажилласан. Уран сайхны киноны гол дүрд 15 настай физикийн хичээлд асар сонирхолтой, эрч хүчтэй, өсвөр насны хүү болон түүний гэр бүл, одоогийн нийгмийн үнэн бодит байдлыг харуулахыг зорьсон.

"Баавгай болох сон" кино Монголдоо нээлтээ хийж, 2024 оны нэгдүгээр сарын 12-ноос бүх кино театруудад гарч эхэлнэ.

Хүүхдүүд ядуу нөхцөл байдалд амьдарч байгаагаас болж ямар олон боломжоос хоцорч байгааг харуулна. Мөн агаарын бохирдол, ажилгүйдэл, архидалт, гэр бүлийн хүчирхийлэл гэх мэт асуудлыг харуулахын зэрэгцээ шийдлийг гаргаж ирсэн кино болсон. Чанартай сайн боловсролын тухай өгүүлнэ. Өлзийбат хүү физикийн олимпиадад оролцож, алтан медаль авч мундаг хүн болохын төлөө зүтгэдэг. Ядууралд өртсөн айлын хүүхдүүд маш их хичээл зүтгэл гаргаж, золиос гаргаж байгаа талаар өгүүлнэ. Хүүхдүүд ямар ч нөхцөл байдалд байсан үргэлж сайн сайхныг хүсч мөрөөддөг. Тэгэхээр уран сайхны кино маань хүүхэд насны баяр жаргалын тухай өгүүлсэн гэдгийг онцолъё.

Сайн багш хүн хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг олж хараад зөв замыг нь зааж чаддаг юм. Сургуулийн орчин хүүхдэд ээлтэй, итгэл найдвар өгдөг газар гэдгийг харуулахыг хүссэн. Өчигдөрхөн манай кино Франц улсад нээлтээ хийж, 100 кино театрт гарч эхэллээ. Мөн Швейцарь улсын 27 кино театрт гарч байгаа. Цаашлаад Англи, Тайван, Итали, Австри, Германд нээлтээ хийхээр төлөвлөөд байна. Энэ кино бол монголчуудын түүх. Энэ киног үзсэнээр хамгийн их итгэл найдварыг хаана өгөх вэ, хамгийн их өөрчлөлтийг хаана авч ирэх вэ гэхээр миний эх орон. Монгол дахь нээлтээ догдлон хүлээж байна. Кино маань агаарын бохирдлын асуудлыг хөндөж байгаа учраас өвлийн улиралд нээлтээ хийхээр төлөвлөсөн. Би өөрөө гэр хороололд амьдардаг учраас гэр хорооллынхон хэрхэн өвлийг даван гардаг тухай сайн мэднэ. Тийм учраас хэн нэгнийг хордуулах гэж тэдгээр хүмүүс нүүрс түлдэггүй гэдгийг ойлгуулахыг хүссэн" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.149

Монголын кино урлагийн жүжигчид кинонд яг уртын дуу дуулах гэж байгаа мэт удаан ярьдаг. Хэдхэн үгээ цээжилж чаддаггүй юм уу!

Avatar

ZOCHIN 2024-01-11 92.88.170.45

Frants oron dayar ene kinonii tuxai yarij baina
Tanai kinonii bag xamt olond bayar xurgei
Nairuulagch b usguin daraagiin kinog xuleej baina

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.160.11

Энэ киног үзлээ. Чухал сэдэв хөндсөн, одоогийн нийгмийн байгааг яг л харуулсан байна.
Их хурлын чуулган дээр бүх гишүүдийг суулгаж байгаад үзүүл, Занданшатараа. Эсвэл заавал үзэх даалгаварыг гишүүдэд өг.
Бас халуун байранд , бэлэн юман дээр өссөн айлын эрх хүүхдүүдэд үзүүлэх хэрэгтэй.

Avatar

Бат 2024-01-11 202.55.188.109

ядаж байхад түүнийг нь үздэг амьд амьтан байхгүй лай болноо

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-11 103.100.225.146

Хонхны дуу шиг, том өөрчлөлт дагуулах болтугай. Золоо, эх орныхоо төлөө сэтгэлтэй олон мундаг залууст сэдэл өгч, асар том өөрчлөлтийн эхлэл болох байх гэж бодогдож байна. МАК Эмсиэс Таван богд гээд хэдхэн компани улсынхаа өөдтэй бүхнийг зарж, энгийн хүмүүсийн боломжийг хулгайлсан энэ нийгэм сайжрах тийшээ хандаж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж