Өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчих журмыг эцэслээгүй гэв

Өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчих журмыг эцэслээгүй гэв

Өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчих журмыг эцэслээгүй гэв
Өнгөрсөн 2023 оны есдүгээр сард нийтийн тээврийн аж ахуйн нэгжийн төлөөллүүд уулзаж, үйлчилгээг иргэдийн хэрэгцээ, шаардлага, стандартад нийцүүлэх талаар санал солилцож, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцсэн. Уулзалтад нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг төр, хувийн хэвшлийн 20 орчим байгууллагын удирдлага хийгээд холбогдох албаныхан оролцсон бөгөөд олон санал гарсан талаар мэдээлж байв. Үүнээс онцлох сэдэв нь автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох. Тодруулбал, автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгох талаар иргэдээс санал авч зорчих хөлсийг нэмнэ гэдгийг онцолсон.
Тус саналыг судалгаанд тулгуурлаж иргэдээс авсан бөгөөд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос автобусны тарифт өөрчлөлт оруулах хүсэлтээ Зам тээврийн яаманд хүргүүлж, яам баталж ИТХ-аар энэ долоо хоногт хэлэлцсэн байна.
Нийслэлээс автобусаар зорчих үнэ өөрчлөгдсөн шийдвэр батлагдсан эсэхийг асуухад, журмыг дөнгөж хоёр хоногийн өмнө зөвлөлийн хурлаар хэлэлцсэн. Засварлах, тодорхой болгох зүйлс байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна гэв.
ҮНЭГҮЙ ЗОРЧДОГ ИРГЭД ӨДӨРТ 4-ӨӨС ДЭЭШ УДАА ЗОРЧВОЛ ТӨЛБӨР ТӨЛНӨ 
Ямартай ч үйлчилгээний төлбөрийн хувьд 1000 төгрөгөөр нэг бүтэн өдөр зорчих эсвэл дөрвөн удаа зорчих эсэхийг шинэчилсэн зохицуулалтад нарийвчлан тусгахаар тооцоолсон байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нийтийн тээврийн салбарт цогц өөрчлөлтийг зоригтой хийхээ оны өмнө илэрхийлсэн. Тухайлбал, нийтийн тээврийн алдагдлыг бууруулах зорилгоор автобусаар зорчих үнийг 1000 төгрөг болгоно гэдгийг онцолсон.
Ингэхдээ зорчигч нэг удаа төлсөн 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой. Энэ нь Улаанбаатарт өдөрт 2,8 сая зорчих хөдөлгөөн хийгддэг гэх судалгааг үндэслэсэн байна.
Харин өдөрт дөрвөөс олон удаа автобусаар зорчсон тохиолдолд дахин 1000 төгрөг төлөх зарчмаар иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх аж.

Гэхдээ ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд үнэгүй зорчсон хэвээрээ байх бөгөөд оюутнуудын хувьд 2024 оныг дуустал автобусаар үргэлжлүүлэн үнэгүй зорчих юм. Харин үнэгүй зорчдог иргэд өдөрт дөрвөөс олон удаа зорчсон тохиолдолд мөн 1000 төгрөг төлж зорчихыг журамд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

4 удаа зорчих мөнгийг нь ахмад болон ХБИргэдийн дансанд сар бүр шилжүүлээд, автобусанд нийтээрээ мөнгөө төлөөд явах нь зүйтэй. Сар бүр карт тараах нь илүү зардал болон ажиллагаатай.

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-11 103.212.117.173

ДЭЛХИИД БАИХГҮИ ХЯМД ТЭЭВЭР МОНГОЛД БНА

Avatar

Зэнээ 2024-01-11 66.181.183.22

өвлийн хүйтэнд энэ буруу. Гөлөг төөрүүлчих юм даа

Avatar

зочин 2024-01-11 202.126.89.97

Зөв байна. Энэ журмаа мөрд. Гэхдээ.жолооч нар иргэдээс бэлэн мөнгө авдгийг яаж зогсоох,зорчих билет иргэд хүндрэлгүй яаж авах боломжийг сайтар судалж шийдэх хэрэгтэй .Эхний үед буюу жигдэртэл хяналт шалгалт сайн хийх шаардлагатай б**х. Их ачаалалтай үед ихэнх иргэд үнэгүй зорчдог, жолооч яаж ч чаддаггүй юм билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж