Япон: Нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөлөөс болж зарим хүн амиа алджээ

Япон: Нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөлөөс болж зарим хүн амиа алджээ

Япон: Нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөлөөс болж зарим хүн амиа алджээ

Японы төв хэсгийн Ишикава мужид шинэ оны эхний өдөр 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтөөр нас барагсдын тоо Лхагва гаригийн байдлаар 206 хүрснийг "Japan today" хуудас мэдээлэв.

Гэвч сүүлийн өдрүүдэд нас барсан зарим хүн газар хөдлөлтөд өртөж бус нүүлгэн шилжүүлэх байрны нөхцөл байдалтай холбоотойгоор амиа алджээ. Нүүлгэн шилжүүлэх төвүүдийн хүнд нөхцөл байдал олон хүний аминд хүрсэн гэж үзсэн тул хүмүүсийг зочид буудал болон бусад байранд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр орон нутгийн эрх баригчид ажиллаж байна. Нүүлгэн шилжүүлэх байранд бие нь муудсаны улмаас найман хүн нас баржээ.

Нүүлгэн шилжүүлэх төвүүдэд өдгөө 26 мянга орчим хүн байна. Мөн 3100 орчим хүн замын эвдрэлийн улмаас гэртээ харих боломжгүй хэвээр байна.

Лхагва гаригт зарим иргэнийг Каназава мужийн спортын төв рүү шилжүүлжээ. Ойрын хугацаанд Тояама, Фүкүи, Нийгата мужуудад дахин 10 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлэхээр төлөвлөж байна.

Газар хөдлөлтийн эхний өдөр цас орсны улмаас хөрсний гулгалтын аюул нүүрлэснийг Цаг уурын агентлагаас анхааруулаад байсан. Энэ долоо хоногт ч бас цас үргэлжлэн орж, хайлж, газар улам зөөлөн болж байгаа тул иргэдийг сэрэмжтэй байхыг уриалав.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-11 203.23.49.49

Монголчууд эмгэнэл илэрхийлж туслахгүй юм уу

Avatar

Нэргүй 2024-01-11 192.82.64.212

Хуцалгүй монголдоо тусламжаа өгөөч. Дэлхийд хувь хүний дансны мөнгөөрөө 1т явж байгаа улс

Avatar

Зочин 2024-01-11 139.5.216.186

Японд ингэж байхад Монголд яах нь тодорхой газар хөдлөлт бүү болог

Avatar

Зочин 2024-01-11 202.126.89.30

Үүнээс болж одоо японы бүх дарга нар огцрох байхдаа ард түмэн нь найман хүний амь нэхэж жагсах байхдаа.

Avatar

sdfgas 2024-01-11 202.21.107.25

Balarchee.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж