Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 2 сая хонь авч, Иран руу экспортлоно

Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 2 сая хонь авч, Иран руу экспортлоно

Өвөлжилт хүндэрсэн аймгуудаас 2 сая хонь авч, Иран руу экспортлоно

Өвөлжилт хүндэрч байгаа үед малчдыг гарз, хохирол багатай даван туулах зорилгоор Иран улс руу мах экспортлогч аж ахуйн нэгжүүд малчдаас амьд хонь худалдан авч, халал аргаар бэлтгэн экспортлох ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулахад, амьд хонь малчдаас шууд худалдаж авах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл орон даяар зохион байгуулна.

Мах бэлтгэгч аж ахуйн нэгжүүд өдөрт 500-1000 хонь хүлээн авах хүчин чадалтай бөгөөд хуваарийн дагуу мал худалдан авч байна. Тиймээс малчид, иргэд аймаг, сумын онцгой комисс болон үйлдвэрүүд рүү шууд хандах хэрэгтэй гэлээ.

Амьд хонь малчдаас худалдаж авч, Иран руу экспортлох ажлын зохицуулалтыг хийж буй толгой компани “Интернешнл Халал Мийт” ХХК юм. Малчид орон нутгийн онцгой комисс, үйлдвэрүүд рүү доорх дугааруудаар холбогдож болохоос гадна зохицуулалт хийж буй нэгжтэй 85002550 дугаар утсаар холбогдох боломжтой байна.

Төрийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор нэг цэгийн үйлчилгээг нэвтрүүлэн экспортын баримт бичгийг ажлын найман цагт багтаан олгон, бүх төрлийн махны квотыг цуцалж, агаарын тээврийн экспортыг сэргээсэн зэрэг арга хэмжээний үр дүнд  2023 онд махны экспорт дээд хэмжээнд хүрсэн буюу нийт 80.4 мянган тоннд хүрсэн байна. Энэ жил ч мөн махны экспортыг нэмэхэд харьяа яамнаас анхаарч ажиллаж байгаа аж.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.161.193

Иранаас хаана байдаг ямар улсыг нь мэдчих тэгээд наад үлгэрээ хүүхдэд ярь

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.161.193

үлгэр

Avatar

Нэргүй 2024-01-11 38.42.106.107

Тэр малчид малаа үрнэ үү зарна уу, арчилж чадна уу чадахгүй юу эсэх энэ төрийн ажил уу? Нэртэйгээр нь малчидынхаа бөгсийг нь арчиж өгч баймаар юм. Энэнээс илүү санаа тавих ажил өчнөөнөөрөө баймаар цаагуур чинь. Ажилгүй анхиагүй болгоныг бидний мөнгөөр тэжээсээр дуусгах юм бн л даа. Жил болгон өвөл ирдэг, өвөл болгонооо цас ордогийг хүүхэд ч мэдмээр

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-11 139.5.218.46

Хятадууд л оролцвол ямарч хэрэгүй. Эхнээс нь хяналт тавь.Цаадуул чинь далдаас оролцоно доо

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.88.189

Ираны батлан хамгаалах салбарт нийлүүлдэг.Мөншө төгрөгөө авахад хүнд

Avatar

Зочин 2024-01-11 103.212.118.153

Зөв зөв, энэ олон малыг цөөлөх нь аль аль талдаа ашигтай, байгалийн тэнцвэр бага ч гэсэн сайжирна, малчин ч гэсэн даахгүй нохой болж булуу хураах хэрэг юун, за тэгээд болохгүй бол байгаль эх өөрийнхөөрөө зохицуулах л байлгүй дээ

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.161.68

Маш зөь!!!

Avatar

medegdel1 kameryni xyanaltand+ytasni uni ? 2024-01-11 216.38.195.74

saitaar xen zasaglyylaad bnaa

Avatar

-; ? 2024-01-11 216.38.195.74

opon t absny

Avatar

galzyy xylgaich zasaglal +xolboltoo upmegt uguxuus yn. 2024-01-11 216.38.195.74

CJ+ ynertei ys shyrsheed, cuctemee- erunxuolugch gyilagchlyylj oligtoig ni booboo xuxyylj CJXX

Avatar

зочин 2024-01-11 66.181.160.94

Малчид сайнаа өгөхгүй муугийнь наймаачид авахгүй.. Бүтэлгүй ажил болох биз ..

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.161.68

Хамаагүй ээ туршиж үзэхэд илүүдэхгүй

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-11 202.9.46.224

,,,,Хоёр хөрш маань КАЗАКУУДТАЙ НИЙЛЭЭД ЭДИЙН ЗАСГИЙН ХОРИГ МОНГОЛЧУУДАД твьсан биш байгаа гэж хардана. .,,, ТЭР МАХАА ТӨМӨР ЗАМ,,, АВТО ЗАМАА ТЭЭВЭРЛҮҮЛЭХГҮЙ ГЭЭД МОНГОЛЧУУД АЛТ ШИГ ҮНЭТЭЙ ХОНИНЫ МАХЫГ ИРАНД ЧАРДАРААР НИСЭХ ОНГОЦООР ГАРГААД БАЙХ АШИГТАЙ БАЙГАА ГЭДЭГТ ЭРГЭЛЭНЭ.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.55.188.88

иранд амьдарч монгол хонины мах идэх нь тэгээд 1000ногоон монголдоо оруулаад гадаадын хөрөнгө оруулагч болж олон км газар эзэмшиж хүрэлдээ зараад хүрлээ маань угсаа нэгт урьд хөршдөө зарж баяжих болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж