Навальный Арктикийн цаг агаарын талаар хаана гомдол гаргахаа мэдэхгүй байна

Навальный Арктикийн цаг агаарын талаар хаана гомдол гаргахаа мэдэхгүй байна

Навальный Арктикийн цаг агаарын талаар хаана гомдол гаргахаа мэдэхгүй байна

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный олон удаагийн сонсголыг тодорхойгүй шалтгаанаар алгассаны эцэст Лхагва гаригт цахим хэлбэрээр сонсголд оролцов. Түүнийг Арктикийн алслагдмал шоронд шилжүүлээд удаагүй байна. 19 жилийн ял авсан тэрбээр инээмсэглэн, хошигносоор камерын өмнө гарч иржээ.

Навальный Арктикийн цаг агаарын тухай хошигножээ. Мөн "Намайг шилжүүлсний дараа өмнөх шоронгийнхон маань найр наадам, караоке үдэшлэг хийсэн болов уу? Тэр шоронгийн ажилтнуудыг ямар их санаж байна гээч. Энд нөхцөл байдал Владимир дахь Ик-6 шоронгоос хамаагүй дээр байна. Гэхдээ энд нэг л том асуудал байна. Цаг агаар нь хэцүү юм, энэ талаар аль шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэхгүй юм" гэж егөө утгаар ярьжээ.

Сонсголын бичлэгийг Оросын төв хэсэгт орших Владимир мужийн Ковров хотод түүний хоригдож байсан шоронгийн ойролцоох шүүх хурлын танхимд цацсан байна.

Навальныйг арванхоёрдугаар сард Арктик дахь ИК-3 хорих ангид шилжүүлсэн. Энэ нь Москвагийн зүүн хойд зүгт 1900 км зайд байдаг бөгөөд аюулгүй байдлын түвшингээрээ Орост дээгүүр ордог.

Ик-6 шоронд байхад нь түүнийг хувцсаа буруу товчилсон гэх мэт ялих шалихгүй шалтгаанаар олон удаа ялын өрөөнд суулгаж байжээ. Мөн шоронгийн албан тушаалтан түүний үзгийг хурааж авсны төлөө Навальный гомдол гаргаж байсан. Энэ гомдлынхоо төлөө тэр 12 хоног ганцаар хорих өрөөнд хоригджээ. Лхагва гаригийн сонсголын үеэр Навальный шоронгийн ажилтан руу хашгирч, нэрээр нь дуудан бүдүүлэг загнаснаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ үзэг хэрэглэхийг нь зөвшөөрсөн тул хурааж авах ёсгүй гэж хэлжээ.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-11 202.21.108.82

ЭНЭМУУ НУСЫГ УСТГАЧИХ ХЭРЭГТЭЙ ДЭЭ..

Avatar

зочин 2024-01-11 202.126.89.97

Навальный бол эх орныхоо эрх ашгаас урвагч ,улс орныг нь устгах зорилготой гадаадын харгис этгээдүүдтэй үгсэн хуйвалдагч үл бүтэх хүн. ОХУ-ын хувьд өнөөгийн хамгийн гол зорилго бол тусгаар тогтнолоо хамгаалах явдал.Тусгаар тогтнолгүйгээр энэ орон оршин тогтнох боломжгүй .Иргэд ч үүнийг онцгой мэдэрч В.Путин тэргүүтэй эх оронч хүчээ улам бүр дэмжин нэгдэн нягтарч байна.

Avatar

Ши жин пиний орос гөлөг пу тин ва 2024-01-11 59.153.86.87

Чи орос хүн юм уу хаанахын нус бэ? Юу бичээд солиороод бгаа орк бэ

Avatar

зочин 2024-01-11 202.126.89.97

Чи л харин фашист маягийн этгээд байна.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.177.218

h**** har tolgoi deer

Avatar

өвгөн 2024-01-11 59.153.115.32

харин чамайг л барьж, эх орноосоо уравсан хэрэг тулган таслаж, шоронд хатаах ёстой уравсан хулгай байна да. удахгүй чамайг олно оо хүлээж байгаарай

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.89.100

Дээд хурмаст тэнгэрт гомдол гаргахаа мэддэггүй Иван уу…

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.177.218

h**** har tolgoi deer

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж