ОХУ-ын Приморийн хязгаарын засгийн газраас иргэддээ Хойд Солонгосын нийслэл Пёньян хотоор аялж, Масикрёнг цанын баазад гулгах зэргийг багтаасан 5 өдрийн аяллыг санал болгож байна.
"Дэлхийн хамгийн сонирхолтой, нууцлаг орнуудын нэг болох Хойд Солонгост зочлохыг хүсч байна уу? Тэгвэл хурдан ачаагаа бэлдээд 5 өдрийн аялалд гар" гэж сурталчилж байна. Дөрвөн өдөр, гурван шөнийн аяллын үнэ 750 ам.доллар гэж "Восток Интур" тур операторын вэбсайтад бичжээ. Уг зардалд виз, онгоцны нислэг, байр зэрэг багтсан аж.
Приморийн хязгаарын захирагч Олег Кожемиакогийн хэлснээр есдүгээр сард Ким Жон Ун Орост айлчлах үеэр оросуудад ийм “өвөрмөц санал”-ыг тохиролцсон тухай "7×7" мэдээлжээ. Эхний аяллын баг ирэх хоёрдугаар сарын 9-нд Пёньян руу нисэхээр төлөвлөж байна.
Тус хэвлэлд бичсэнээр, Кожемиако мөн Оросын сургуулийн сурагчдыг Хойд Солонгос дахь пионерийн лагерьт явуулах санал тавьсан байна. Ким Жон Уны айлчлалын үеэр Хойд Солонгос, Орос улсууд хамтын ажиллагааг өргөжүүлэх протоколд гарын үсэг зуржээ.
ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
Нэргүй 2024-01-11 103.212.117.52
Аялана л биз дээ. Бичих юмаа олж ядсан. Эх сурвалж нь таарсан таар
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-01-11 66.181.177.194
СОЦИАЛИЗМИЙН ҮЕД ХЭДЭН МЯНГАН ХҮНЭЭ ХЯДЧААД ЯАХААРАА МАГТААД БАЙДГЫН. МУУ БҮХЭН АЛЬ Ч НИЙГМИЙН ҮЕД ГАРДАГ. ХАРИН ХЭН САЙН НУУДАГ ГЭВЭЛ КОММУНИСТУУД
Нэргүй 2024-01-11 89.147.108.62
сошиалаас скрийшот шаачихсан нтр, бүүр нэг муулах юмаа олж ядсан алиа мэдээ
Зочин 2024-01-11 202.55.188.120
Хариуцлага хүлээхгүйгээр чөлөөтэй хулгай хийж амьдрах хүсэлтэй хүмүүс л социалист нийгмийг дарангуйлагч мэтээр ярина. Хүн бүр шударгаар хөдөлмөрлөж хийснээрээ цалин авч дутагдах гачигдах зүйлгүй амьдрахыг гол зарчмаа болгодог социалист нийгэм л дэлхийг аврагч шүү.
Б 2024-01-11 202.131.225.197
Ү ХСЭН БА АС. СОЦ НИЙГМИЙН ҮЕД ЧИ ТАЛХАНД ООЧИРЛОДОГ БОЛ КАПИТАЛИСТ НИЙГМИЙН ҮЕД ТАЛХ ЧАМД ООЧИРЛОДОГ ЮМ. СОЦИАЛИСТ НИЙГЭМ БОЛ ЖИНХЭНЭ ХУЛ ГАЙЧУУДЫН НИЙГЭМ. ЗӨВЛӨЛТИЙН ОЛОН ОЛОН ЗОХИОЛД ХУЛГАЙЧ ХҮНИЙГ МАГТСАН БАЙДАГ. МАНАЙ СОЦ ҮЕИЙН ЗОХИОЛД Ч БАС ШИЛИЙН САЙН ЭР ГЭГДЭХ МАЛЫН ХУЛГАЙЧ НАРЫГ МАГТСАН ЗОХИОЛ ТУНГАЛАГ ТАМИРААС АВАХУУЛААД ЗӨНДӨӨ БИЙ.
Нэргүй 2024-01-11 66.181.181.157
цанын баазаас гадна иргэдийн амьдралыг үзүүлж мэдрүүлэх хэрэгтэй, тэгсэн цагт дарангуйлал ямар аюултайг ойлгоцгоох биз.
Нэргүй 2024-01-11 192.42.116.182
ха ха ха, ЭХ СУРВАЛЖ: UKRAYINSKA PRAVDA
сошиол хэн дуртай нь юу дуртайгаа солиоронгуут UKRAYINSKA PRAVDA гэж шар сонин өлгөж аваад, хов живэнд дуртай мэдээний анализ хийх чадваргүй ньюс.мн толгой мэдээ болгочих юмаа, ха ха ха
зочин 2024-01-11 59.153.114.129
Хаалттай ч гэсэн нийслэл нь цэвэрхэн, цэгцтэй хот байдаг байх даа.
asdf 2024-01-11 122.201.20.194
soc niigem yamar aiultaig uzeh ni dee
Нэргүй 2024-01-11 66.181.180.127
үгүй ээ ямар дэг журамтай,улсаасаа ширхэг зүү ч хулгай хийдэггүй,эх орондоо хайртай,шударга хөдөлмөрлөж,хүн хүндээ сэтгэл гарган,найрсаг амьдардгийг нь үзнэ дээ???
Нэргүй 2024-01-11 66.181.177.194
СОЦИАЛИЗМИЙН ҮЕД ХЭДЭН МЯНГАН ХҮНЭЭ ХЯДЧААД ЯАХААРАА МАГТААД БАЙДГЫН. МУУ БҮХЭН АЛЬ Ч НИЙГМИЙН ҮЕД ГАРДАГ. ХАРИН ХЭН САЙН НУУДАГ ГЭВЭЛ КОММУНИСТУУД
Нэргүй 2024-01-11 66.181.182.220
2005, 2011 онд очиж байлаа, Пхеньянд. Челеетэй явуулахгvй. Елсгелен гунигтай харцтай нэг хэв загварын маягтай хувцас емссен туранхай хvмvvстэй саарал байшин барилгатай хот л байдаг юм доо. 2 хvний нэг нь негеегее тагнадаг тагнуул туршуул. Хэт vзэл сурталжсан улс. Ким удирдагчаа уйлаад дайраад байгаа хvмvvсийг харсан байлгvй дээ. Дотроо ямар их vзэн ядалттай байдаг бол гэж боддог ш дээ