Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо болон Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 12.00 цагт Төрийн ордонд зохион байгуулна.
Монгол Улсын Засгийн газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны 2023 оны 205 дугаар тогтоолоор байгуулсан.
Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Г.Амартүвшин, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Д.Сарангэрэл, Ж.Чинбүрэн нар ажиллаж байна.
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй тус холбоосоор танилцана уу. https://d.parliament.mn/tusul/b6f7905f-c093-403c-b3dc-f7c996791791
БҮРТГҮҮЛЭХ:
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу сонсголд оролцогчдыг иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Хууль зүйн байнгын хорооны ажлын алба
Нэргүй 2024-01-11 213.87.161.201
Харуулах боломжгүй.
Эмээ 2024-01-11 202.21.107.47
Монголд эр хүн хүний эрхээс хасагдсаныг төр нь анхаарах хэрэгтэй болжээ. Эсвэл монгол эрчүүд солонгосчууд шиг гадаадаас эхнэр хайсан нь лэар ч юм уу.
зочин 2024-01-11 59.153.114.129
Гэр бүлийн хуулиас гадна Иргэний хуулиа өөрчлөөч. Банкны салбарынхан ярьцгааж байхыг олон удаа сонсож байлаа.
Банк авлагаа авч чаддаггүй тухай. Зээлдэгчдээс авлагаа авах болоход шүүхээр 6-7 жил явдаг гэж.
Барьцаа хөрөнгийг ч зарж борлуулахад бэрхшээлтэй байдаг, шүүхээр шийдвэрлүүлэх гэсээр байтал луйварчид
хөрөнгөө маш хурдан бусдын нэр дээр шилжүүлж амждаг гэж ойлгосон.
Нэргүй 2024-01-11 43.242.242.247
Тийм шүү, луйварчдыг өөгшүүлсэн тогтолцоо. Бизнесийн ийм орчинд яаж гадны хөрөнгө оруулалт орж ирэх вэ дээ. Тэр тусмаа эрүүл саруул бизнес бүр орж ирэхгүй. Сүүдрийн, далд, мөнгө угаасан бохир бизнес л орж ирвэл ирэх байх.