Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн гадаад иргэдийг дэмжээгүй

Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн гадаад иргэдийг дэмжээгүй

Хөрөнгө оруулалтын тухай хууль зөвхөн гадаад иргэдийг дэмжээгүй

МҮХҮАТ-аас өнөөдөр /2024.01.11/ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.


МҮХҮАТ-ын төлөөллийн зүгээс "Монголын бизнесийн орчинг сайжруулж, эдийн засгийг хөгжүүлэхэд гадаадын хөрөнгө оруулалт маш чухал. Тийм учраас одоо УИХ-аар хэлэлцүүлж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөв баталснаар улс орны эдийн засгийг илүү төрөлжүүлж, хурдацтай хөгжүүлэх, бизнесийн орчинг сайжруулахад чухал нэг алхам нь болно. Энэ хууль зөвхөн гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль биш. Дотоод, гадаад аль алиных нь хөрөнгө оруулагчийн үйл ажиллагааг зохицуулах нэг багц хууль. Тийм учраас энэ хуулийг өрөөсгөл ойлгож болохгүй. Улаанбаатар хотын танхимын хувьд энэ хуулийг дэмжиж байгаа гэдгийг онцолсон юм.

Мэдээж хэрэг хуулийн төсөлд илүү тодруулж, сайжруулах заалт байгаа юу гэвэл байгаа. Сайн заалтууд ч бий. Тодруулбал, маргаан шийдвэрлэж, арбитраар шийдвэрлэж, хурдан шуурхай шийвэрлэдэг болж байгаа. Энэ хуулийн төсөл батлагдаад явбал дараа дараагийн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчдыг Монгол руу татах болно.

Энэ хууль батлагдсанаар сөрөг үр дагавар авч ирэхгүй. Монгол Улс яагаад гадаадын хөрөнгө оруулагчийг татаж чадахгүй байна вэ, дотоодын хөрөнгө оруулагчид яагаад эх орондоо илүү хөрөнгө оруулалт хийж, үр дүнтэй ажиллаж чадахгүй байна вэ. Үүнд засаглал, хууль болон гэрээний хэрэгжилтийн асуудал тулгардаг. Маргаан шийдэгдлээ гэхэд шийдвэрийг нь гүйцэтгэж чадахгүй байна. Тийм учраас Хөрөнгө оруулалтын тухай хууль хэрэгтэй.

Монгол дахь Америкийн худалдааны танхим /АмЧам Монгол/-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс:

-Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг идэвхтэй оролцсон. Хоёр жилийн хугацаанд 120 саналыг хэлсэн. Нэг зүйл онцлоход, төрийн байгууллага бидний саналыг хүлээж аваад, ингэж хуульд тусгалаа гэж хариу хэлдэггүй юм. Онцгойлон Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын баг бидний саналыг тусгаж, дэлгэрэнгүй мэдээлэл өгч байсан. Энэ бол сайн жишиг. Бидний хувьд хоёр, гурван зүйл заалтыг хэлсэн. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл байх ёстой. Энэ зөвлөлийн үйл ажиллагаа явахгүй байгаа, хуульчлах шаардлагатай гэдэг саналыг хэлж, оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын 100 мянган ам.долларын босгын асуудлыг хөндсөн. Олон улсын жишгээр хөгжиж байгаа улс орнууд гадаадын хөрөнгө оруулагчдад ямар нэгэн босгыг тавьдаггүй.

Тийм учраас энэ босгыг тавихгүй байх нь зүйтэй гэдэг асуудлыг ярьсан. Энийг хуульд тусгаж оруулсан. Зарим нэг татвар урамшууллын асуудал байгаа. Тодорхой салбарт шинэ технологи нэвтрүүлж байгаа бол гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөхгүй байгаа нь хөрөнгө оруулалтыг бууруулж байгаа.

Гэхдээ энийг бодлого тодорхойлогчдын зүгээс Татварын хуулийг шинэлэхэд тусгана гэдгийг хэлж байгаа. Бид найдаж байна. Энэ өөрчлөлтийг оруулснаар хөрөнгө оруулалтын орчин сайжирна. Газар ашиглуулахтай холбоотой заалтыг улстөржүүлж, гадаад иргэд 100 жилээр газар эзэмшинэ гэдэг асуудал байхгүй. Хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр шинэ технологи нэвтэрч, ажлын байр шинээр нэмэгдэж, эдийн засаг сайжирна.

Монголын эдийн засгийн форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Ганхуяг:

-Гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл батлагдахаар хэлэлцүүлж байна. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл дуу хоолойгоо илэрхийлж, МҮХҮАТ-аас санаачлан мэдээлэл хийж байна. Өрсөлдөх чадвар байгаа улсад хөрөнгө оруулалт орж байдаг.  Хөрөнгө оруулалтыг татахын тулд дэлхийн бусад улс орнуудын жишгийг судлах ёстой гэж харж байгаад орчноо бүрдүүлэх хэрэгтэй. Нэг талаасаа татвар маш чухал. Гэхдээ хуульд ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх, бизнес эрхлэхэд өрсөлдөх чадвартай байх, оршин суух орчин улс орон нь таатай байх зэрэг асуудлыг цогцоор нь харж үзэх шаардлагатай.

Улаанбаатар хот гадаадын хөрөнгө оруулалтыг авахын тулд дэлхийн улс орнуудтай өрсөлдөж, хөрөнгө оруулалтаа татах ёстой. Дэлхийн эдийн засгийн форумд хууль батлагдсаны дараа Монголын төлөөлөл оролцох хэрэгтэй. Монголын эдийн засгийн форум 2024 оны долдугаар сарын 8, 9-нд болно. Энд гадаадын хөрөнгө оруулагчдыг дуудаж, эдийн засгаа хөгжүүлэх талаар ярилцъя гэв.

Худалдаа, Аж Үйлдвэрийн Танхимын ерөнхийлөгч Д.Энхтүвшин:

Гадаадын хөрөнгө оруулалтын шинэчилсэн найруулгын хуулийн төслийн талаар МҮХАҮТ-ыг төлөөлж байр сууриа илэрхийлье. Монголын бизнес эрхлэгчдийн томоохон төлөөлөх байгууллагын хувьд санал хүсэлтээ илэрхийлье гэж бодож байна.  Энэ хуулийн төслийг олон удаа хэлэлцсэн. МҮХАҮТ-ын зүгээс өмнө нь 60 орчим саналыг хүргүүлсэн. Танхимын зарим санал хуулийн төсөлд тусгагдаж орсон байна. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн хувьд өмнө нь батлагдсан хуулиудаас ахиж сайжирсан. Монголд хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдад өгөх том дохио болох учраас тус хуулийн хэлэлцэх эсэх асуудалд хуумгай хандах нь зохисгүй юм.

Бизнес эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар хамгийн эхний чухал асуудал бол хууль, эрх зүйн орчныг сайжруулах, тогтвортой байх гэж дүгнэсэн.

Урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг хөрөнгө оруулагчдад хүндрэлтэй байдал үүсдэг. Энэ саналыг хүлээн авч Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6.1.2 болон 6.1.3 заалт дээр хөрөнгө оруулагчдын эрх ашигтай холбоотой асуудлыг хангахаар тусгасан байгаа. Хоёрт, төрийн байгууллагын уялдаа холбоогүй байдал бизнесийн орчинг тодорхойгүй болгож байдаг.

Гэрэл зургийг О.Болорсувд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
БурууБуруу
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.94.110

хЯТАДТАЙ НИЙЛЖ ЭХ ОРНОО ЗАРАХ ГЭСЭН ХАР ЛУЙВАРЧИД

Avatar

Нэргүй 2024-01-11 202.131.230.251

Тэгээд газраа харж суугаад утаандаа хогондоо живээд ядуугаараа үхэхгүй юу даа монголчуудаа. Эсвэл бидэнд та нарын хүсээд байдаг үйлдвэрүүд, зам, дэд бүтэц барих мөнгө байгаа юм уу, утаанаасаа бид яаж салахын, цахилгаан станц барих мөнгө байгаа юм уу цалин тэтгэвэр нэмэх мөнгө байгаа юм уу Юу ч үгүй байж тэнгэрээс мөнгөө бууж ирэхүү 2 тал харилцан ашигтай байж л бид хөгжинө. Хүнд юу ч өгөхгүй авсаар байгаад сурчихсан гуйлгачин монголчуудад хөрөнгө оруулалт хэрэгтэй байна

Avatar

Нэргүй 2024-01-11 202.179.24.184

Монголчуудаа. Энэ шээснүүдийг буудаад алчихяа. Би амьдралйй золиослоод ч хамаагүй хядаад алаад өгий. Надад б** олоод өг. Хятадын э****з шээснүүдийг бүгдийг буудаж алаад өгьө. Тэгээд яахыг нь харяа.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

Монголчууд өөрсдөө 0,7 га газраа хувьчилж авах гэхээр газаргүй гээд нийт иргэдийн дийлэнх нь газраа хувьчилж аваагүй байгаа. Иймд эхний ээлжинд бүх иргэддээ газрыг хувьчилж олгох ажлыг дуусгасны дараа уг хуулийн төслийг илүү боловсронгуй болгож сайжруулаад ард иргэдээрээ хэлэлцэх нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

Одоо монголд газар эзэмшиж буй гадны маш олон компани болон хувь хүмүүс байна. Эдгээрийн үр ашгийг тооцоод ард иргэдэд тайлагнах хэрэгтэй. Ямар ч үр ашиг байхгүй, эсрэгээрээ байгаль экологоороо бохирдсон хохирсон, байгаль сүйрсэнтэй холбоотойгоор иргэд малчид нь дайжиж амьжиргаа нь доройтсон байна.

Avatar

Зочин 2024-01-11 202.126.89.4

Сүрхий босго тавих нь битгий хэл босго тавихгүй бсан ч тийм амар дээрэмдүүлэх гэж орж ирэх хөрөнгө оруулагч ховордоо өөрсдийгөө их томоор бодох юмаа

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-11 124.158.64.205

Юм мэддэг хэлтэй устай Хүрэлбаатар Доржханд Ганхуяг …….. гэх хүмүүс нь шийдээд явчих ёстой. Тэр Адьяасүрэн жонхуу даваасүрэн болорчулуун нар яршиг л байна. Та нар дуугүй сууж байсан нь дээр.

Avatar

Зочин 2024-01-11 103.212.117.95

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль гэж бичээстэй байхад үгүй , энэ чинь дотоодынх гээд байх юм. Эрүүл үү ? Юу болоод байна аа.
3 сая хүнтэй , баялаг ихтэй, том газар нутаг руу 30 биш, 300 биш, нэг тэрбум 300 сая хүн амтай улсаас ямар ч саадгүйгээр гадаадын хөрөнгө оруулалт нэрийн дор аюул нөмөрч мэдэхээр юм
гэдгийг ойлгохгүй бна гэж үү. Юун хөгжих вэ

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Хуулийн төсөл нь "Xөрөнгө оруулалтын тухай хууль" гэсэн нэртэй!!

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.180.127

АНУсын худалдааны танхим босгогүй болгохыг бид зөвлөсөн гэж бна шдээ,гадны захиалгын хууль гэдэг нь үнэн юм бна даа?

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

Гадныхныг дагаж гөлөг шиг шарвалздаг бууны ноход болсон монгол хүмүүн илүү аюултай байх юм даа.

Avatar

Зочин 2024-01-11 139.5.218.80

наад хууль чинь зөвхөн гадаад иргэдийг дэмжсэн хууль болсон байна.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Тэгвэл гадныхныг хаачихаад та нар хөрөнгө оруул л даа?!! Бид байтугай АНУ, БНХАУ хоёр гадаадын хөрөнгө оруулалтын төлөө алалдаж байна шүү дээ?! Гэтэл монголчууд гэж нэг л их хардсан, сэрдсэн, харамласан юмнууд байх юм! Яг үнэндээ бол биднийг хэн ч тоож шиншлэхгүй шүү дээ!!

Avatar

Нэргүй 2024-01-11 185.35.202.222

ороz болон женкочид эсэргүүцэж байгаа бол Монгол зөв зам руу гаа явж байна.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.161

хууль санаачлаад зүтгээд байгаа хүн нь хятадуудтай баар саванд орж архидаад байсан нь тун сэжиг төрүүлж бна

Avatar

зочин 2024-01-11 66.181.183.232

х***а нар л орж ирнэ

Avatar

Нэргүй 2024-01-11 59.153.115.139

ТиМ болохоор босготой босгогүй хөрөнгө оруулагч мөн эсэхийг тодорхойлдог механизм хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-01-11 59.153.115.139

Дурын хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирах боломжгүй байсан нь дээр дээ. Үр өгөөжийг нь харж хөрөнгө оруулалт мөн эсэхийг тодорхойлоод л шийддэг байх хэрэгтэй. Зүгээр л компани байгуулсан хүн хөрөнгө оруулагч мөн үү. Босго хэд ч бсан компаниа байгуулаад л буцаагаад гаргачихна шүү дээ

Avatar

зочин 2024-01-11 66.181.160.94

Одоо Монголчууд цусааар уйлж гуйгаад ч хөрөнгө оруулагч ирэхгүй заа

Avatar

Зочин 2024-01-11 66.181.161.77

Хүрэлбаатар урьд хулгай хийсэн учир итгэж болохгүй олон түмнээрээ хэлэлцүүл

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Хүрэлбаатар аа! Хуулийн төсөлд босго огт заагаагүй нь үнэн бол тэрийг нь боломжийн хэмжээнд заагаад өгчих л дөө! Оросын талынхан босгоор далимдуулан наад хуулийг чинь бүхэлд нь унагах гээд байна шүү дээ!!!

Avatar

санаа 2024-01-11 112.72.8.90

Олон жилээр амьдран суух цаашид үр хүүхэд хувь заяагаа энэ оронд чинь үлдээж байж хичнээн их тэмцлийн дундаас олсон эд хөрөнгөө найдан оруулж ирэх билээ. Өөрсдийгөө оронд нь тавиад үз. Мэдээж хэрэг амьдралын шалгуурт орно. Сайн муу зүйл үр дагавар гарна. Бидэн шиг авилга аваад б**с долоогоод төрийн хулгай хийгээд хөрөнгө мөнгө хуримтлуулчихдаг гадны иргэд цөөн биз ээ

Avatar

Нэргүй 2024-01-11 203.98.76.69

Эх орныхоо язгуур эрх ашгаас урвасан балай авгай байна.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.160.81

teneg avgai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж