09.30 цагт:
-Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам Монгол)-аас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотойгоор байр сууриа “Зууны мэдээ” сонины “Үндэсний мэдээллийн төв”-д илэрхийлнэ. Хэвлэлийн хуралд, АмЧам Монгол гүйцэтгэх захирал О. Адьяа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, "АмЧам Монгол" Бодлого хариуцсан захирал Г. Жавхлантөгс, Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан захирал Л. Эрдэнэбилэг, Европ-Монголын Хамтарсан ХАҮТ-ын ТУЗ-ийн тэргүүн К. Генбрүгэ, Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо гүйцэтгэх захирал М. Мьюллер нар хүрэлцэн ирнэ.
10.00 цагт:
Монголын сайхан бичигтэн-2023” уралдаан өргөн цар хүрээтэйгээр анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 1650 орчим оролцогч бүтээлээ ирүүлснээс БНХАУ-ын ӨМӨЗО, Япон Улс, БНЧУ-ын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд багтаж байна. Уралдааны шагнал гардуулах ёслол
Шагнал гардуулах ёслол Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд болно.
-Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.
11.00 цагт :
Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК-ны уран бүтээлчдийн баг "Лхам" галерейд хэвлэлийн бага хурал хийнэ.
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.
14.00 цагт:
-Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.