Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөв 

Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөв 

Элчин сайдад нэр дэвшигчдийг зөвшилцөв 

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.01.10/ болж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Элчин сайдад нэр дэвшигчийг томилох, чөлөөлөх асуудлыг зөвшилцлөө.

Саналыг Үндэсний аюулгүй байдал, улс төрийн бодлогын зөвлөх Ж.Энхбаяр танилцуулсан юм. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бархасын Доржийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,

Монгол Улсаас Шведийн Хаант улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Түвдэндоржийн Жанабазарыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Шведийн Хаант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг,

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Воршиловын Энхболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр оруулж ирсэн юм.

Элчин сайд, Байнгын төлөөлөгчөөр томилон ажиллуулахаар нэр дэвшүүлж буй эдгээр албан хаагчид нь төрийн алба, дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, удирдах ажлын дадлага туршлагатай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албаны хууль тогтоомжийн шалгуурыг хангасан, төрийн тусгай албанд ажиллах бүрэн боломжтой албан хаагчид болно гэдгийг тодотгосон юм.

Элчин сайдад нэр дэвшигчтэй холбогдуулан, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Элчин сайд нарыг томилох нь тийм амар ажил биш. Олон шалгуур, олон хүчин зүйл, олон байгууллага, улс төрийн нөхцөл байдал зэргээс шалтгаалаад мэргэжлийн дипломат нарыг томилох тохиолдол бий. Туршлагатай, мэдрэмжтэй, мэргэжлийн дипломат биш ч Монгол Улсаа төлөөлөн ажиллаж чадах хүмүүсийг ч томилох тохиолдлууд байдаг. Энэ удаа Гадаад харилцааны яамны мэргэжлийн дипломатч, ажлын туршлага гээд бүх зүйл нь жигдэрсэн хүмүүс нэр дэвшжээ. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Сонгуулийг суугаа орондоо зохион байгуулах үүргийг Элчин сайд нар хүлээж байгаа. Иргэдийнхээ сонгох, сонгогдох эрхийг хангахад сэтгэл гарган, аль болох олон хүнийг хамруулахад онцгой анхаарч ажиллахыг хүсэж байна” гэсэн юм.

Харин УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан дараах асуудлыг хөндөв.

Тэрбээр “Нэгдүгээрт, бид Элчин сайд нарт баахан сургааль айлддаг хэрнээ яваад ирэхэд нь чи юу хийв гэж асуудаггүй. Ирэхдээ тайлангаа өгдөг баймаар байна. Ядаж мэргэжлийн байнгын хороонд ажлаа тайлагнадаг байх. Тэгэхгүй бол хувийн шалтгаанаар татгалзлаа гэдэг. Монгол Улсын нэрийн өмнөөс оччихоод хувийн шалтгаанаар болилоо гэж дураараа байж болохгүй. Юу хийв, бүтээв гэдгийг тайлагнадаг шалгууртай болмоор байна.

Хоёрдугаарт, Элчин сайдын яамны шалгуур үзүүлэлт гэдэг юмыг гаргамаар санагддаг. Зарим нь маш сайн ажилладаг. Хятадад суугаа Элчин сайд Т.Бадрал ямар сайн санаачлагатай ажиллаж байна вэ. Хятадад хөгжиж байгаа цахим платформ дээр Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг гаргах тал дээр, цахим худалдааны дэд бүтцийг байгуулах тал дээр маш их санаачлагатай ажиллаж байна. Вьетнамд сууга Элчин сайд Ж.Сэрээжэвийн үед шууд нислэгтэй боллоо, харилцан визгүй боллоо. Монголчууд эх орондоо биш Вьетнамд хуримладаг боллоо, энэ бол сайн тал.

Туркт байгаа Элчин сайд батлан хамгаалах, зам тээвэр, эрүүл мэндийн салбар дээр маш их санаачлагатай ажиллаж байгаа. Тийм учраас шалгуур үзүүлэлт тавьдаг болох.

Элчин сайдын яаманд ажиллаж байгаа дипломат ажилтнуудад анхаарал тавих хэрэгтэй юм билээ. Элчин сайдынхаа өмнөөс цор, цор хийгээд байдаг. Үгэнд нь ордоггүй. шаардлага тавихаар би тэгдэг ч үгүй, өвчинтэй, зовлонтой. Тийм даргын хамаатан, тэр сайдын дүү гээд олон долоон юм ярьдаг хүмүүс байдаг юм билээ.

Тийм учраас Элчин сайдын яам төлөөлөгчийн газрын тэргүүн өөрөө асуудлаа шийдээд тохирохгүй бол чөлөөлөөд явуулдаг байх хэрэгтэй. Элчин сайдынхаа үгэнд ордоггүй том толгойтой хүмүүс байж таарахгүй. Та бүхэн анхааралдаа аваарай.

Монгол иргэд гадаадын иргэнтэй суучихаад Монгол Улсаа газар доор ортол нь муу хэлээд есөн шидээр хэлээд хашгачаад гуагчаад сууж байдаг хүмүүс байдаг юм билээ.  Гадна талд суучихаад эх орноо муу хэлээд сууж байгаа хүмүүс дээр Элчин сайдын яамныхан анхаарч ажиллах шаардлагатайТэд нартай тулж ажиллан, мэдээллээ зөв өгөх шаардлага байна лээ шүү” гэсэн юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Бүгд Найрамдах Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам нээн ажиллуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Төв Азийн бүс нутагтаа хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөгжлөөр тэргүүлдэг 35 сая хүн амтай, бүс нутагтаа томоохонд тооцогддог зах зах зээлтэй Узбекистан улсын нийслэл Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах Засгийн газрын саналыг тус байнгын хороо 2023 оны аравдугаар сарын 10-нд хэлэлцэн зөвшилцөн дэмжсэн шийдвэр гарсан. Байнгын хорооны дээрх шийдвэрийг үндэслэн Ташкент хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээн ажиллуулах саналаа дипломат шугамаар тавьж зөвшөөрсөн хариу авсан тул холбогдох хууль тогтоомжийн дагуу  тогтоолын төсөл боловсруулсан байна.

Узбекистан нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хангах зорилтод нийцсэн эрүүл хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, манай үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг тухайн бүс нутагт таниулах, эдийн засгийн харилцааг өргөжүүлж худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, мах, махан бүтээгдэхүүний экспортын чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой улс гэж үзжээ.  Элчин сайдын яамыг гурван орон тоотой ажиллуулахаар төлөвлөн холбогдох зардлыг 2024 оны төсвийн төсөлд тусгасан байна.

Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Sevjid 2024-01-10 103.57.93.165

Дипломат ёс, үйл ажиллагааг мэддэг, ядаж англи хэлээр хэдэн үг холбоод хэлчдэг хүнийг элчин сайдаар томилох хэрэгтэйшд. Энх-Амгалан гишүүний Элчин сайд найз нар нь гомдол гаргасан бололтой. Элчин сайд хамт олноо зөв удирдаж, ёс зүйтэй байвал яриад байгаа шиг чинь асуудал гарахгүй. Ажилтанг онцлохын оронд элчин сайдад хариуцлага тооцдог асуудлаа ярьмаар юм даа.

Avatar

Зочин 2024-01-10 66.181.161.80

Энх-Амгалан гишүүн минь! Мэргэжлийн бус, хэл усгүй, албан тушаалаасаа буусан цүнх баригч, даварсан нөхдийг элчин сайдаар томилохгүй байхад анхаармаар байна. Хаа сайгүй хачин юм томилоод хэл ам татална. Улс орны нэр хүндээ бодох хэрэгтэй. Элчин сайд гэдэг шагналын албан тушаал биш. Ажилтан гэж дайрахаас өмнө элчин сайд нартайгаа хөриуцлага яриачээ.

Avatar

Нэргүй 2024-01-10 206.0.75.30

Дархны зам юу боллоо мартаа юу?

Avatar

зочин 2024-01-10 203.23.199.2

Энхамгалан гишүүн үнэн хэлжээ.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалангын ярьсан асуудлыг уншаад арай ч дээ л гэж бодлоо, ийм айл гэрийн юм шиг өчүүхэн асуудлууд үүсгэдэг ЭСЯ байхдаа ч яахав дээ, улс орны том чухал асуудал дэвшүүлээд шийдээд явах ёстой атал хоорондоо хөлөө жийлцэж хэрэлдэхээс хэтэрдэггүй юм бол гадаад дахь ЭСЯ-ыг татан буулгаж төсвийн үргүй зардлаа хэмнэх хэрэгтэй шүү дээ, хэлэх ч үг алга даа. Элчин сайдын ажлын тайлан, үр дүнг одоо болтол хэлэлцдэггүй гэхээр УИХ нь ч арай2.

Avatar

Зочин 2024-01-10 76.220.74.140

За тэгээд төрийн албаны шударга томилгоо гэхээсээ хувийн үзэмж эрх ашиг харсан томилгоо доо. Тэнд элчин сайдаар ажиллаж байгаа хүмүүсээ ямар шалгуураар буцааж татаад ямар шалгуураар шинээр томилоод байдаг юм. Зардал чирэгдэл хүнд суртал бас юм юм л байгаа

Avatar

Зочин 2024-01-10 103.57.95.13

Тэрний хүү болохгүй гэж ардчилсан гэх Монголд ялгаварлаж таарахгүй. Эцэг нь дэндүү шударга учир танхайчууд хулгайчууд түүнд аллергитэй юм билээ

Avatar

Нэргүй 2024-01-10 103.57.92.210

Төрийн төсөв хэцүү байхад ухаан муутай Монголын дипломатуудыг тэжээгээд л. Дипломатууд сарын 2500 ам. долларыг гар дээрээ авч, байр ба даатгалаа даалгаж, Монголд буцаж ирэхэд нь бас улсаас үнэгүй орон сууцыг дипломатуудад бэлэглэдэг.

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-10 66.181.183.144

Төрийн өндөр албан тушаалтай аавынхаа нэрийг ашиглан төрийн өмчит компанид хэрэггүй бараа шахдаг хүнийг НҮБ хүлээж авах уу? Хүндлэх үү? Өмнөөс нь ичих юм. УИХ гишүүд дуугардаггүй ээ, айн

Avatar

Нэргүй 2024-01-10 59.153.112.28

Улсын ИХ Хулгай нарыг яая даа. бачуурч бн шүү.

Avatar

Зочин 2024-01-10 202.126.88.132

Элчин сайд гэдэг намдаа хүчин зүтгэсний шагналын алба эсвэл мэргэжлийн бус хүн томилдог талбар болсон. Жишээ нь УИХ-ын гишүүн Б. Баярсайхан нөхөр П. Баярмагнайг Сан Францискодгийн консулд ажиллуулаад 3-4 жил болж байгаа. Манай гадаад харилцаа ийм л болсон.

Avatar

зочин 2024-01-10 66.181.188.93

Энх-Амгалан гишүүний ярьсан үнээн. Элчин сайдаар ажилласан хүмүүс томилсон томилогдсон газраа хисэн ажлаараа тайлан тавьж дараагийн ажлын үзүүлэлтийг гаргамаар байна. Зарим нь арай дэндүү хувийн асуудалтай улс төржсөн нам дагаж томилогдсон мэргэжлийн бус хогийн хөгийн юмнууд их болсон. Н.Анхбаярыг бүү дэмж. Энэ хүн ажлаа хэр хийснийг хамт олноор нь нууц санал хураалтаар санал авж шийд, ер нь дандаа дэвшиж байх ёстой юу? бусдын боломжийг хулгайлаад байх шинжтэй.

Avatar

Иргэн 2024-01-10 62.55.205.86

Даварсан, өөрийгөө хаан гээд бодчихсон элчин сайдыг бас яах ёстой вэ, бурхангүй газрын гэгчээр авирлаж буй элчин сайд, түүний эхнэрүүдэд бас анхаарах хэрэгтэй. Ямар ч хяналт байхгүй. Засгийн мөнгө идэж, үнэгүй машинаар дандаа зугаалахаар өөр ажилгүй элчин сайд нар зөндөө шүү.

Avatar

Нар 2024-01-10 202.179.15.130

Хуримаа 2уулаа тэнд хийхгүй нь ойлгомжтой олон хүн очно, тэдгээр хүмүүсийн байр хоол гээд гадагшаа нилээд валют урсана даа.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.55.188.82

Ветьнамд хуримаа хийх тийм сайн юмуу?Харин ч хамаг доллараа тийш нь шингээж байгаа юм бишүү?

Avatar

Зочин 2024-01-10 202.126.89.30

Тэнд бүх юм хямдхан байдаг. Монголын өндөр үнийн шулаа мөлжөө жирийн монголчуудыг сүйрүүлж байна.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.40.196

Гадаадын иргэнтэй суучихаад Монгол улсаа гадаад оронд муулж явдаг хүмүүс цөөөнгүй байгаа нь үнэн. Ер нь бол Монголыг дээрэлхэж болно гэж үзсэн учраас тэр хүн ийм зохисгүй үйлдэл гаргаж байгаа юм. Тийм хүмүүсийг хэвлэл мэдээллээр ил болгож баймаар юм. Гадаадын иргэнтэй суугаад үр удмаа гадаад иргэн болгохоор явж байгаа хүн бол бидний хувьд хэн ч биш. Харин эх орондоо байгаа жирийн иргэн бол хайрлавал зохилтой хүн мөнөөс мөн

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Гадаад гэр бүлтэй хүнийг улс төрөөс хол байлгах хуультай болох хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж