Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

Байр суурь: Хөрөнгө оруулалтын хуулийг нухацтай хэлэлцэх ёстой

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж эхэлсэн нь нийгэмд маргаан дагуулаад байна. Тухайлбал, Монгол Улс гадаадын иргэдэд газраа 100 жилээр эзэмшүүлнэ. Хөрөнгө оруулагчдад тавих босгыг бууруулах нь буруу. Хуулиа шинэчлэлээ гээд хөрөнгө оруулагчид орж ирнэ гэдэг ойлголт өрөөсгөл зэрэг шүүмжлэл явж байгаа юм. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар улстөрчид болон эдийн засагчийн илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.   


Ч.ХҮРЭЛБААТАР ГАДНЫНХАНД 100 ЖИЛЭЭР ГАЗАР ӨГӨХ ГЭЖ БАЙНА ГЭДЭГ ГҮТГЭЛЭГ”

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР:

-Монголын эдийн засгийн хамгийн том хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт. Хөрөнгө оруулалт их байж Монгол Улс хөгжинө. Монгол Улс хөгжиж байж иргэдийн орлого нэмэгдэнэ. Гадаадад мянга мянгаараа ажиллаж байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирж ажиллаж, амьдрах боломж бүрдэнэ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийг оруулж ирэхдээ олон удаагийн хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр оруулж ирсэн. Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалттай банк байгаасай гэж хүсдэг. Учир нь Монголд зээлийн хүү өндөр байна. Гаднын банк орж ирвэл өрсөлдөөн бий болж хүү буурч, зээлийн хүүнд дарлуулж байгаа олон иргэн энэ дарамтаасаа сална. Түүхий шахам анхны шатны боловсруулалт хийгээд гаргаж байгаа уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр байгуулах хөрөнгө оруулагчид орж ирээсэй гэж хүсч байна. Үүний үр дүнд мянга, мянган залуу өндөр цалин орлоготой болох боломж бүрдэнэ. Тиймээс аль болох богино хугацаанд энэ асуудлыг шийдэхийн тулд ажиллаж байна. Би АН-ыг зах зээл, хувийн хэвшлийг дэмждэг нам гэж бодож явж ирсэн. Өнөөдрийн АН-ын гишүүдийг хараад харамсч байна. Монгол Улс ардчилсан улс. Энэ улсад хөрөнгө оруулж байгаа иргэдийн санаа, санаачилгыг бид дэмжих ёстой. Аливааг хааж, боож байж Монгол Улс хөгжихгүй. Харин эсрэгээрээ хүний санал санаачилга, эрх чөлөөг дэмжиж байж энэ улс хөгжинө.  Маргаантай байгаа хоёр асуудалд тайлбар өгье. Нэгдүгээрт, газрын тухай асуудал. Ч.Хүрэлбаатар гадаадынханд Монгол Улсын газрыг 100 жилээр өгөх гэж байна гэх гүтгэлэг тарааж байна. Бодит байдал дээр 1993 онд Гадаадын хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулахдаа хөрөнгө оруулалт хийсэн иргэдэд газрыг 60 хүртэлх жилээр ашиглуулна, түүнийг нэг удаа 40 жилээр сунгаж болно гэж  баталсан.  Өөрөөр хэлбэл, эзэмшүүлж болно гэсэн үг нэмсэн. Мөн 40 жилээр нэг удаа сунгаж болохоор хуульчилсан. Гэтэл энэ хуулийг засах гэж оруулж ирж байгаа хүн рүү дайрч харлуулах гүтгэлэг тараасан.  Дараагийн асуудал нь гаднын хүмүүсийг чөлөөтэй оруулж ирэх боломжийг нь нээж өгч байна.Гадаадын иргэдэд виз олгодог асуудлыг зохицуулдаг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль байдаг. Ингээд В1,В2, В3 гэсэн гурван төрлийн визийг хөрөнгө оруулагч нарт олгодог. Эхний В1 визийг Монголд хөрөнгө оруулсан компанийн эздүүдэд олгодог. Дараагийн В2 визийг гүйцэтгэх удирдлагад нь, В3 ангиллийг төлөөлөгчийн газрын тэргүүн удирдлагад олгодог. Тиймээс хэн нэгэн гадны иргэн ирэнгүүт л шууд виз олгоно гэдэг бол гүтгэлэг. Монгол Улсын хуулийг үгүйсгэж, иргэдэд буруу мэдээлэл өгөх зорилго агуулж байна.

ЯМАР Ч ХАМААГҮЙ ХҮН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ НЭРЭЭР ОРЖ ИРНЭ”

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА:

-Ч.Хүрэлбаатарын УИХ-д өргөн мэдүүлээд буй Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүний хувьд, Г.Занданшатартай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр хамтран ажиллаж байсны хувьд энэ асуудлыг олон нийтээр хэлэлцүүлэх хүсэлт тавилаа. Бид газрын асуудлаар хөнгөн хуумгай хандаж болохгүй. Нэг нам дангаараа 2024 оны сонгуулийг 126 гишүүнтэй томруулсан тойргоор явуулах гэж байгаа бол тэр бүтцээр хэлэлцүүлэх хэрэгтэй.  1993 онд тавигдсан Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьдаг байсан 100 мянган ам.долларын босгыг 2013 онд тавьсан гэж яриад байгаа. Энэ 100 мянган ам.долларын босго байхгүй болоход, ямар ч хамаагүй хүн хөрөнгө оруулагч нэрээр орж ирнэ. Гаднынхан газар нутаг эзэмшин гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал үүсэх цоорхой хууль болох нь ээ. Иргэдээрээ хэлэлцүүлээд, УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа хэлэлцээч гэдгийг Ерөнхийлөгч байсан хүний хувьд санаа зовнин Ардчилсан намын төлөөллийн хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авлаа.  Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байх үед Японы Ерөнхий сайд Ш.Абэ ирээд Тавантолгойд хөрөнгө оруулна гэдэг санамж бичиг зурсан. Санамж бичиг зурсны дараахан Баянгол зочид буудалд над руу дайрсан. УИХ-ын гишүүн байхад баривчилна гэсэн төрийн том дайралт байсан. Ингээд Японы хөрөнгө оруулалтыг зогсоож байсан. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед Тавантолгойд Бразил, Энэтхэг, Орос, Япон гэх мэт гадаадын хөрөнгө оруулалт орох үеэр ганц шийдвэрээр зогсоож, Хятадын компанид өгөх болсон. Гадаадын хөрөнгө оруулалтыг хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгээд байдаг учраас эргэн хараач ээ гэсэн саналтай байна. Олон ургальч үзэл байхгүй байна.  Улс төрийн намын бүлэг шийдвэр гаргалаа гээд яваад байвал, гурван сая монголын эрх ашгийг хамгаалж чадахгүй. Монгол Улсын хууль тогтоомж өөрөө тогтвортой байх ёстой. Гадаадын хөрөнгө оруулалт гэдэг үг орчин үед гадаадын хөрөнгө оруулалтын орчин гэж өөрчлөгдөж байгаа. Ч.Хүрэлбаатартай хувь хүн талаасаа ямар үл ойлголцол байхгүй.

“ХУУЛИА ӨӨРЧЛӨХӨӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД ОРООД ИРНЭ ГЭСЭН ХҮЛЭЭЛТ БАЙХГҮЙ”

Бизнесийн дунд сургууль”-ийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.ДАШЗЭВЭГ:

-Нэгдүгээрт, хууль гаргах нэн яаралтай шаардлага харагдахгүй байна. Хуулиа өөрчлөхөөр хөрөнгө оруулагчид ороод ирнэ гэсэн хүлээлт байхгүй. Хоёрдугаарт, хөрөнгө оруулагчид ашгаа бодож орж ирдэг болохоос газар ашиглах, байнга эсвэл түр оршин суух уу гэдэг сонин биш. Хуулийн төсөлд гадаадын хөрөнгө оруулагчид тавьдаг 100 мянган ам.долларын шалгуурыг хасч байгаа нь буруу. Хуучин 100 мянган ам.доллар гэж босго тогтоож өгсөн. Гэтэл уул уурхайн төсөлд 100 ам.доллар юу ч биш. Уул уурхайд 100 мянган ам.доллароор ганц ширхэг экскаватор авч хүрэхгүй.  Тэгэхээр уул уурхайн салбарт тэрбум ам.доллар, бусад жижиг салбарт ялгамжтай босго тогтоож өгөх нь зөв. Хөнгөн үйлдвэр, хүнс, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулагчийн мөнгө шалгуурыг тогтоох ёстой. Мөн газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх хоёрт зарчмын ялгаа байхгүй. Ер нь газар ашиглах эрхийг 50 жилээс дээш тогтоогоод хэрэггүй. Төсөл нь ашигтай байвал үргэлжлүүлээд сунгаад явж болно. 100 жил гэдэг хугацаа Оюутолгой дээр ч ихэднэ. Оюутолгойн нөөц сайндаа л 40 жилийн дараа дуусна. 100 жил гэдэг хугацааг заавал багасгах ёстой. Хятадын жижиг хөрөнгө оруулагч орж ирээд 100 жилээр газар эзэмшээд явах юм уу. Дээр нь хөрөнгө оруулагч байнгын оршин суугч байна гэдэг заалт байгаа. Байнга гэдэг чинь хугацаагүй гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт хажуудаа үндэсний аюулгүй байдал гэдэг ойлголтыг дандаа авч явдаг. Эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалахын тулд гадаадын хөрөнгө оруулалт тухайн салбарын хэдэн хувьд байх ёстойг зааж өгдөг. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл тухайн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээний хэдэн хувьд гадаадын хөрөнгө оруулалт байхыг урьдчилан зааж өгсөн байх ёстой. Тухайлбал, ноолуурын салбарын тэдэнд хувьд гадаадынхан байна. Гадаадынхан дотроо нэг улсын хөрөнгө оруулалт эзлэх хувийг тогтоодог. Жишгээрээ үүнийг 30-40 хувиас дээш гаргадаггүй. Энэ бүгдийг хийгээгүй байна. Одоо яригдаж байгаа хуулиар хэдэн хятад орж ирээд компани байгуулах нь тодорхой. Тэд 100 жилээр газар аваад, бүх насаараа оршин суух боломж бүрдүүлэх нь. Тиймээс Засгийн газар уг хуулийн төслийг эдийн засагч, эрдэмтэн судлаачдаар хэлэлцүүлэх ёстой байсан. Олон нийтээр хэлэлцүүлэлгүй УИХ-д оруулж ирчихээд, гишүүдийг сандаргаад байна. Эдийн засаг, хөгжлийн яам эрдэмтдээс санал авах ёстой байсан. Энэ хуулийг өнөө маргаашгүй батлах шаардлага байхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

51 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.185.225

босго таььдаггүй хөрөнгө оруулалтын хуультай бай. УУуурхай салбарт орж ирж байгаа бол доор хаяж 1сая долларын барьцаатай байлгах хэрэгтэй. бусад салбарууд нь 100000 доллар бхйхөд болно. Бид дэлхийд хамгийн хямд ажиллах хүчтэй хамгийн хямд тзүхий эдтэй улс шүү

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.161.87

Гадаадын хөрөнгө татах нэриин дор ёстой л хятадуудын захиалгын хууль батлах гээд улайраад байгаа юм шиг харагдах юм 3 ангиллын виз байлаа ч түүнд нь оршин суух эрхииг хязгаарласан заалт байнауу Яг үнэндээ дараа нь хөрөнгө оруулалтын хуулиа баримтлана гээд л маргаан гарах нь дамжиггүй Тэгээд 100 байтугай 60жил ч ихдэнэ Ерөөсөө өчнөөн цоорхойтой хууль байгаа Одоо газар эзэмшчихсэн хятадууд энэ хууль батлагдвал ёстой л 100жилээр суурьшиж хятад хороолол бии болно Хүрэлбаатарын санаа энэ

Avatar

Tsaazal 2024-01-11 103.57.94.195

hirungu oruulalt hereggui hulgaichdaa
namnaachee….songuuli bolloo

hulgaich naraa tsaazalaa

Avatar

Gazar hurunguboruulalt iin huuliin bous bishee 2024-01-11 103.57.94.195

hurunguvoruulalt duu .gazriin huulia salgaachee.
gazar bol BONUS bishee huatad hurelee

Avatar

Dorj 2024-01-11 66.181.161.39

Ehelchsen um bish u.End tendgui l hijaa nar gazar uhaj bna gee biz dee.

Avatar

Бат 2024-01-11 66.181.161.106

босго бол япон шиг 50,000$ байж болох,
газар бол 15 түрээсээр ашиглуулах,10 жил сунгаж болохоор бол зүгээр байх.

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-01-11 139.5.218.46

Дашзэвэг гуай зөв ярьж байна

Avatar

Зочин 2024-01-11 66.181.168.8

“Бизнесийн дунд сургууль”-ийн захирал, гавьяат эдийн засагч, доктор Н.ДАШЗЭВЭГ гуайтай санал нийлж бн?

Avatar

Зочин 2024-01-11 66.181.190.122

100 жилд чиний үр хүүхэд чинь ч байхгүй. НҮБ угаас 80 жил амьдарсаныг уугуул гэж тооцох болсон. Энэ чинь эх орноосоо урвасан үйлдэл байна

Avatar

зочин 2024-01-11 66.181.160.94

ЖЕНКО бандит эсэргүүцэж байгаа бол зөв хууль болсоон л гэсэн үг.. Хэлцээд байх ч шаардлагагүй .. шууд батлах хэрэгтэй .

Avatar

Пп 2024-01-11 202.21.108.83

чи ах дүү нараа оруулж ирэх гээд санаархаж байна уу

Avatar

Нэргүй 2024-01-11 142.114.4.124

100000 доллар Монгол xүнд л иx мөнгө болоxоос биш тийм мөнгөтэй xятад Зуун сая бий !!!
Босгыг 500000 болгоx xэрэгтэй !!!

Avatar

зочин 2024-01-11 66.181.160.94

Бүр 0 босготой байсан ч хөрөнгөтэй Хятад Монголруу зүглэхгүй заа.. Өөрсдийгөө их юмнд бодчихдгийн

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.177.226

Зальтай х***а юу чи

Avatar

Нэргүй 2024-01-11 103.57.92.81

Менгетэй хятад Монголыг сонирхохгуй менгегуй нь илуу сонирхох бх

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.93.109

100 мянган долларгүй хүн бол Хөрөнгө оруулагч биш шүү . Хөрөнгөтэй болох гээд дэл сул хөрөнгө хайж яваа хүн шүү . Одоо бол 100 ч багадаад бна шүү 500 болгох хэрэгтэй бнаа

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Хүрэлбаатар аа! Хуулийн төсөлд босго огт заагаагүй нь үнэн бол тэрийг нь боломжийн хэмжээнд заагаад өгчих л дөө! Оросын талынхан босгоор далимдуулан наад хуулийг чинь бүхэлд нь унагах гээд байна шүү дээ!!!

Avatar

Зочин 2024-01-11 202.55.188.41

"ӨМНӨ ЗҮГ"-ИЙНХЭНИЙ "х***а" ХҮРЭЛБААТАРТАА ӨГЧ БГАА ЗААВАРЧИЛГА НЬ ЮМ ГЭНЭ ЭЭ! БОЛОХГҮЙ БОЛ ЖААХАН БУУЛТ ХИЙЖ БГАА ДҮР ЭСГЭЭД НААД ХУУЛИА ТҮРГЭН БАТЛУУЛЧИХААЧ ДЭЭ, ГЭНЭ ҮҮ? ХА ХА ХА

Avatar

иргэн 2024-01-11 202.9.40.245

Газрыг гаднынханд ашиглуулахад буруу юм байхгүй. Монголын үнэгүй газрыг эргэлтэнд оруулж төлбөр авах хэлбэр. Хэрвээ төлбөрөө дийлэхгүй ол гаднынхан гараад л явчина, харин ухаад аваад явчихгүй. Ашигтай байвал гэрээгээ 40 жил хүртэл хугацаагаар сунгана. Жишээ нь Дашзэвэг мэтийн хүмүүс хочоод газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах чадамжгүй л дээ…

Avatar

Зочин 2024-01-11 202.55.188.41

ЯМАР Ч ОРОНД ЯМАР Ч ТӨЛБӨР ТӨЛӨХГҮЙГЭЭР ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ГЭЖ ОРЖ ИРЧИХЭЭД ДУРТАА ГАЗРАА МАШ ДАВУУ ЭРХ ЭДЛЭЭД СУУДАГ ҮНЭГҮЙ ӨГӨХ ГАЗАР ГЭЖ БДАГГҮЯ ЮМ, БИТГИЙ ГОРЬД, ӨМХИЙ ДАНЖААД АА! ХА ХА ХА

Avatar

Нэргүй 2024-01-11 103.145.234.76

ГХО дээрэмчин улстөрчид, дураар авирладаг шүүх цагдаа, төрийнхнөөс болоод буурсан. Дээр нь Монголд уул, уурхайгаас өөр хөрөнгө оруулах салбар бараг байхгүй. Ямар ч судалгаагүй, хэлэлцүүлэггүй, захиалгат хууль баталвал алсдаа их л хортой доо

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-11 202.9.46.224

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ХУУЛЬ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ Л ДЭЭ.,,,,,ХУУЧНААР БАЙВАЛ ТЭГЭЭД Л НӨГӨӨ ТОГЛООМЫН ДҮРЭМ ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ.,,,ТИЙМ БОЛОХООР ХУУЛИА ШИНЭЧЛЭХ УЧИРТАЙ .,,,,ХУУЛЬ ГЭЖ МОДОН БИШ,,, ТӨМӨРЧ БИШ ЭНЭ ЧИНЬ НИЙГМИЙН ХӨГЖИЛД БАЙДАГ АМЬД ХАРИЛЦАА ШҮҮ ДЭЭ .,,,,,ТИЙМ БОЛОХООР ХУУЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ БАС ӨӨРЧИЛЖ ШИНЭЧИЛДЭГ ЮМ .

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.176.91

Гадаадын хөрөнгө оруулалтын хуулийн хэлэлцүүлгийг ТВ-ээр шууд дамжуулж байна: Женко-ийн тавиулууд (Адъяасүрэн, Болорчулуун г.м.) улайм цайм оросын заавраар дайрч байна шүү!!!

Avatar

hvrelbaatar metiin ediin zasagch yugaa baih be dee. 2024-01-11 66.181.184.203

Mongold 1990 onoos hoish hiisen geer boloh Boroo goyuld , tamsagiin neftiin geree , oyuntolgoin geree, neftiin vildveriin gereeg har l daa. neg ni mongoliin ulsiin erh ashigt ogt tohirohgui gereenuud ch dee. getel iim geree bvrt nogoo gaihshigt ediin zasagch Hvrelbaatar baisan ch dee..Odoo ter Ubs aas hotoos ch ih hurald garahgui l dee. Buuhiin hoorond ingej bgaa hujaa ovoodoo beleg barij bgaa bhaa da. Hvrelbaatar olon jil darga hiigeed uls hogjison uu dee.

Avatar

иргэн 2024-01-11 66.181.187.236

Хүрэлбаатарт Улс орноо гэсэн Сэтгэл байхгүй, зүгээр л Гадныхантай нийлж Улс орноо Цөлмөх л бодолтой Өөртөө ашигтай л Хууль батлуулах гэж Улайрч байна,

Avatar

Зочин 2024-01-11 103.212.117.95

Сонгуулиар юу ч болоо билээ. Наана нь амжуулж хуулиа батлуулах гэсэн бодол Хүрэлбаатарт байх шиг. Улайран зүтгээд байх юм. Энэ чинь л нэг юм хэлээд бна. Ард түмнээрээ хэлэлцүүлээд, яаралгүй, сонгуулийн дараа болж болохгүй юу.
Босго авч хаянаа гэдэг чинь том асуудал. 3 сая хүн дороо уусна гэдгийг яагаад ойлгохгүй байнаа.хаалгаа хэтэрхий том онгойлгох гээд бна. Шаардлагатай үед хааж болохоор бага онгойлгох хэрэгтэй.

Avatar

иргэн 2024-01-11 202.9.46.175

эдийн засагч, доктор Н.ДАШЗЭВЭГ зөв ярьж байна. дэмжиж байна.

Avatar

Зочин 2024-01-11 66.181.176.33

Цөөхөн сая хүнтэй, өргөн уудам нутагтай улсын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдлын бодлого нь хэдэн зуун сая хүнтэй улсынхаас эрс өөр байх шүү. Сайтар бодох хэрэгтэй

Avatar

Зочин 2024-01-11 103.212.117.95

Үер орж ирэхэд ганцхан тээг байсан. Энэ нь 100 мянгын босго. Одоо тэр босгыг л хэн нэгний даалгавраар ч юм уу авч хаях гээд байнашдээ. Далан сэтэрлээ. Үерт бүгд живнэ. Тэр үед цаг нэгэнт оройтсон бна. Бэлтгэлтэй байсан хэдэн хүн л үлдэнэ!

Avatar

иргэн 2024-01-11 192.82.66.11

Дашзэвэг Доктортой санал нэг байна,аюулаас хамгаалах , тагнуул зэрэг байгууллагын санал дүгнэлт хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.161

яг үнэндээ бээжингээс үүрэг даалгавар авсан худалдагдсан улс төрчид монголыг хятадчлах гэсэн энэ хуулийг батлах гээд чичрээд дайраад байгаа нь тодорхойшд

Avatar

Нэргүй 2024-01-11 192.82.64.212

Орос эхнэрийнхээ тушаалаар л оросоо хацаалаал явж байгааг нь

Avatar

Монгол хүү 2024-01-11 64.119.29.63

genco гэж godfather киногоор бол хууль бус аллага хүчин спирт янхдалт гэх мэт хулгай луйварын бүлэглэл гэж гардаг даа. Үүнийг л мөрөөдөж нэрлэсэн байх даа…Ийм киноны зохиолоор Монгол улсыг ч их хорлолоо доо. одоо болоогүй юу? Пиа… луйварчидаа. Монгол улс нүүрсний л экспортын наймаа эрхэлдэг үүгээрээ ч улсаа авч явдаг!!!-ийг захын хүүхэд ч мэдэх байх… Тэгээд тэр нүүрсийг нь одоогоор зөвхөн урд хилийн цаадах хөрш БНХАУ шууд худалдан авдаг!!! ИЙМ Л НАЙМААГААР АМЬДАРДАГ УЛС.

Avatar

Даваа 2024-01-11 66.181.188.97

газраа ашиглуулна, эзэмшүүлнэ гэдэг чинь маш том ялгаатай гэж ойлгодог, үүнийг ойлгодоггүй хүн, тэгээд "эрдэмтэн" гээд байгаа хүн байгаа нь маш харамсалтай

Avatar

Зочин 2024-01-11 49.0.132.130

Энэ хөрөнгө оруулалтын хууль бол хөрөнгө оруулалт гэхээсээ газар зарах хууль. Ер нь хөрөнгө оруулалт нтр гэж худлаа далдалж байхаар газраа зарнаа гээд л хууль оруулчаач дээ

Avatar

Zochin 2024-01-11 66.181.176.154

Buzar jonhuu,mangar Dashzeveg dutaach z**l

Avatar

зочин 2024-01-11 64.119.30.210

Чи өөрөө унгас Хүрэлбаатараа дагаад Монголоос зайл МАНгар новшоо

Avatar

Буриад Зон 2024-01-11 66.181.161.61

дэмжинэ ээ Доромжлол бол соёл биш Монголчууд аа

Avatar

chinii buriad gej yugaa baih be de hujaa hurliizaa 2024-01-11 66.181.184.203

hvrelbaatar hujaa garaltai bolson chin manai heden news .mn hurliizuud bayrlaad demjeed baih shigee. urid muu dorvod geed mahn namiig ih muuldag garuud onoodor nogoo muu hvrelbaatara hurliizaa ih demjeed bnaa

Avatar

Нэргүй 2024-01-11 202.21.118.178

Жонхуу мэт нь дутах хэрэгтэй ш дээ. Улсаа хорлож ханахгүй. Бизнэс хийж бсан/ хийдэг гээд хөрөнгө оруулалт татсан нь хаа бгаа юм. Заа энэ Дашзэвэгийн мэддэг хөрөнгө оруулалт ч гэж юу байлаа, номноос цаашгүй

Avatar

зочин 2024-01-11 103.57.95.39

Олон улсын байгууллагаас зээл авснаас гадаадын шууд хөрөнгө оруулалт хэрэгтэй Гэхдээ ямар ч хөрөнгөний доод хязгаар тавихгүй оруулбал ердөө л кофе шоп, хими цэвэрлэгээ, за тэгээд Монголын сор болсон газар нутаг дээр тулгаад барьчихсан хэдэн аялал жуулчлал нэртэй болсон болоогүй байшин сав. Үйлдвэрлэл, тээвэр гэх мэтээр эдийн засгийн чухал салбарыг бодож ялгавартай бодлого баймаар. Бас тэр газартай холбоотой хөрөнгө оруулалтыг бол бодох хэрэгтэй Эрхүү Сиберийн хөрс улаанаар эргэснийг харсан байх

Avatar

Нэргүй 2024-01-11 188.162.254.20

хотгор шанагын уурхайгаар баяжсан уу !!!!эсвэл луйвар хийсэн уу!!!! хурэлууд их олон жил дарга хийж байна !!!!!! монгол улс сайжирч байна уу !!!!!

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.89.164

Ediin zasgiin xureelengiin ediin zasgiin aluurchid urd baisan oilgoltiinxoo xelber, xellegiig uurchluud eagleer dongosch baina lee sh dee. Tegeed XO xuuli geed ulsaas baaxan mungu avaad gaduur donshuuchilj yavdag aa boliochee. Bodlogo bol xuuli boldog gedgee meddeg yum bolov uu daa.

Avatar

Нэргүй 2024-01-11 188.162.254.20

хотгор шанагын уурхайгаар баяжсан уу луйвар хийсэн уу !!!!!!! хурэлууд их олон жил дарга хийж байна !!!!! монгол улс сайжирч байна уу !!!!!!

Avatar

Зочин 2024-01-11 103.212.117.181

Хуулийн тослийг татаж дахин боловсруулах хэрэгтэй Хурэлбаатар еронхий л юм ярьжээ Дашзэвгэ зов ярьж байна

Avatar

Данко 2024-01-11 96.248.41.119

ЖОНХУУ-.гийн Хүрэлбаатарын талаар бэлдсэн бичлэгийг үзлээ. Хүрэлбаатарын өвөө хятад хүн байх нь хэнд ч хамаагүй. Харин Оюун-Эрдэнийн даалгавраар төрийн чухал ажил хийж байна гэж орой үдшийн цагаар согтууран уулзсан хятад хүнийхээ гарыг үнсэн нялуурч байгаа зэрэг нь үнэхээр ичгүүртэй байна. Тэгээд хээв нэг Оюун-Эрдэнийн даалгасан ажлыг хийж байна гээд зогсож байна. Бэрх тосгоноос ирсэн Данхан толгойтой галч энэ талаар тайлбар хэлэх хэрэгтэй. Эсвэл Хүрэлбаатараа огцруул, эсвэл өөрөө огцор.

Avatar

d 2024-01-11 103.57.93.168

Хөрөнгө оруулалтгүйгээр хурдан хөгжихгүй ингээд л байгаад байна. Оюун Толгойн хөрөнгө оруулалт орж ирж байж л эдийн засаг олигтой өсөж, айлууд байр, машин унаатай болсон ш дээ. Тэрнээс өмнө нийтээрээ гуйлгачин хэвээрээ л байсан ш дээ. Ийм төр засагтай, нэг жонхуурсан нөхөр гарч ирээд хамаг юмыг гацаагаад байдаг улсад хэн хөрөнгө оруулах юм. Африкийн зарим орноос доор байхад Монгол руу хэн мөнгөө оруулж, луйварчин, хулхи эх орончдод хөрөнгөө алдахыг хүсэх юм бэ

Avatar

ЗОЧИН 2024-01-11 122.201.23.84

энэ Хүрэлүүд ер нь яаагаад бна аа,кк

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.161

гаднын захиалгат гаднын гар хөл бологсод санаачилж буй хууль гэхэд тодорхой урд хөршийн бодлого өөрийн гар хөл бологсдоор дамжигдан явагдаж бна.3 дагч хөршийн гхо орж ирэхгүй л дээ

Avatar

ЗГт зөвлөх нь 2024-01-11 202.21.107.40

Дашзэвгэ үнэхээр эдийн засагч юмаа. Хүрэлбаатарын эдийн засагч гэж юу бхав, тоо заалгаж шавь бсан , намынх нь гишүүн хүмүүс нь ч өнөөдөр Хүрэлбаатарыг муу эдийн засагч гэж ярьцгаадаг. МАН д чааваас ганц олдож байгаа эдийн засагч нь Хүрэлбаатар байдаг хаха. ЗГ т Дашзэвгэ шиг улсынхаа эрх ашгыг 1т тавьдаг эдийн засагчдыг Сайд болгодоггүй юмаа гэхэд Зөвлөх болгоод ажиллуулаач. ОЭ бол тооны талаар наад захын ойлголтгүй л нөхөр бна лээ шд. 4 аргын тоогоо ч бодож чаддаг нь эргэлзээтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж