Хятадын олон улсын тавцан дахь шинэ нүүр царай

ХҮМҮҮС

Хятадын олон улсын тавцан дахь шинэ нүүр царай

Хятадын олон улсын тавцан дахь шинэ нүүр царай

Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу удаан хугацаанд сураггүй байсны эцэст албан тушаалаасаа огцорсон. Тэгвэл түүний оронд Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жуныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Батлан хамгаалахын сайдаар томилжээ. НЬЮС агентлаг энэ удаагийн ХҮМҮҮС буландаа Хятадын олон улсын тавцан дахь чухал нүүр царай болох шинэ хүнийг танилцуулж байна.


Ли Шанфугийн оронд Хятадын байлдааны ажиллагаа, төлөвлөлт хариуцсан цэргийн байгууллагын дарга генерал Лю Жэнлиг томилох тухай өнгөрсөн аравдугаар сард яригдаж байв. Гэвч байдал өөрөөр эргэж, Тэнгисийн цэргийн командлагч асан Дун Жуныг Батлан ​​хамгаалахын сайдаар томиллоо. Хятадын хууль тогтоох дээд байгууллага арванхоёрдугаар сарын 29-ний өдөр оны эцсийн хурлаа хийсний дараа уг томилгоог хийжээ. Хятадын засгийн газар Ли Шанфугийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзсаар ирсэн. Энэ удаад Дун Жуныг томилсон тухай мэдэгдэхдээ ч Хятадын засгийн газар элдэв дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй билээ.

Түүний нэрний “董军” гэдэг ханз нь “цэргийн дарга” гэсэн утгатай үг. Тийм учраас Хятадын цахим орчинд түүнийг энэ нэрээр нь авгайлан дуудаж, алдар нэр нь багагүй түгээд байна.

ТЭНГИСИЙН ЦЭРГИЙН ГАРАЛТАЙ АНХНЫ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД

Дун Жун 1961 онд төржээ. Түүний цэрэг армийн карьерыг эс тооцвол төрсөн газар, гэр бүл, гэрэл зураг гэх мэт нарийн мэдээлэл нь цахим сүлжээнд хомс байна.

Тэрбээр 1978 онд Далианы Тэнгисийн цэргийн академид элсжээ. Сургуулиа төгсмөгцөө Тэнгисийн цэргийн хүчинд алба хааж эхэлсэн. Үргэлжлээд Хятадын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн командлалын цэргийн сургалтын албаны дарга, Бэйхай флотын штабын орлогч дарга, Тэнгисийн цэргийн командлагч зэрэг албан тушаалуудыг дараалан хашиж байжээ

2013 онд Зүүн тэнгисийн флотын командлагчийн орлогчоор томилогдсон. Улмаар 2017 оны нэгдүгээр сард Өмнөд бүсийн командлалын дэд командлагч болж дэвшжээ. 2021 оны гуравдугаар сард тэрбээр Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн командлагчийн орлогч болж, мөн оныхоо наймдугаар сард командлагч болов.

Цэргийн карьерынхаа хугацаанд контр-адмирал, дэд адмирал, адмирал цол тус тус хүртсэн.

2023 оны арванхоёрдугаар сарын 29-нд Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын Байнгын хороо Дун Жуныг Үндэсний Батлан хамгаалахын сайдаар томилсон. Ингэснээр Тэнгисийн цэргийн гаралтай анхны Батлан хамгаалахын сайд болов. Түүнийг ийн томилсон нь Хятадын Ардын чөлөөлөх армийн Пуужингийн хүчин болон Цэргийн төв зөвлөлийн Техник хангамжийг хөгжүүлэх хэлтэс дэх Ши Жиньпиний цэвэрлэгээ үргэлжилсээр байгаагийн шинж тэмдэг байж магадгүйг улс төр судлаач Вэн-Ти Сун хэллээ.

ГЕОПОЛИТИКИЙН ТОМИЛГОО

Шалтгааныг тодорхой заагаагүй ч Дуныг томилсон нь Хятадын цэргийн хурцадмал байдал, армийн чадавхийг бэхжүүлэх хүчин чармайлттай давхцаж байна. Энэ нь Хятадын дэлхийн ноёрхогч гүрэн болгох гэсэн Ши Жиньпин даргын өргөн хүрээний стратегийн нэгээхэн хэсэг.

Батлан хамгаалахын сайдын хувиар Дун Жун Ардын чөлөөлөх арми төдийгүй дэлхийн тавцан дахь Хятадын нүүр царай болно.

Том зургаар нь харвал энэ томилгоо геополитикийн динамик өөрчлөлтийг харуулна гэж үзэв. Учир нь газар нутгийн маргаантай бүс нутаг болох Өмнөд Хятадын тэнгисийн үйл ажиллагаануудыг багтаасан Өмнөд бүсийн командлалын дэд командлагчаар Дун Жун ажиллаж байсан билээ. Дун Жун Өмнөдийн цэргийн командлалаас гадна Зүүн Хятадын тэнгис, түүний дотор Тайваньтай харьцдаг Зүүн цэргийн командлалын тэнгисийн цэргийн хүчний дэд командлагчаар ажиллаж байсан туршлагатай.

Хятадын газар нутгийн маргаан ихэвчлэн тэнгисийн бүсэд өрнөж буй тул Дун Жуны Тэнгисийн цэргийн туршлага үүнд чухал ач холбогдолтой.

Жил бүр олон триллион ам.долларын худалдаа хийдэг Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь Бээжин өөрийн эзэмшлийнх гэж зарладаг. Тэр бүү хэл 2016 онд гаргасан олон улсын шүүхийн шийдвэрийг үл тоомсорлосон нь хууль зүйн үндэслэлгүй аж.

Нэмж дурдахад, Дун Жун Үндэсний цэргийн төв зөвлөлийн гишүүнээр ажилладаггүй нь Ши Жиньпин дарга түүнийг бусад гишүүдээс илүүд үзэж сонгосон шалтгааны нэг гэж үзэж байна.

Тэрбээр АНУ-тай хэлэлцээ хийж, зогсонги байдалд орсон дээд түвшний цэргийн хэлэлцээг сэргээх төлөвтэй байна.

Хятадын Батлан хамгаалахын сайд Улс төрийн товчооны гар хөл болж ажилладаг, гол шийдвэрийг Ши Жиньпин өөрөө гаргадаг гэх ч тус улс Тайванийг өөртөө нэгтгэхээр хичээж буй эгзэгтэй үед Дун Жуныг томилсон нь учиртай гэж ажиглагчид харж байна.

Эх сурвалж: HINDUSTAN TIMES, ANADOLU AGENCY, WIKIPEDIA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-11 139.5.217.124

х***а х***а х***а

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.189.161

дон жуан гэнэ үү

Avatar

OC 2024-01-11 216.38.195.74

t

Avatar

-##- 2024-01-11 216.38.195.74

-=+xolboltoo gadni gayJ

Avatar

BALRUULAN XAMAR 2024-01-11 216.38.195.74

– XX + ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж