Замын цас цэвэрлэж байсан иргэн унаж, нас баржээ

Замын цас цэвэрлэж байсан иргэн унаж, нас баржээ

Замын цас цэвэрлэж байсан иргэн унаж, нас баржээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 105 дугаар сургуулийн орчимд 48 настай иргэн замын цас цэвэрлэж байхдаа унаж, харамсалтайгаар нас баржээ. Тодруулбал, өчигдөр /2024.01.09/ цагдаагийн байгууллагад ирсэн дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн II хэлтсээс ажиллахад нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ялаар шийтгэгдсэн 48 настай эрэгтэй замын цас цэвэрлэж байхдаа унаж, нас барсан байжээ.

Тухайн иргэний амь насаа алдсан шалтгааныг задлан шинжилгээ, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдох юм. Тэрээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, тухайн үйлдэлд нь нийтэд тустай ажил хийх ял оногдуулсан. Уг ялыг эдэлж байх үедээ амь насаа алдсан байна.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр тухайн иргэн замын цас цэвэрлэж байхдаа хальтирч замын бродюр мөргөсөн аж. Цагдаагийн албан хаагчдыг очиход тухайн иргэний хамраас нь цус гарсан байдалтай байжээ.

Мөн цагдаагийн байгууллагад энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 15:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа гэдэг мэдээллийг ЦЕГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бямбаа 2024-01-10 66.181.183.52

Хамраас цус гоожсон байдалтай байсан бол хүнд цохиулаад брожур мөргөж унасан байна ш дээ. Аллага байна. Камер шүү!!!

Avatar

76 үх 2024-01-10 103.57.92.218

Яасан хоригдол гэдгийг тодотгож үхсэн ч яадгийн гэж байгаа юм уу? 76 н**ш 3 сая иргэний амьдралыг хулгайлж байхад юу ч хэлэхгүй айн. Муу худалдагдсан новшнууд.

Avatar

Нэргүй 2024-01-10 122.201.23.83

Цагдаа нар зодоод дандаа тэгдэг юм.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.46.61

давраад бай . идсэн уусан мөнгөөрөө замаа цэвэрлэх багаж аваач . хоригдол ч гэсэн хүн шүү. халтирсан л бгаа биз . сдаа хаана юм очиж заргалдана

Avatar

zochin 2024-01-10 202.9.40.5

Ene ulsad ezen bnuu.MUiin ES bnuu.Setguulchid yasan duugarch cjadahgui bnuu.Hotiin yvgan zam.mashin zam erdee shil toli.Yanaa irged eruul mend.ed hurengeeree hohirch bn.Yasan ** mal ve Nymbaataraa chi 2 mashin selgej unaad.yvgan yvahgui bga bha.Arai ch de.Nymbaataraa zailuulaach.Hunii ami nasaar toglono gj uo bdgiim.Delfersaihan gj Neftiin uildver barina gd munge n bhgui zogsson.Odoo metroo gj h*****d chadahgui.Zwiltsgaa.Injner.ediin zasagchid uls orniig udirddag uom.Zamaa tseverleechee

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

Харуулах боломжгүй.

Avatar

ih mungunii surgaar zungaar....?! 2024-01-10 103.57.95.200

Songino haihanchuudiin tenger ni hayaj dee. Huurhiisduu? turd bidniig tuluulnu gej itgeed songoso erhemuud yu geech ni bolohoor udaa daraa bidnii songoltiig hog deer hayaj Sumiyabazar yunii uchir bidniigee hayad hotiin darga bolchihov.?!2 garuin daraa dahiad l Nyambaatar bidnii itgel setgeliig deer orhij yag Sumiyabazar shig songolt hiiv. Yamar geechiin huuli durmiig murdlug bolgov?hen gegch dargiin shiidver ve?! Uunii ard hen gegch erhemiin yamar erh ashig nuugdana ve?

Avatar

зочин 2024-01-10 192.82.66.30

явган хүний замаа цэвэрлээчээ ямар ч хэрэггүй замын хажуугийн бродюрийн цас цэвэрлээд байхын ямар тэнэг нь тэгж цэвэрлэ гэж заадгийн бол????

Avatar

Нэргүй 2024-01-10 5.196.64.200

зөвхөн машины зам цэвэрлэдэг. Явган хүнийхийг орхидогт гайхдаг.

Avatar

ddd 2024-01-10 202.21.108.9

Машины замыг маш их хөрөнгө мөнгө зарж байж бүтээн байгуулдаг. Эдэлгээг урт байлгахын тулд болоод зам тээврийн ноцтой осол, эрдэнэт хүмүүсийн амь нас, эд хөрөнгө сүйдэхээс сэргийлэх, мөн эдийн засаг нийгмийн хөгжил замаа дагаж л босдог зэргээс замаа арчилах нь зүйн хэрэг. Явган хүний замыг ойр орчмын байгууллагууд нь хариуцдаг. Бас хүний нөөц төрийн албанд хязгаартай тул байгаа нөөцөөрөө ажиллахаас яах билээ. ГАЙХАЖ БАЙГАА ЧИНЬ ӨӨРӨӨ ГАЙХАЛТАЙ !!!

Avatar

Нэргүй 2024-01-10 103.57.92.162

tsaanaasaa darga nar ni teriig tsewrle gj zaaj ugdug

Avatar

Нэргүй 2024-01-10 188.162.254.97

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олохгуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.160.46

Нянбактераа чи өөрөө гараад цасаа цэвэрлээч ээ. Танай намынхан цас хайлуулах бодис авах мөнгийг хувааж идсэн биз дээ. Өмнө нь дордлоо дордлоо гэхэд арай ийм байгаагүй.

Avatar

Zochin 2024-01-10 202.131.225.197

Tsaaliin yal avchihsan ymshig l haragdaj bn. Zamiin tsagdaa ochihod gedeg n uuruu ergelzeetei l zuil. Hynalt taviv yostoi humuus n haana bsn ym. Nyambaatar tsasiig iim bolgoj bituu haltigaa bolgotol n dorduulsan tul hariutslag huleeh l bolj deee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж