Зөвшөөрөлгүй таксиг торгох биш бүртгэлжүүлье!

Зөвшөөрөлгүй таксиг торгох биш бүртгэлжүүлье!

Зөвшөөрөлгүй таксиг торгох биш бүртгэлжүүлье!

Монгол Улс такси үйлчилгээний нэгдсэн стандарттай болох асуудлыг олон жил ярьж ирсэн. Тийм хэдий ч өнөөдрийг хүртэл энэ асуудлыг цэгцэлж, холбогдох хууль, журам баталж чадаагүй. Үүний улмаас зөвшөөрөлгүй такси үйлчилгээ үзүүлж байгаа иргэд гэмт хэрэг үйлдэх, хохирогч болох, хаяж гээсэн эд зүйлээ буцаан олж авах боломжгүй болох гэх мэт хүндрэлтэй асуудал тулгардаг. Тухайлбал, 2018 оноос хойш таксины 3000 гаруй жолооч гэмт хэрэг үйлдсэнээс 130 гаруй нь хүний амь насанд халдсан хэрэгт яллагджээ. Харин  хүн хүчин, хүчирхийллийн хэргээр ял шийтгэл авсан 70 орчим жолооч байна.  Харин эд зүйлээ гээх, хаях явдлыг тоолж барашгүй. Эргээд "буух эзэн, буцах хаяггүй" эд хөрөнгөөрөө хохироод үлддэг.

Сүүлийн жилүүдэд хувиараа такси үйлчилгээнд явдаг иргэдийн тоо улам нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар ажилгүйдэл, ядуурал нэмэгдсэнтэй холбоотой аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр хуулийн байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ "Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхлэх үедээ гэмт хэрэг үйлдсэн бол жолооны эрхийг хасах, такси үйлчилгээг сайжруулах замаар олон улсын сайн туршлагыг хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэдгийг хэлж байв.

Харин иргэдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлд хувь нэмрээ оруулж байгаа автомашинуудын тодорхой хувийг зөвшөөрөлгүй такси эзэлж байгаа нь үнэн. Гэхдээ энэ үйлчилгээг зохицуулах санаа нь зөв, арга нь буруу байна гэдэг байр суурийг илэрхийлж байна.

Учир нь такси үйлчилгээгээр амжиргаагаа залгуулдаг иргэд олон бий. Тэднийг нийтэд нь харлуулж, гэмт хэрэг хийдэг мэтээр буруутгаж, торгохыг эсэргүүцэж байна гэсэн юм.

Зарим иргэд цалин хөлс ямар бага байгаа билээ, ажлынхаа хажуугаар машинтайгаа "халтуур" хийснийхээ төлөө таван сая төгрөгөөр торгуулна гэдэг утгагүй, амьдралгүй зохицуулалт гэж бухимдаж байлаа. Ядарсан ард иргэдээ торгож, шийтгэж байхаар арай өөр уян хатан зохицуулалт, арга хэмжээг авах шаардлагатай гэдэг саналыг хэлж байв.

ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД 3-10 САЯ ТӨГРӨГИЙН ТӨЛБӨР ТӨЛНӨ

2024 оны нэгдүгээр сарын 8-наас хэрэгжиж эхэлсэн Түгжрэлийн тухай хуульд такси үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох бөгөөд зөвшөөрөлгүй такси үйлчилгээнд явбал иргэнийг таван сая төгрөгөөр, аж ахуйн нэгжийг 50 сая төгрөгөөр торгох заалтыг тусгаад буй. Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сарын 15-наас хэрэгжинэ гэдгийг албаныхан мэдээлсэн.

Хотын даргын зөвлөх Ч.Батзориг "Такси үйлчилгээний тусгай зөвшөөрөл олгодог болно. Хэрэв зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн хувь хүн, хуулийн этгэээдийг торгох зохицуулалт орж ирсэн.

Энэ зохицуулалт 2024 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлнэ. Тэр болтол бэлтгэл ажлаа хангана. Такси үйлчилгээ эрхлэхэд 3-10 сая төгрөгийн төлбөр төлөх бөгөөд энэ мөнгө Нийтийн тээврийг хөгжүүлэх санд төвлөрнө.

Иргэдийн хувьд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, нэгдсэнээр тусгай зөвшөөрөлтэй такси үйлчилгээнд явах боломжтой. Үүнд, “UB CAB” такси үйлчилгээг хамруулаагүй. Өөрөөр хэлбэл, энэ компани такси үйлчилгээний тусгай зөвшөөрөлгүй гэсэн үг. Үнэ тариф дээр хатуу үнэ тогтоохгүй. Одоогийн байдлаар энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг 10 хүрэхгүй аж ахуйн нэгж бий" гэдгийг онцолж байсан юм.

Нийслэлд такси үйлчилгээний албан ёсны 10 компанийн 585 гаруй такси иргэдэд үйлчилдэг. Гэвч, тэд үнэ ихтэй учраас нийслэлчүүдийн дийлэнх нь хувийн "халтуурчдаар" үйлчлүүлэхийг хүсдэг. Тэдгээр хувийн таксины тоо 30-40 мянгад хүрсэн гэх албан бус тоо ч бий. Цөөнгүй иргэдийн амжиргаа залгуулдаг такси үйлчилгээг торгох бус бүртгэлжүүлж, албан ёсны болгох зохицуулалт хийе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-11 66.181.176.246

Одоо гар өргөж такси барихгүй бол дуудлагийн таксиы үнэ иргэд дийлхээргүй арай дэндүү болсон шүү Иргэд минь дуудлагын такси битгий аваарай Замаас гар өргөж барьсан нь дээр

Avatar

Нэргүй 2024-01-11 139.5.216.148

Тэр олон хүнийг ажилгүй болгож өөрсдөө тэжээх гээд байгаа юм уу хаашаа юм?

Avatar

Зочин 2024-01-11 59.153.114.23

Зөвшөөрлийн мөнгө нь хэний орлого болж бна, тэр их мөнгийг юунд зарцуулсан тодорхойгүй, тэрнээс байтуугааг хаашаа орсон нь үл мэдэгдэх байхад. Зөвшөөрлийнхөө зардлыг гаргах гэж таксины үнэ нэмэгдэнэ

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.184.58

UBER гээд дуудлагын таксины үйлчилгээ олон улсад үйл ажиллагаа их дэлгэрсэн байдаг

Avatar

Нэргүй 2024-01-11 213.87.161.201

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-11 88.230.49.124

Хөдөөнөөс таксинд гүйж халтуурдах гэж орж ирж байгаа хүмүүсийг яах гэж байна? Гудамж, замаа ч мэдэхгүй юмнууд холхиод УБ-ын замын түгжрэлийг их нэмэгдүүлж байгаа шүү!

Avatar

иргэн 2024-01-11 59.153.84.210

UB CAB д л нэгдчихвэл асуудалгүй юм биш үү, буух эзэнтэй буцах хаягтай амар

Avatar

Цбат 2024-01-11 103.136.254.43

өнгөрсөн зун макао д таксинд утасаа цэнэглэж бгаад мартаж буугаад кк 3 цаг орчмын дараа авчираад өгсөн хүний хуучин утасаар ч тэд яахав дээ кк манайд яахав ….?

Avatar

хүннү 2024-01-11 202.55.188.113

Энэ стандарт хэрэгжих нь зөв. 3 сая төгрөг тэдниы нэг сарын л орлого. Тиймдээ тэд ажил хийх дургүй, цалин голдог. Бензинээ хасаад шүү. ХХОАТ төлдөггүй. Ийм зэрлэгжсэн давхрага бий болсон. Дэлхийд албан ёсны таксигүй хот манай Улаанбаатар.хот. Гудамжинд гараад такси барих боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.126.88.232

buudal bolgon deer avtobusnii oroh zaig haagaad tvgjrel uusgedeg taxinuud alga boloh ni ashgui

Avatar

Иргэн 2024-01-11 66.181.179.68

ХЭРЭГЖВЭЛ БАС НЭГ АВИЛГА ХӨГЖИНӨ.
3 САЯААР ТОРГУУЛАХ БИШ ТОРГОХ ХҮНИЙ ХАЛААСАНД 500000 ТӨГРӨГ ОРДОГ СҮЛЖЭЭ БОЛЖ ХӨГЖИНӨ.

Avatar

иргэн 2024-01-11 59.153.84.210

халтуурчид тэгээд 500к төлж чадах уу ?

Avatar

зочин 2024-01-11 66.181.183.232

Зөв ш дээ, Аллага хүчирхийлэл их гардаг

Avatar

зочин 2024-01-11 103.57.92.215

Такси үйлчилгээнд явах хүсэлтэй хүнд чөлөөтөй зөвшөөрөл өгч бүртгэжүүлж үнэ тариф тогтоох бүртгэлгүй зөвшөөрөлгүй таксийг явуулахгүй хориглох автобуссны буудал дээр зогсож зорчигчдод хүндрэл учруулдаг нөхдийг зохицуулмаар бна

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-11 202.9.46.224

МОНГОЛЫН НИЙГЭМД ДАЛД ЭДИЙН ЗАСАГ ,,,АЛБАН БУС ХӨДӨЛМӨР БАЙХААР ТЭР НЬ ХҮНИЙ ЭРХИЙГ ЗӨРЧИХ,,,,АВИЛГАЛ ,,ХЭЭЛ,,ХАХУУЛЫН АМЬДРАХ ХӨРС СУУРЬ НЬ БОЛДОГ ШҮҮ ДЭЭ .,,,,, ДУРТАЙ АЛБАН ТУШААЛТАН,,ЭРХМЭДЭЛТЭН,,,, ХУУЛЬ БУС ГЭЭД НӨГӨӨ АЖЛАА ЭХЭЛЖ ,ХАРМААГАА ТҮНТИЙЛГЭЖ ХАМАР НЬ ШАНТАЙЖ ИХЭМСЭГ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОДГЫГ БИД 35 ЖИЛ ҮЗСЭН ДЭЭ .,,,ТИЙМ БОЛОХООР ТЭР ТАКСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗАХИРГАА,,,ХОРШООЛОЛ ,,,,НЭГДЭЛЖҮҮЛЭХ БИШ ЭДИЙН ЗАСГИЙН АРГААР ШИЙДЭХ УЧИРТАЙ ДАА .

Avatar

зочин 2024-01-11 59.153.114.129

БҮРТГЭЛЖҮҮЛЭХЭЭС ГАДНА АВТОБУСНЫ БУУДАЛ ДҮҮРГЭЭД ЗОГССОН БАЙГАА ХУВИЙН ТАКСИНУУДЫГ АЧААЧЭЭ.
АВТОБУСНУУД ЗОГСООЛДОО ЗОГСОЖ ЧАДАХГҮЙ ЗАМЫН ГОЛД ЭСХҮЛ БУУДАЛ ХҮРЭХГҮЙ ЭСХҮЛ БУУДАЛ ӨНГӨӨРЧ ЗОГСОЖ
БАЙГАА НЬ ИРГЭДЭД ХҮНДРЭЛ УЧРУУЛЖ БАЙНА. АЧИХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

санаа 2024-01-11 112.72.8.90

улсын нийслэл гэж байх бол таксины үйлчилгээг өндөр стандартын дагуу явуулах хувийн халтуурч гэмт хэргийн үүсвэрийг нам дарах хэрэгтэй хичнээн олон хүний хувь заяагаар харгис тоглож байгааг одоо мэдэх цаг болсон. Ажил хийх гэж зоригтой дуугарч байгаа хүмүүсийг буруу аргаар бүү дарамтал

Avatar

Нэргүй 2024-01-11 202.131.238.26

Хувийн такси гээд байгаа юмыг тас хорих хэрэгтэй. Хүн амь, хүчин, дээрэм, хулгай гээд муу бүхнийг энэ хувийн такси гээд байгаа юмнууд дундаас гарч байна.

Avatar

Нэргүй 2024-01-11 202.21.124.138

хувиараа явдаг такси нуудыг одоо хумьж болиулах хэрэгтэй. хэн дуртай нь худлаа үнэ хэлнэ.

Avatar

зочин 2024-01-11 74.96.165.66

Хүн тээвэр хийх зориулалтаар тусгайлсан нөхцлөөр захиргааны байгууллагатай гэрээ байгуулж, бүртгүүлж, зөвшөөрөл авсан бол ТАКСИ, аваагүй бол такси биш шүү.

Avatar

Нэргүй 2024-01-11 103.57.95.207

такси үйлчилгээг байх ёстой хэмжээнд нь аваачихыг тулд хувиараа явдгийг болиулахаас өөр арга байхгүй. такси компани гарч ирээд удахгүй дампуурдаг. хүн болгон халтуур хийгээд байхаар аргагүй шүүдээ. дээр нь монгол ажиллах хүчний хомсдолд ороод байна. ажил хийх сонирхолтой хүн ч байхгүй боллоо. бүгд л наймаачин, халтуур чин болчихож

Avatar

Халтуурчдыг цэгцлэх цаг болсоон 2024-01-11 202.21.107.40

Микро автобуснуудыг цэгцлэх үед бас нэлээн эсэргүүцэлтэй тулгарч бсан. Одоо энэ замбараагүй халтуурын тэрэгнүүдийг цэгцлэх цаг болсон. Хөдөөнийхөн маш ихээр бна. Тэдний гэмт үйлдэл хийх гол багаж, объект нь машин нь болж бна. Халтуурчдад хүчиндүүлсэн хүүхнүүдийн тоог гаргавал Дэлхий ухаан алдах вий. Одоо тэд багтаж шингэхээ байгаад автобус нь зогсох зайгүй болчлоо.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

микро автобус одоо ч үгүйлэгддэг, тэдний явж байсан орон зай, хурдыг одоогийн нийтийн тээвэр гүйцэж үйлчилж чадахгүй байна.

Avatar

Зочин 2024-01-11 66.181.176.153

Бүртгэлд оруулаад бүгдээс нь татвар хураамж авах нь зөв.

Avatar

Нэргүй 2024-01-11 66.181.182.83

хураамж хэрэггүй, татвараа авах нь зөв.

Avatar

Зочин 2024-01-11 202.21.114.170

Уг нь амархан. Оношилгоонд ирлээ. Таксины наалт авах бол өгөөд болоо ш дээ.

Avatar

иргэн 2024-01-11 66.181.187.236

Нямбаатарын Түгжирэлтэй биш Иргэдийнхээ чөлөөтөй зорчих Эрхэнд халдсан Харгис хууль журмаа зогсоо,

Avatar

з 2024-01-11 202.126.89.132

хулгай ч халтуурчин хүчиндэгч нар боож үхэх нь ээ

Avatar

Нэргүй 2024-01-11 203.98.76.4

Манай НАМЗАСАГТ Хотжилтын Хууль Стандарт гэж юуу ч алгааа нээрээ….ямар ч тооцоо судалгаа байхгүй…. 600,000 машины хэд нь яг Таксинд явад байгаан ??? Нийтийн Тээвэргүй хотод Такси ч Үгүй бүр хог дээрэ үсэрлэээ……Улам л Төврүүгээ шаваад байхаас өөр үггүй…..Нисэх буудлыг нь хүртэл Хотоос гаргахаар холдлоо гээд хуучин Буянт Ухааруугаа нүүх шийдвэр ч гарч байх шиг…. Өмнөхөө Үгүйсгэсэн эргэж буцсан 1921 оноосоо бүхнийг эхлэх хүсэлтэй НАМЗАСАГ ….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж