Каннын наадмаас ч чухал нээлт энэ долоо хоногт болно

Каннын наадмаас ч чухал нээлт энэ долоо хоногт болно

Каннын наадмаас ч чухал нээлт энэ долоо хоногт болно

“Баавгай болохсон” кино олон нийтийн дунд нэгэнт хүлээлт үүсгээд байна. Найруулагч П.Золжаргал уран бүтээлчийн эрмэлзлийн хувиар Монгол дахь нээлтээ ихэд чухалчилсан. Амжилтын хувьд Каннын кино наадмын улаан хивсэн дээр алхаж, орон орны фестивалиудаас өндөр үнэлгээ аваад буй. Гэвч чухам энэ нээлтийг П.Золжаргал найруулагч яагаад онцлов?

Намар, “Улаанбаатар” олон улсын кино наадмаар эхний монгол үзэгчид “Баавгай болохсон”-той танилцсан юм. “Тэнгис” кинотеатрын танхим дүүрэн алга ташилт долоон минут орчим үргэлжлэв. “Энэ киног монголчууд маань л хурдан үзээсэй” гэсэн хүлээлтийн ард П.Золжаргалын хэлсэн үг санаанд орж байлаа.

Тэр “Киногоо ид хөхөө өвлийн хүйтнээр нээнэ. Өвлийн хүйтний хүнд, хэцүү нөхцөл байдалд үйл явдал маань өрнөдөг. Бас киногоо монголчуудаа үзээсэй гэж зориулж хийсэн. Тийм болохоор Монгол дахь нээлт маань маш чухал” гэж дурдсан юм.

Энэхүү нээлт энэ долоо хоногт буюу нэгдүгээр сарын 12-нд болох гэж байна.

“Баавгай болохсон” гэсэн мөрөөсөл өвөлдөө -30 хэм хүрч хүйтрэхийг үздэг монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн цаана нуугдан буй нь дамжиггүй. Баавгай болчихвол утаатай, хүйтэн, хахирган өдрүүдэд зүгээр л иччихнэ шүү дээ. Ичээд өвлийг туулчихдаг бол сайхан аа?

Гэхдээ хүмүүс бид тэгж чадахгүй. Туулахаас л аргагүй. Гэхдээ илүү сайнаар даван туулдаг болох боломж бий. Өвлийн өвөлд л утааны асуудал сөхөгддөг, хөдөөнөөс хотод нүүн ирсэн айлууд түлээ түлшээ болгох гэж зүдэрдэг, хүүхдүүд ар гэрийн хүнд хүчир хөдөлмөрөөс үүдэн боловсролдоо анхаарч чаддаггүй дүр зургийг өөрчилж болно.

Ийм бодит үнэнийг “Баавгай болохсон” үзүүлэхийн зэрэгцээ бидэнд шийдэл санал болгосон юм. Шийдэл нь сайн боловсрол. Сайн боловсрол эзэмших хүсэл тэмүүллийн зэрэгцээ ар гэр, ахуй амьдралын нөхцөл байдалтай зөрчилдөн тэмцэж буй түүхтэй бид тун удахгүй танилцах гэж байна.

“Уйлбал бууж өгөх гээд байх шиг санагдаад байна!” гэж шийр заах гол дүрийн хүү шиг, бид жилээс жилд шийр заан, өвлөөс өвлийг давж байгаа бодит үнэнийг дэлгэцээс үзэхэд сэтгэл хүчтэй донсолдог. Зориудын драматик үзүүлээгүй, үнэн байдал нь өөрөө урсаж, түүгээр дамжуулан зүрх сэтгэлд нөлөөлөх “Баавгай болохсон” кино дэлхийд гарсан, үнэлэгдсэн.

Одоо харин зориулагдсан, жинхэнэ “эзэд”-дээ хүрэх гэж байна. Та нэгдүгээр сарын 12-ноос баавгай болоход бэлэн үү?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-10 146.70.82.156

Дандаа нэг аймшгийн эсвэл нийгмээ буруутгасан гадаад киноны санаа хуулбарласан болхи жүжиглэлттэй кино хийж байх юм. Харин дээр үед хийж байсан кинонууд сүүлийн үеийн киноноос хавь илүү хэд үзсэн ч уйдахгүй. Яг дээр үед хийж байсан шиг гоё кинонууд хиймээр байнаа

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.179.183

Монголоо муулж хоол олж идэгдчидээр юунд нь бахархав нохой долоо

Avatar

Зочин 2024-01-10 97.117.93.61

Муулах биш л дээ. Шүүмж, санал зөвлөмж, зөвлөгөө, бодит үнэнийг хэлэх гээд арай эерэгээр олон талаас нь харж болно. Алдаагаа олж хардаггүй, хүлээн зөвшөөрдөггүй муухай зангаасаа болоод бүгдийг “муулж байна” гэж харсаар байгаад байрандаа таг гацсан нөхдүүдийн нэг бололтой.

Avatar

Зочин 2024-01-10 146.70.82.156

Нийгмээ шүүмж санал зөвлөмж байлгүй яахав.Гэхдээ хэт ийм кинонууд хийгээд байвал шинэ кино гарахад хэн ч тоож үзэхгүй. Гадныхан ч тоохгүй.

Avatar

Зочин 2024-01-10 146.70.82.156

Монголын кино нийгмийн сэдвээс салах хэрэгтэй. Нийгэмтэйгээ зууралдаад байвал уруудахаас өөдлөхгүй. Техник технологи хөгжиж байгаа үед гоё сэдэвтэй орчин үетэйгээ нийцсэн. Бүх насныхан үзэж болохоор х****л хэрүүл, зодоонгүй, жүжиглэлт сайн, залуучууд үзээд сургамжтай кино хиймээр байна.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.47.31

Энэ сайн кино байх оо, гэхдээ монгол кино дэлхийн киноноос хэдэн арван жилээр хоцорсон. Иймэрхүү киног европчууд бүр 50-60аад онд хийж байсан

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж