Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”-ийн агуулгыг танилцуулах, нэгдсэн ойлголт өгөх, мэдээлэл арга зүйгээр хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг нээж НДЕГ-ын дарга Л.Мөнхзул Нийгмийн даатгалын үйл ажиллагаа-ны талаар танилцуулга хийлээ.  

Сургалтад Нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл сэдвээр ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Сургалтын хөтөлбөрийн дагуу НДЕГ-ын дарга Л.Мөнхзул 6, 7 жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөн тогтоосон ажлын явц-ын талаар, Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт сэдвээр НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэл, сангийн мөнгөн хөрөнгийн хөрөнгө оруулалтын удирдлага сэдвээр НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү нар танилцуулга хийв. 

Сургалтад хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 44 сэтгүүлч, ажилтан  оролцож, тэдний сонирхсон асуултад ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул болон ХНХЯ, НДЕГ-ын удирдлагууд тодорхой хариулт өгч, харилцан ярилцлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Сэтгүүлчдэд монгол хэлний багшаар зөв бичих дүрмийн хичээл заалгуулах хэрэгтэй.

Avatar

ДЭМЖИГЧ-23 2024-01-10 66.181.183.194

Сонин сайт чинь шүүмж хүлээн авахдаа дургүй юм билээ. Нийтийн эрх ашгийн тулд бус сэтгэгдэл бичсэн зөвхөн нэг уншигчийг хохироож болноо. Тэгвэл би өөрийн хүний компютерээс уншчихаж бна. Бас л санал сэтгэгдлээ бичиж бгаа. Би тэр сониныг доромжлоогүй, яагаад гэдгийг мэдсэнгүй. Улс төрийн ноцтой юм байхгүй. Сонин хэвлэл бол мэдээллээр хангахаас гадна ёс зүйтэй баймаар бна. Магадгүй тэр сонинд Өнөрцэцэгийн тухайд л сэтгэгдлээ бичсэн. Би ч түүнээ хуулбарлаад авсан, бичсэн шүүмжээ ч хуулбарласан бгаа.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Хэвлэл мэдээллийн ёс зүй гэдгийг бүр уландаа гишгэсэн. Ж-нь жолооч торгуулиа төлөхгүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй гэсэн хуулийн талаар сэтгүүлчид иргэдээс аль болох эсэргүүцсэн ярилцлага авч мэдээлэх юм. Зүй нь нийгмийг эрүүлжүүлэх үүргийнхээ хүрээнд зөв зүйлийг түгээн дэлгэрүүлэх ёстой баймаар.

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж