Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2024.01.10-нд нийтлэгдсэн

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалт зохион байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл”-ийн агуулгыг танилцуулах, нэгдсэн ойлголт өгөх, мэдээлэл арга зүйгээр хангах чиглэлээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтыг нээж НДЕГ-ын дарга Л.Мөнхзул Нийгмийн даатгалын үйл ажиллагаа-ны талаар танилцуулга хийлээ.  

Сургалтад Нийгмийн хамгааллын бодлогын шинэчлэл сэдвээр ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл сэдвээр ХНХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр нар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.  

Сургалтын хөтөлбөрийн дагуу НДЕГ-ын дарга Л.Мөнхзул 6, 7 жилийн дундаж цалин хөлснөөс тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын тэтгэврийг 5 жилийн дундаж цалин хөлсөөр өөрчлөн тогтоосон ажлын явц-ын талаар, Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт сэдвээр НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэг, Нийгмийн даатгалын сангийн орлого зарлагын гүйцэтгэл, сангийн мөнгөн хөрөнгийн хөрөнгө оруулалтын удирдлага сэдвээр НДЕГ-ын Санхүү бүртгэлийн газрын дарга Б.Даваахүү нар танилцуулга хийв. 

Сургалтад хэвлэл мэдээллийн 30 байгууллагын 44 сэтгүүлч, ажилтан  оролцож, тэдний сонирхсон асуултад ХНХ-ын Сайд Х.Булгантуяа, НДЕГ-ын дарга Л.Мөнхзул болон ХНХЯ, НДЕГ-ын удирдлагууд тодорхой хариулт өгч, харилцан ярилцлаа. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж