Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд дараах 7 хүн нэрээ дэвшүүлжээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд дараах 7 хүн нэрээ дэвшүүлжээ

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд дараах 7 хүн нэрээ дэвшүүлжээ

НЭМЭЛТ: 

Н.Энхбаяр нарыг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнээр томилохыг дэмжив

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн орон тооны бус гишүүн Д.Даваасамбуу, Э.Бямбажав, Б.Баярдаваа, А.Энхжин, Л.Отгонтуяа, Д.Сувдаа, Г.Алтанзаяа нарыг чөлөөлж, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нарыг томилохыг дэмжлээ.  Санал хураалтыг хүн нэг бүрээр явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. УИХ-ын Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

НЭМЭЛТ: 

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд эдийн засагч Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан, Н.Ууганбаатар, А.Энхбат, Р.Рэнцэнбазар, Л.Гангэрэл, Л.Отгонтуяа нар нэрээ дэвшүүлжээ. Энэхүү зөвлөлд нэрээ дэвшүүлсэн эдийн засагч, судлаач нарын CV-г танилцуулъя.

Эдийн засагч Н.Энхбаяр: 

1967 онд Говь-Алтай аймагт төрсөн.  1992 онд Хөдөө аж ажуйн их сургуулийг эдийн засагч, 2001 онд Япон улсын Бодлого судалгааны их сургуулийг макро эдийн засагчаар төгссөн.  Англи, орос хэлтэй.

  • 1992-2000 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,
  • 2001-2004 онд Сангийн яамны Төсвийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга,
  • 2005-2007 онд Сангийн яамны Салбарын бодлого, хөрөнгө оруулалтын газрын дарга, Макро эдийн засгийн газрын дарга,
  • 2004-2006 онд Үнэт цаасны Хорооны орон тооны бус гишүүн,
  • 2006-2011 онд Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх,
  • 2011-2015 онд Дэлхийн банкны Австрали, Өмнөд Солонгос, Монгол Улсыг хариуцсан гүйцэтгэх захирлын зөвлөх,
  • 2015-2016 онд Монгол Улсын Засгийн газрын Эдийн засгийн үндэсний хорооны шинжээч, мөн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргын зөвлөх,
  • 2017-2018 онд Монголбанкны Мөнгөний Бодлогын хорооны гишүүн,
  • 2016-2019 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Эдийн засгийн бодлогын зөвлөх,
  • 2019-2020 онд бие даасан эдийн засгийн судлаач,
  • 2020-2021 онд Удирдлагын Академийн Бодлого судлалын тэнхмийн багш,
  • 2021 оноос Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлийн дэргэдэх Стратеги судалгааны хүрээлэнгийн Эдийн засгийн Аюулгүй байдлын судалгааны төвд судлаач юм байна.

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан: 

1974 онд Улаанбаатар хотод төрсөн.  1995 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, эдийн засагч. 2003 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй төссөн. 2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр. Дэд профессор цолтой.  Англи хэлтэй.

  • 1996-оноос Санхүү эдийн засгийн их сургуулийн багш, дэд профессор
  • 2007-2014 онд Санхүү эдийн засгийн их сургуулийн Тэнхимийн эрхлэгч, зөвлөх
  • 1996-2021 онд “Машин механизм” ХК-ийн ТУЗ-ийн дарга
  • 2006-2007 онд “Машин механизм” ХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2007-2009 онд “Киберненик” ББСБ-ын дэд захирал, зөвлөх
  • 1998-2000 онд “М энд Жи транс” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал
  • 2016 оноос “Барилга МН” ХХК-ийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2018 оноос “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • 2017-2019 онд  “Silk road ХОМК” -ийн ТУЗ-ийн дарга
  • 2019-2020 онд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  • 2021-2022 онд“Зээлийн батлан даалтын сан”-ийн удирдах зөвлөлийн гишүүн
  • 2021 оноос “Сод ассет менежмент” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  • 2022 оноос “Мандал хуримтлал хамтын ХОС” ХХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

Эдийн засагч Н.Ууганбаатар:

1982 онд Улаанбаатар хотод төрсөн. 2005 онд БНТУ-ын Докуз Эелүл их сургууль, төсвийн санхүүч, 2008 онд Бүгд найрамдах Австри улсын Ахисан түвшний Хүрээлэн, Тоон эдийн засагч,  2012 онд, Шведийн Вант Улсын Стокxольмын Эдийн Засгийн Сургууль, Эдийн засгийн ухааны доктор, Орос, англи, турк хэлтэй.

  • 2012 оноос Монгол Улсын Их Сургууль, Математикийн тэнхим, Ахлах багш, дэд профессор
  • А.Энхбат 1972 онд Улаанбаатар хотод төрсөн.
  • 1994 онд Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засагч,
  • 2000 онд Япон улсын Сайтама их сургууль, Төрийн бодлогын ухааны магистр,
  • 2010 онд Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын ухааны доктор. Дэд профессор цолтой. Англи, орос хэлтэй.

Эдийн засагч А.Энхбат: 

1972 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994 онд Монгол Улсын Их Сургууль, Санхүү эдийн засагч, 2000 онд Япон улсын Сайтама их сургууль, Төрийн бодлогын ухааны магистр, 2010 онд Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн удирдлагын ухааны доктор. Дэд профессор цолтой. Англи, орос хэлтэй.

  • 1994-1998 онд Сангийн яам Төсвийн бодлогын газар, Төрийн сангийн хэлтэс, хэлтсийн дарга, албаны дарга, мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 2000-2002 онд Санхүү эдийн засгийн яам, Гадаадын зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын газар, ахлах мэргэжилтэн
  • 2002-2007 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн захиргааны төв байгууллагуудын хэлтэс, Засгийн газрын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан референт
  • 2007-2011 онд Сангийн яам, Төсвийн бодлогын газар, Дэлхийн банкны Эдийн засгийн засгийн чадавхыг бэхжүүлэх төслийн зөвлөх
  • 2011-2014 онд Сангийн яам, Төсвийн бодлогын газар Дэлхийн банкны Олон талыг хамарсан техник туслалцааны төсөл, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Татварын ерөнхий газар, Үндэсний зөвлөх
  • 2013-2015 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, АНУ-ын Азийн сан, “Иргэдийн оролцоо” төслийн Үндэсний зөвлөх
  • 2017-2019 онд Үндэсний Аудитын Газарт Монгол Улсын Ерөнхий аудиторын зөвлөх
  • 2005-оноос Монгол Улсын Их Сургууль, Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимд дэд профессор, ахлах багш, багш.

Эдийн засагч Р.Рэнцэнбазар:

1959 онд Архангай аймагт төрсөн. 1982 онд Монгол Улсын Их Сургууль, Математикч, 1993 онд МУИС-ийн дэд доктор, 2006 онд Шинжлэх ухааны академи, докторын зэрэг хамгаалсан. Профессор цолтой. Англи, орос, турк хэлтэй.

  • 1992-1996 онд МУИС, ФМФ багш,
  • 1996-1997 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 1997-2000 онд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга,
  • 2000-2003 онд Шинжлэх ухааны академийн Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал,
  • 2003-2008 онд МУИС-МКС-ийн тэнхимийн эрхлэгч,
  • 2008-2009 онд МУИС-МКС-ийн захирал,
  • 2009-2013 онд МУИС -ийн тэргүүн дэд захирал,
  • 2014-2015 онд МУИС зах.зөвлөх,
  • 2019 оноос МУИС-Шинжлэх ухааны сургуулийн гэрээт профессор,
  • 2013 оноос Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга

Эдийн засагч Л.Гангэрэл:

1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 1996 онд МУИС-н харьяа Математикийн сургууль, Математикийн бакалавр, 1998 онд МУИС-ийн харьяа Эдийн засгийн дээд сургууль банкны бакалавр,  2006 онд Япон, Олон улсын Их сургууль, Хөгжлийн эдийн засгийн мастер. Англи, орос хэлтэй.

  • 1998-1999 онд ХОТШ банк, Зээлийн эдийн засагч
  • 1999-2008 онд Монголбанкны Хяналт шалгалтын газар, Банкны хянан шалгагч
  • 2008-2009 онд Зоос банкны Дотоод аудитын газар, газрын захирал
  • 2012 лнд Сангийн яам, Сайдын ажлын алба, Сайдын зөвлөх
  • 2016-2018 онд Монголбанкны дэргэдэх Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл, Санхүүгийн тогтвортой байдлын алба, Нарийн бичгийн дарга
  • 2018-2022 онд Төрийн банкны үйл ажиллагааны газар, газрын захирал
  • 2022 оноос Бие даасан судлаач.

Эдийн засагч Л.Отгонтуяа:

1968 онд Дундговь аймагт төрсөн. 1992 онд ОХУ, Санкт- Петрбургийн Санхүү, эдийн засгийн их сургууль, эдийн засагч. 1998 онд Төрийн захиргаа, удирдлагын хөгжлийн институт, Бизнесийн удирдлагын магистр. 2007 онд Удирдлагын Академи, удирдахуйн ухааны хүрээлэн, удирдахуйн ухааны доктор зэрэгтэй төссөн. Дэд профессор (2008 он), профессор (2019 он) цолтой. Орос, англи хэлтэй.

  • 2020-2023 онд УИХ-ын Төсвийн байнгын хорооны дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн
  • 1998-2023 онд Удирдлагын академид 1998-2007 онд Төрийн удирдлагын тэнхимийн багш, ахлах багш
  • 2007-2009 онд Нийгмийн удирдлагын тэнхимийн эрхлэгч
  • 2009-2012 онд УА-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга
  • 2010-2012 онд Удирдлага, бодлого, судлалын хүрээлэнгийн захирал
  • 2013 оноос Эдийн засаг, санхүүгийн удирдлагын тэнхимд дэд профессор, профессор
  • 1994-1997 онд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, эдийн засаг, үйлдвэрлэлийн хэлтэст Төсвийн мэргэжилтэн
  • 1992-1994 онд Дундговь аймгийн Сайнцагаан сумын Засаг даргын орлогчоор ажилласан.

Н.Энхбаяр: Өнгөрсөн 33 жилд гарсан алдааг сайн засаглалаар л засна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2024.01.10/ болж байна. Уг хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлсэн нэр бүхий хүмүүстэй холбоотой нэр дэвшигчийн сонсголын тайланг хэлэлцэж буй юм. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнд эдийн засагч Н.Энхбаяр, Ж.Дэлгэрсайхан нар нэрээ дэвшүүлжээ.

Байнгын хорооны гишүүд нэр дэвшигч нарт асуулт тавьж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир:

-Өнгөрсөн 33 жилд Монгол Улсын эдийн засаг, төсвийн бодлого хэр зөв явж ирсэн гэж бодож байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль хэрхэн хэрэгжиж ирэв. Хийж ирсэн зүйлээ яагаад хийж чадахгүй болов. Монгол Улс яагаад өнөөдөр 33 тэрбум ам.долларын өрөнд орчих вэ. Эдийн засаг уул уурхайн хамааралтай болсноос хэрхэн яаж гарах вэ. Нэлээн хэдэн Засгийн газар, Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан та?

Нэр дэвшигч Н.Энхбаяр:

-Улс орны эдийн засгийн 33 жилийн бодлогод дүгнэлт өгнө гэдэг амаргүй асуудал. Улс орны хөгжлийн үйл явцтай холбоотой учраас. Монгол Улсын эдийн засагт 1990-ээд оноос хойш шилжилтийн эдийн засгийн бэрхшээл байсан. 1990-ээд оны сүүлээр хөдөө аж ахуйн салбар Монгол Улсын ДНБ-ийн 18-19 хувь, 2000 он хүртэл уул уурхайн бүтээгдэхүүн 10 хүрэхгүй хувь эзэлж байсан. 2008-2009 онд өмнөд хөршид түүхий эдийн эрэлт хэрэгцээ өссөнтэй холбоотойгоор Монгол Улсын эдийн засгийн бүтцэд маш том өөрчлөлт орсон.

2023 оны гадаад худалдааны урьдчилсан дүгнэлтээр нийт экспортын 15.2 тэрбум ам.долларын 57 хувь нь нүүрс. Нүүрс, зэс хоёр нийлээд нийт экспортын 80 хувь тогтож байгаа. Маш өндөр эрсдэлтэй. НҮБ-аас улс орны эдийн засгийн төрөлжилтийн судалгааг жил бүр гаргадаг. Түүхий эдийн хамааралт байдлын тайлан юм. 2021 оны тайланд гурван төрлийн түүхий эдээс хамгийн өндөр хамааралтай орны жагсаалт гаргасан. Эрчим хүчний түүхий эд, нүүрс,  газрын тос,  шатдаг хий, бусад ашигт малтмалын түүхий эд, хөдөө аж ахуйн түүхий эд багтаж байна.

Монгол Улсын нийт экспорт дотор түүхий эдийн эзлэх хувь 97 хувь, энэ дотроо гол нэрийн бүтээгдэхүүний эзлэх хувь тухайн үедээ 75 хувь байгаа.

Үүн шиг өндөр хамааралтай улс орон өнөөдөр дэлхийд алга байна. Монгол Улс номер нэгд орж байна. Монгол Улсын араас түүхий эдээ экспортлогч орон болох  Чили, Орхи дорнодын газрын тос олборлогч орнуудад түүхий эдийн экспорт нь 80-аас доош хувь буюу 72 орчим хувьтай байна.

Монгол Улс одоогоор бусад салбарынхаа хөрөнгө оруулалтыг хангалттай хийж чадаагүйгээс олж байгаа бүх экспорт, төсвийн орлого уул уурхайгаас хамаарч байна.

2008-2009 он хүртэл нүүрсний экспорт бага байсан. Үүнээс хойш уул уурхайн хамаралтай эдийн засаг бий болсон. Нүүрсний экспортын биет хэмжээ, үнийн өөрчлөлтөөс хамаарч жил бүр экспортын орлого 2022 он хүртэл 1 тэрбум ам.доллараар өсч, буурч ирлээ. 2023 онд Хятад улсын импортын татвар буурсан болон бусад шалтаганаар Монгол Улсын нүүрсний экспорт 65 сая тоннд хүрсэн. Энэ 65 сая тоннд хүргэсэн нүүрсний экспортоо өнөө өжил хадгалж чадахгүй бол дахиад экспортын орлого 1-2 тэрбум ам.доллараар савална. Энэ савлагааг өөрчлөх ёстой гэдгийг Ололн улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк бүгд хэлдэг. Хөрөнгө оруулалтын цоо шинэ бодлого баримтална гэсэн үг.

Чили улс хөдөө аж ахуйн салбартаа загас агнуурыг бий болгож чадсанаар уул уурхайн салбараас хамааралтай хэрнээ эдийн засгаа тогтвортой болгож чадсан. Үүнд мөн сайн засаглал, мэдлэг чадвартай боловсон хүчин чухал. Гадаад оронд суралцсан цөөн тооны мэдлэг боловсролтой залуусаа төр засаг нь сайн дэмжсэн учраас өнөөгийн амжилтад хүрсэн. Тогтворжууллатын санг 1980-аад онд байгуулаад 30 жил зарцуулаагүй, хуримталл үүсгэсэн. Сингапурын сайн жишээ байна. Чадварлаг боловсон хүчин, сайн засаглал.

Монгол Улсын эхлэлийн цэг нь сайн засаглал. Ус агаар шиг хэрэгтэй байна. Эндээс эхэлбэл өнгөрсөн 30 жилд гаргасан алдааг засна.

Хоёрт, Монгол Улс жилд 40-60 сая тонн нүүрс гаргаж байна. Гаргаж байгаа нүүрс гурван янз. Эрчим хүчний нүүрс, коксжих болон баяжуулсан өндөр үнэтэй нүүрс. Заавал 40 сая тонн байх ёстой биш. Нүүрсний экспортыг 60 сая тоннд хүргэхгүйгээр 40 сая тонныг яаж өндөр үнэтэй экспортлох вэ гэдэг бодлого хэргэтэй. Газрын тос олборлогч орнууд яагаад газрын тосоо их хэмжээгээр олборлож, экспортлох боломжтой байтал бууруулаад байна вэ гэдэг чинь гадаад худалдааны бодлого. Үүнтэй адил нүүрсний экспортыг зөвхөн биет хэмжээг өсгөх биш ямар үед биет хэмжээгээ бууруулах вэ гэдгийг гадаад худалдааны бодлогоороо анхаарах ёстой гэлээ.

Нэр дэвшигч Ж.Дэлгэрсайхан: 

-Өнгөрсөн 30 жилийн хугацаанд төсвийн шинэчлэлийн талаар олон алхмууд хийсэн. Хамгийн дорвитой нь 2003 оны Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль юм. Төсвийн эрх зүйн орчны шинэчлэл 2010 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа. Олон зүйлийг хийж чадса.  Төсвийн талаарх хараат бус институцын зохицуулалт, Өрийн удирдлагын зохицуулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зохицуулалт, Үндсэн хуулиндаа төсвийн тогтвортой байдлыг тусгаж өгсөн гээд олон зүйлийг хийсэн. Өнөөдөр төсөв алдагдалтай, өсөлт бууралт өндөр байгааг хязгаарлах механизм байхгүй байгаа нь хууль дээдлэх зарчим хэрэгжихгүй байна гэж харж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2013 оноос хэрэгжүүлэхээр холбогдох хуулиудыг баталсан хэрнээ төсвийн тогтвортой байдлын гол дүрэм болох алдагдал, зардлын хязгаарлалт, өрийн дүрмүүдийг 2014 оноос хөндөж эхэлсэн байдаг. Монгол Улсын өрийн хэмжээ Засгийн газрын ДНБ-ийн 40 хувьтай байх ёстой заалтыг дээд төвшиндөө 87 хувь хүртэл байхаар өөрчилж байсан. Төсвийн алдагдлыг 10 хувьд хүртэл дээш нь шидэж байсан. Засгийн газрын зүгээс төсөвт дураараа хууль эрх зүйн орчинд өөрчлөлт хийгээд оруулдаг байдлыг засахын тулд УИХ -ын дэргэд байдаг судалгаа шинжилгээний байгууллага бодит мэдээ мэдээллээр УИХ -ыг хангаж өгдөг байх. Шаталсан зарчмаар төсвийг хэлэлцэнэ гэдэг нь хэлбэрийн төдий байна. Төсвийг бэлтгээд оруулаад ирсний дараа Үндсэн хуулийн хөгжлийн үндсэн зарчим, үндэсний аюулгүй байдалын зарчимд, нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгөх шалгуур нь байдаггүй. Ийм учраас хууль сахих, хэрэгжүүлэх тал дээр ажиллах шаардлагатай.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөл байнгын ажиллагаатай байх нь гэж ойлгосон. Судалгаа шинжилгээ бүх зүйлийг хийх боломжтой гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Гангэрэл гэдэг нь ХОТШ, ЗООС банкуудыг дампууруулахад гар бие оролцсон нөхөр юм шив дээ, чадах уу????

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Эдийн засагч Батзориг гэж сүрхий мэдлэгтэй залуу байх юм, түүнийг оруулахгүй дээ.

Avatar

Зочин 2024-01-10 76.220.74.140

Одоо л эдийн засагч санхүүчдийг төсөв мөнгөний бодлого руу оруулж байгаа нь оройтсон ч гэсэн сайн хэрэг. Буруу бодлого яриад суухгүй л байх

Avatar

зочин 2024-01-10 103.212.117.251

Энхбаяр бол шударга, маш зөв хүн, дэмжиж байна

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

!!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-10 202.9.46.224

САНХҮҮ-ТӨСВИЙН САХИЛГА БАТ МОНГОЛД ЮУНААС Ч ИЛҮҮ ЧУХАЛ ШҮҮ ДЭЭ .,,МОНГОЛ УЛСЫН ЦОХИОЛОХ ЗҮРХ ГЭЛТЭЙ ,,,ЦУСНЫ ДАРАЛ ИХ,,БАГА БАЙГАА ЭСЭХИЙГ ТЭД ТОГООХ ЮМ БАЙНА ДАА.,,,ОДОО Л УЛСЫН ИХ ХУРАЛ ЗӨВ ЗАМДАА ОРЖ БАЙГАА САНАГДАВ.

Avatar

Bt 2024-01-10 66.181.177.242

Rinchinbazar, Delgersaihan, Enhbayar naryn uye ch ungursun duu …

Avatar

Жс 2024-01-10 139.5.218.71

Энхбаяр сайн хүн , Дэлгэрсайхан боломжийн. Бусад нь мэдэхгүй. Гончигдоржийн дүү Ринчинбазар одоо хэрэггүй , бүхий л юмыг хийж үзлээ. Залуучууд нь болох бхаа Намд пялдагадаад бвал ямар ч хэрэггүй.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.88.92

чиний үе харин өнгөрсөн юм бишүү

Avatar

зочин 2024-01-10 192.82.64.167

Төсвийн бүрдүүлэлтийн аюулгүй байдал, төсвийн орлогын аюулгүй байдал, төсвийн зарлагын хяналт ба зохицуулалт гэсэн асуудлыг манайх хаяад явж болохгүй энэ нь Үндэсний аюулгүй байдлын салшгүй үндсэн хэсэг юм л даа.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.160.106

ТӨСВИЙН ХУУЛИА ХАТУУ МӨРДӨЖ АЖИЛЛАХГҮЙ ЮМ БОЛ МЯНГАН ЗӨВЛӨЛ БАЙГУУЛААД НЭМЭР БОЛОХГҮЙ.ЮУ ҮНЭН ЭНЭ ҮНЭН

Avatar

зочин 2024-01-10 59.153.114.129

Н.Энхбаярыг дэмжиж байнаа

Avatar

сонгогч 2024-01-10 202.21.108.66

Нэр дэвшигч Н.Энхбаяр топ нь байна даа.

Avatar

Иргүн 2024-01-10 202.126.88.126

Н.ЭНХБАЯР ,Р.РЭНЦЭНБАЗАР ДЭЛГЭРСАЙХАН НАР БОЛОМЖИЙН САЙН ХҮМҮҮС БАЙНА ШҮҮ

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.186.97

Н.ЭНХБАЯРААС БУСАД НЬ БОЛ ТЭГЭЭД ЭДИЙН ЗАСАГЧ ГЭХЭД ХЭЦҮҮ ГАРУУД Ш ДЭЭ. ХЭДЭН ШАВЬ НАРТАА ЛЕКЦЭЭ УНШААД ЯВЖ БАЙВАЛ БАРАВ.

Avatar

энхбаярт 2024-01-10 202.179.25.203

НАА НЭГ ХЭН Ч ТООЖ УНШИЖ БАЙГААГҮЙ ЗӨВЛӨМЖ БИЧДЭГ ЮМААР ЯАХ НЬ ВЭЭ. УИХ Д НЭР ДЭВШИЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООГ АХЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. МАШ САЙХАН БОЛОВСРОЛТОЙ САЙХАН МЭДЛЭГ ТУРШЛАГАТАЙ ХҮН БИЛЭЭ Ш. ТАНЫ БАЙХ ГАЗАР ТЭР Л БАЙНА. НААДАХ ЧИНЬ ЦАГЫН ГАРЗ

Avatar

Нэргүй 2024-01-10 188.162.254.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж