Онгоцонд эд хөрөнгө хулгайлсан БНХАУ-ын иргэнд ял оноов

Хуучирсан мэдээ: 2024.01.10-нд нийтлэгдсэн

Онгоцонд эд хөрөнгө хулгайлсан БНХАУ-ын иргэнд ял оноов

Онгоцонд эд хөрөнгө хулгайлсан БНХАУ-ын иргэнд ял оноов

Онгоцонд зорчиж явсан хүмүүсийн эд хөрөнгийг хулгайлсан БНХАУ-ын иргэнд холбогдох хэрэгт Тээврийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр шийдвэрлүүлжээ.

Тодруулбал, Улаанбаатар-Хонгконг чиглэлийн агаарын хөлгөөр зорчиж явсан Монгол Улсын иргэдийн гар тээшнээс бугуйн цаг, бэлэн мөнгө зэрэг эд зүйлийг хулгайлж 45 сая орчим төгрөгийн хохирол учруулсан БНХАУ-ын иргэн Ш.Ж-д холбогдох хэргийг Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 /Хулгайлах/-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнссэн байна.

Иргэн та агаарын хөлгөөр зорчихдоо эд хөрөнгөө алдахаас сэрэмжилж, анхаарал болгоомжтой аялаарай!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
7
ХахаХаха
6
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж