“Зам ашигласан төлбөрийг завшиж байгаа алба хаагчдыг огцруул!”

Хуучирсан мэдээ: 2024.01.10-нд нийтлэгдсэн

“Зам ашигласан төлбөрийг завшиж байгаа алба хаагчдыг огцруул!”

“Зам ашигласан төлбөрийг завшиж байгаа алба хаагчдыг огцруул!”

Тээвэрчдийн гэргий нарын холбоо /ТГНХ/-ноос өнөөдөр /2024.01.10/ Авто зам ашигласны төлбөрийг завшиж байж болзошгүй албан тушаалтнуудыг огцруулах шаардлага хүргүүлж, мэдээлэл хийлээ.

ТГНХ-ны удирдах зөвлөлийн дарга Ж.ТУУЛ: 

-Бид 2018 оноос Гашуунсухайтын тээвэрчдийн эрх ашиг, тэдний гэр бүлийн эрх ашгийг хамгаалах гол зорилготойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Тухайн үеэс одоог хүртэл яригдаж байгаа нэг сэдэв бол Гашуунсухайт авто зам. Хувийн хэвшлийн барих шилжүүлэх гэрээгээр баригдаж, төрд хүлээлгэж өгсөн замыг өнөөдөр төр мөнгө олох хэрэгсэл болгоод явж байна. Замын эзэмшил Эрдэнэс монгол. Гэхдээ замын засвар арчлалтыг хариуцаж ажиллаж байгаа байгууллага нь Гашуунсухайт. Гэтэл замын засвар, арчлалтын төсвийг шийдэж өгөөгүй гэдэг. 2018 онд Баянзам тээвэрчдийн холбоо болон манай холбоо удаа дараа шаардлага тавьсан.

Зам засагдсан гэж ярьдаг ч бодит байдал дээрээ засагдаагүй байна. Нүүрсний экспортын 80 хувийг авч явдаг авто зам дээр 20,000 тээвэрчин байна. 10 жилийн өмнө байсан эрсдэл байсаар байгаа.

Тиймээс Зам, тээврийн сайд С.Бямбацогтод Гашуунсухайтын зам дээр зам арчлалтын байнгын багийг ажиллуулан, дүгнэлт гаргаж арга хэмжээ авахыг шаардаж байна. Мөн Гашуунсухайтын авто замын засвар арчлалтыг тогтмолжуулж, чанаржуулах хэрэгтэй. Учир нь халтираад өнхөрчихсөн, хагархайгаа тойрч байгаад уначихсан дүр зургууд хэвээрээ байна. Энд нэг хүн биш бүтэн гэр бүл хохирдог.

Тээвэрчдээс дунджаар 500 орчим мянган төгрөг авдаг. Өдөрт 1000 машин тус замаар гарч өнгөрөхөд 500 сая төгрөг болж байна.

Сарын хугацаанд хамгийн багадаа 12-15 тэрбум төгрөгийг тээвэрчдийн халааснаас авч байна. Тэр зам шил толь шиг зам байх ёстой биз дээ. Гэтэл хурд хэмжигч, нийтийн бие засах газар ч байдаггүй. Тиймээс холбогдох алба хаагчдад хариуцлага тооцохыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж