Санах ой: Л.Оюун-Эрдэнийн 3 жил…

сонгууль-2024

Санах ой: Л.Оюун-Эрдэнийн 3 жил…

Санах ой: Л.Оюун-Эрдэнийн 3 жил…

2024 он бол монголчуудын хувьд онцгой хариуцлагатай жил. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг холимог тогтолцоогоор сонгоно. Тиймээс сонгогчдын боловсролд нэмэр болох зорилгоор NEWS агентлагийн зүгээс  “САНАХ ОЙ” цуврал контентыг бэлтгэн хүргэнэ. Энэхүү контент нь өнгөрсөн хугацаанд төрд биднийг төлөөлсөн улстөрчид төлөөллийн үүргээ хэр гүйцэтгэсэн болон ёс зүй, ёс суртахууны хувьд үлгэр дуурайлалтай байж чадсан эсэхэд хариулт өгөх зорилготой юм.


Энэ удаад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын өнгөрсөн гурван жилийн бодлого, төсөл хөтөлбөр, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг нэхэн сануулж байна. Учир нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гурван жилийн ой нэгдүгээр сарын 27-ны өдөр тохиож буй юм.

Тайлбар: 2021.01.27-ны өдөр. УИХ-ын чуулган

АМНЫ ХААЛТААС ӨӨР “ЗЭВСЭГ”-ГҮЙ ТУЛААН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫГ СЭРГЭЭВ

2021 оны нэгдүгээр сарын 27-ны өдөр. Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилов. Засгийн тамгыг гардах үед Монгол Улсад Covid-19-ийн халдвар ид дэгдэж, цар тахлыг эрүүл мэнд болон эдийн засгийн хувьд хохирол багатай давах даалгавар түүнд оногдсон юм. Цар тахал дэлхийн нийт 6.9 сая хүний амийг авч одсон. Тэрхүү нүдэнд үл үзэгдэж, гарт үл баригдах "дайсан"-тай тэмцэхэд монголчуудын хувьд амны хаалтаас өөр "зэвсэг"-гүй, авах арга хэмжээ нь хориг байсан. Гэхдээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлыг амжилттай даван туулсан гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Европын холбоо зэрэг олон байгууллага дүгнэсэн.

Дэлхийг айлгаж, түгшээсэн Covid-19 цар тахлыг Монгол Улс харьцангүй  эрсдэл багатай туулж чадсан.  Гол зэвсэг нь  вакцинжуулалт байв. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалт энгийн амьдралын хэв маягт шилжих, эдийн засгийн “цусны эргэлт”-ийг наашлуулах, хурдасгах ганц боломж” болохыг зарлаж, иргэдээ яаралтай вакцинжуулахад бүх боломжоо ашигласан.  Нийт хүн амын 96,1 хувь нь I тун, 91,8 хувь нь II тун, 46,9 хувь нь III тунгаа хийлгэж, вакцинжуулалтын арга хэмжээг шуурхай авсан нь цар тахлыг даван туулах том боломж байсан юм. Вакцинжуулалт хийснээр цар тахлыг эрсдэл багатай даван туулж чадсан юм.

ЦАР ТАХЛЫН ДАРААХ ЭДИЙН ЗАСГИЙН СЭРГЭЛТ

Цар тахлыг амжилттай даван туулсан улс орнууд эрчимтэйгээр эдийн засагтаа анхаарч, сэргээж эхэлсэн цаг үетэй зэрэгцэн  Монгол Улсын эдийн засгийг сэргээх үүрэг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт оногдов. Хориг, хязгаарлалтаас болж, олон сарын хугацаанд хаалгаа барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг нээх бодлогыг яаралтай боловсруулав. Гэвч цар тахлын үед гадаад валютын нөөц буурсан, экспортын орлого эрс саарсан, инфляци 15 хувьд хүрсэн шинэ сорилттой тулгарсан юм.

БНХАУ-ын хилийн хориг, Украинд өрнөж буй мөргөлдөөн, төгрөгийн ханшийн уналт зэрэг нь дотоодын төдийгүй импортын бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өсөхөд нөлөөлсөн юм. Хүнс, эрчим хүч, тээврийн үнэ 2020 оны сүүлээс өсч, импортын барааны үнийн өсөлт иргэдэд дарамт болж байв.

Цар тахлын сөрөг нөлөөллийг сулруулах үүднээс Засгийн газар ард иргэддээ олон талын дэмжлэг, туслалцаа үзүүлж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт олгох, ингэхдээ 100 мянган төгрөг болгох зэргээр дэмжлэг үзүүлж ирсэн. Мөн дотоодын аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох замаар эдийн засгаа тэтгэж, 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөр эдийн засагт маш том цусны эргэлт болсон гэж  эдийн засагчид дүгнэж буй. Энэ мэт алхам алхамаар, шат шатаар эдийн засгаа өсгөх арга хэмжээг Засгийн газраас авч хэрэгжүүлж, төрийн хулгайтай тэмцсэнээр эдийн засаг хүнд үед Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын үлдэгдэл төлбөр болох 136.8 сая ам.долларыг барагдуулсан нь дефолтоос сэргийлж, зээлжих зэрэглэлийнхээ чанарыг олон улсад хэвээр хадгалах нэг боломж байв.

ПАРЛАМЕНТЫН ЗАСАГЛАЛЫГ БЭХЖҮҮЛЭХ ШИНЭ ДҮРЭМ!

2020-2024 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан МАН-ын үнэмлэхүй олонх бүхий парламент түүхэнд үлдэх шийдвэр гаргасан нь  Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу  УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгов. Өөрөөр хэлбэл, өнөөгийн 76 ирээдүйн парламентын засаглалыг бэхжүүлэх, нөгөө талдаа улс төр, эдийн засгийн хувьд томоохон реформыг авчрах  шийдэл гаргасан нь энэ оны төдийгүй улс төрийн түүхэнд үлдэх онцлох зүйл байв. Монгол Улс парламентын засаглалтай орон  хэдий ч нийт ард түмнээ төлөөлөх төлөөллийн тоо бага, бага ард түмний эрх мэдлээ хэрэгжүүлж чадахгүйд хүрлээ гэх шүүмжлэл дагуулж, тэр нь гүйцэтгэх засаглал, Ерөнхийлөгчийн засаглалаасаа ялгарахгүй байгааг өнгөрсөн хугацаанд хуульчид, мэргэжлийн хүмүүс шүүмжилсээр ирсэн.

Энэ алдааг засч, нийгмийн бүх бүлэг хэсгүүдийн төлөөлөл УИХ-д орох боломжийг бүрдүүлж чадсан нь парламентын түүхэнд нэгэн шинэ хуудас нээх, парламентын засаглалыг хөгжүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. МАН-ын даргын хувьд парламентын засаглалыг бэхжүүлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийхдээ Л.Оюун-Эрдэнэ бусад улс төрийн намуудтай зөвшилцөж, тэднийг нэг ширээний ард суулгаж чадсан. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосноор төсвийн үр ашиггүй зарлага буурах, төлөөллийн ардчиллыг бий болгох,  нэг гишүүнд оногдох эрх мэдэл буурах, хууль тогтоогчид тойргийн төсөв батлахад бус улс орны нийтлэг, том эрх ашгийг харж ажиллах нөхцөл бүрдэнэ гэж Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийлж байлаа. Мэдээж шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гишүүдийн тоог 126 болгосон боловч Монгол Улсын улс төрийн нөхцөл байдал, хүний үйл ажиллагаанаас хамаарч гишүүдийн тоог нэмсэн эсэх асуудал зөв шийдвэр байсан эсэхийг цаг хугацаа батална. Ирэх дөрвөн жилийн хугацаанд бид парламентын засаглалаа илүү их төгөлдөржүүлээд явах уу эсвэл гэдгийг бид харж, мэдэрнэ. Үндсэн хуульд оруулсан реформын хүрээнд Улс төрийн намуудын тухай хуулийг шинэчлэн баталсан нь өнгөрсөн 30 жилийн алдаа завхралыг засахад зорилго нь чиглэгдсэн. УИХ-ын гишүүдийн тоог 126 болгосон учир сонгуулийг холимог тогтолцоотой буюу 76 нь тойргоос 50-ыг намын жагсаалтаар сонгох сонголтыг сонгогчдод өгч буй. Мөн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, орон нутгийг 7 бүсчилсэн тойрог, нийслэлийг 6 тойрогт хуваасан. 2024 оны сонгуульд нэр дэвшигчид өмнөх шигээ нэгхэн тойрог услаад, нэгхэн тойрогт сурталчилгаа хийх бус гурван аймаг, олон дүүрэгт ажиллана гэсэн үг. Энэ нь том зургаараа улс орны эдийн засагт, хөгжилд тус нэмэр болно гэж үзсэн учраас ийн бүсчлэн томсгосон тойргоор сонгуулиа зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
22
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

33 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 139.5.218.27

s*** l****a naa danh chin tur bariad 3 jil ene oron vgeegvi yaduurch uls turch hulgaichuud ni haan boltloo hagartlaa bayjlaa ardiin namiin lalriin site bsn bnsht oyun erdene ahij hezee ch sonsogdku career end year zailaarai manii suganii vsnvvd covid iig sain dawan tuulsan ch geh shig uchnuun hvnii haluun amiar tug tahichaad s*****g lalruud we

Avatar

Зочин 2024-01-10 103.57.92.185

тотсогсон тойрог ҮХын зүйл заалт зөрчсөн болоод цэцэд өгчээ. Хэрвээ цэц дээр унавал хуучин жижиг тойргоороо сонгууль явуулах башир аргаа хэрэглэх тактиг б.ж гэх хар төрж б.на. Томсогосон тойрогт унах магадлал өндөр учир ийм арга сэдсэн болтой.

Avatar

Нэргүй 2024-01-10 124.158.109.172

Бариад авахуйц нэг ч үйлдвэр байгуулсангүй, байгалын баялагаа хямддуухан зараад мөнгө олох амар аргаар амьдарч байгаа хүн шиг харагддаг. Эхлэхдээ овоо байсан, сүүлдээ овоогоо алдсан, юмны үнийг тавиад туучихсан, гадагшаа явах хоббитой…

Avatar

zochin 2024-01-10 59.153.112.104

Ямарч чадваргүй нөхөр, Хариуцлагын ард нуугдаж өдий хүрсэн, худлаа ярихаас цаашгүй, зальтай нөхөр

Avatar

Х.Баттулгын АН баяртай дэмжихгүй 2024-01-10 139.5.217.207

2024 оны сонгуульд гэр бүл ах дүү хамаатан садангаараа Л.Ганмөмөр дарга АН дэмжье бид ярьдаг байсан. Гэтэл гадаадын хөрөнгө оруулалтыг эсэргүүцдэг цус шинжилдэг төмөр зам гацаадаг 17 чингэлэг спирт Хөгжилийн банк Нүүрсний сонсголын баатар хзн алсан М албан тушаал буухаасаа 24 цагийн өмнө ял %өршөөсөн Х.Баттулга дахиад хэдэн залуусыг тойруулан гараад ирлээ

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.40.174

Сайн ажиллахын хувьд бол сайн ажилласаан. Хамгийн гол нь 30 жил хэн ч сөхөж зүрхлээгүй Хөгжлийн Банкны хулгай, Нүүрсний хулгайг ил болгож, шийдвэрлэх шатандаа явна. Өмнөх Засгийн газрууд шиг 1 жил болоод унаад байсангүй, тогтвортой сайн ажиллаж байна. 2023 онд хичнээн олон Гадаадын төр засгийн тэргүүнүүд, Ромын пап хүртэл айлчилав…

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.107.103

Suuliin 4 jiliin hamgiin tom hulgai COVID-n hulgai yagaad nam daragdaad bna. Sarangerel avgai ta nart mongo hulgailj ogoogui uu.

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

)))) Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.89.104

Сайн ажиллаж, Дархны зам , Төв цэвэрлэх байгууламж, Алтан ширээгийн газрын тос боловсруулах үйлдвэр гээд хэрэгтэй бүтээн байгуулалтууд үргэлжилж л бна. Алтанширээд үйлдвэрэээ хэзээ ашиглалтанд өгөхөө мэдэхгүй бгаа ЗГ ядаж газрын тосны бүтээгдэхүүний томхон шиг агуулах барьчих л даа

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.40.196

Ковидыг амжилттай давж өр зээлээ боломжоороо дарж 60 сая тонн нүүрс гадаадад гаргаж вальютын нөөцөө 5 тэрбум орчим долларт хүргэсэн нь том амжилт юм. Гэтэл хурлийзүүд үүнийг нь эсэргүүцэж Ерөнхий сайдын янз бүрээр муулж ирсэн. Нүүрсчид болон тэдний хамсаатан хамаатан садан нар нь эрчимтэй хар пиар хийж байна. Монголын хүн ам ядуу байсан .энэ хүн Ерөхний сайд болоод ядуу болгочихсон мэтээр зарим хүмүүс гүжирдэж байна. Социализмын үед иргэд боломжийн амьдарч байсан. Засгийн газраа дэмжиж байна.

Avatar

зочин 2024-01-10 64.119.30.210

Хийсэн ажлыг дүгнэх ганц л судалгаа байна. Монголд 3 хүн тутмын 2 нь ядуу амьдарч байна гэж МАНгарууд өөрсдөө дүгнэлт хийгээгүй бил үү

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.11.230

Unen shuu, bid dandaa negnii aldaag yarij baihiin hajuugaar onoog ni bas yarih yostoi. mash olon sainzuil hiisen. Gehdee namaa sain tseverlej chadhgui baigaa, namd ni baigaa hulgaich avilgach nar mash gai bolj baina.

Avatar

Нэргүй 2024-01-10 5.64.145.39

уг нь арай л шуурхай шийдэмгий баймаар байгаа юм аа !!!! Гурван жилийн өмнө ярьж байсанаас яг хэдэн хэрэг хэдэн хүнд холбоотой асуудлыг шийдэж шудрага ёс тогтооход нэмэр болсон бэ гэхээд тоолоохоор хуруу дарагдахгүй л байгаа байхгүй юу!? Яахав ахмадын тэтгэвэр төрий заримын хэсгийн цалин бага боловч нэмэгдсэн гэтэл 3 жилийн өмнө байсан ханш ямар болсоныг , өргөн хэрэглээний барааны үнэ ямар болсоныг харьцуулахаар бас ч яг САЙН дүн тавихад хэцүүхэн л санагддаг . Сайн ярьж бол чадаж байна аа .

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.108.4

ОЮУЭРДЭНЭ МАШ САЙН АЖИЛЛАЛАА.. ХУЛЬ ЗҮЙН САЙД ЭНХБАЯРЫН АВИЛГЫН ШҮҮХ БАЙГУУЛАХ САНАЛЫГ ДЭМЖИЖ ХУРДАН ХУУЛЬ БАТАЛЖ ЛУЙВАРЧДЫН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ ШОРОНД ХАТААХАД ТУС БОЛЖ ДАХИН СОНГОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА..

Avatar

Вold o 2024-01-10 66.181.185.66

данхан толгойт юу ч хийгээгүй..интертаймант ,пиар л зөндөө хийсэн дээ..

Avatar

Зочин 2024-01-10 124.158.71.97

Яг үнэн. Одоо л нэг гольдролдоо орж байна 👏👏👏

Avatar

Нэргүй 2024-01-10 124.158.71.97

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэд ажлын өндөр амжилт хүсье🌹 Залуу хүний эрч хүчээр олон зоригтой алхам, ажлуудыг гүйцэтгэж байна. Монголын ард түмэн танийг дэмжиж байна 👏👏👏

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.89.233

Сэтгэлт,Шинэ сэргэлт гэж амны уншлагаар сэргэдэггүЙ , БОДИТ АЖЛААР СЭРГЭХ ЁСТОЙ Ч УРУУДСААР…

Avatar

зочин 2024-01-10 202.126.89.47

Ардчилагчид уруудуулах байтугай эдийн засгийг бүр сүйрүүлсэн.Төрийн данс улайлгаж,гадаад өр зээлэнд унагасан.Байдгаараа идэж ууцгаасан.Иргэдийн амьдралыг хүндрүүлж,ядуурлыг тэлсэн.Харин одоогийн төрийн үед энэ бүхнийг засч, ковидээс эхлээд буй болсон бүхий л хүндрэлийг даван туулж,,эдийн засаг бизнесээ сэргээх,иргэдийн амьдралыг хэвийн болгох,бүтээн байгуулалт өрнүүлэх талаар бололцоот бүхнээ хийж байна. 2023 оны эхний сараас л хятадын хил нээгдэж,манай байдал сайжрах бололцоо гарч эхлэсэн.

Avatar

Нэргүй 2024-01-10 188.162.254.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

Avatar

зочин 2024-01-10 202.126.89.47

Дээдэх нь суудалдаа сууж,хийдэгээ хийж зүтгэдэг нь зүтгэж, үр дүн нь гарч байна. Өөрөө эрүүл үү

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.161.212

сайн ажилласан

Avatar

Нэргүй 2024-01-10 59.153.112.124

Ха ха худал попорч хошгируулахаас өөр чадваргүй, монголын топ гэх өлөн хулгайч луйварчдаар танхимаа бүрдүүлэн хулхидахаас өөр юу хийв

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.181.216

Энэ мулгуу гоншигносон боловсролгүй Качкараа хурдан зайлуулаарай гэе

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.107.81

Hentiin hontsiin shees gahai baatar geed ahtai nilej jenko bankni hulgaich hurelsukh ene hed niilen covidiin ued hulgai hins hoshonoos avaad tsahim naadam ntr geed saihan saihan ulger shaasndan bandi nar udahgui karma ni shaaah blguide bandi nariig

Avatar

zochin 2024-01-10 142.114.7.63

Нүүрсний xулгайн эзэн тодорлоо, Видео-г шайр xийцгээ !!!
https://www.youtube.com/watch?v=E9kAQ8nH_bY

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.88.232

zugeer boditoor ni bicheech dee. Zam deer tsastah davs ch alga boltol ni hulgai bitvv bolloo geed

Avatar

Гоншигнуур 2024-01-10 66.181.181.106

Энэ сайтууд дээр агуу их гоншигнуурууд л сэтгэгдлээ бичих ёстой. Бусап нь хол зхэнэ

Avatar

Содном 2024-01-10 66.181.179.193

Оюунэрдэнэ гэдэг хүн Засгаас хол байх нь Монголын төрд тустай шүү. Үүнийг ухаарч чадвал түүнд хэрэгтэйгээс гадна монголчуудад чухал байна.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.89.107

Овоо тэнэг гаруу

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.89.11

Залуу,туршлага багатай хүн гэхэд харин ч дажгүй ажлаа хийгээд байгаа юм бишүү, хийсэнд нь бүү атаарах.

Avatar

Зочин 2024-01-10 103.11.195.34

юм хийж чаддаггүй, худлаа үлгэр ярих дуртай чихэн дээр цэцэг ургуулах дуртай новшийн боловсролгүй маанаг хөдөөний ОРК шдээ энэ Л.Оюун-Эрдэнэ.

Avatar

Урагшгүй Ёозгүй Монгол 2024-01-10 203.98.76.4

Манай Монголчууд Хөгшин Залуугүй нийтэр Унхиагүй, Урагшгүй , Ёозгүй аль л Муу муухайгаас нь Хэлэлцэж, Мөнхийн Гомдол, Гоншигонол, Бусдыг Буруутгасан Чичилсэн АРД ИРГЭД-ийн Улс боллоо… БҮх юмс "Шинэхэн" санагдаж Сошиалд Хйицгүйрэн өнжицгөнө… Зугаа цэнгэлийн ертөнц нь хүртэл ёозгүй муухай…Z үе нь гоолингоо дуулж ч байх шиг… ТВ нэвтрүүлэг нь Монгол коомэнт Монгол Гоншигонол гэх мэт бусдыгаа Уруу татсан Урагшгүй Юмс Мөнхийн Чалчаастай хогийн нэвтрүүлэгүүд…..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж