Автобусны хэргээс Д.Сумъяабазарыг "сугалж" үлдлээ

Автобусны хэргээс Д.Сумъяабазарыг "сугалж" үлдлээ

Автобусны хэргээс Д.Сумъяабазарыг "сугалж" үлдлээ

Иргэдийн шүүх, цагдаа, прокурор, Авлигатай тэмцэх газрынханд итгэх итгэл алдарсаар байна. Товчхондоо бол Д.Сумъябазарыг “ногоон” автобусны хэргээс сугалж үлдээснээр АТГ улстөрчдөд үйлчилдэг гэдгээ баталчихлаа. Тус газраас  “но ногоон”-той хэргийг гурван сар гаруй хугацаанд шалгасны эцэст эзэн холбогдогчдыг нь шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон гэдгээ өчигдөр /2024.01.09/ зарласан. Ингэхдээ ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийсэн гэдгийг тогтоогоод байгаа.

Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалжээ.

АТГ өнгөрсөн 2023 оны аравдугаар сараас эхлэн 141 хүнийг гэрчээр дуудаж байцаасан. Улмаар Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар тэргүүтэй 27 албан тушаалтан оролцсон нь хөдөлшгүй баримтаар тогтоогдсон гэдэг мэдээлэл бий. Тэдний дунд УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатараа өөр төрийн өндөр албан тушаалтан байхгүй. Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, Худалдан авах газрын дарга асан Б.Түмэнжаргал тэргүүтэй төрийн албан хаагчид багтав. Үүнээс гадна “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуяг, Солонгосын дөрвөн иргэн тэргүүтэй автобус нийлүүлсэн нөхөд байна. Хамгийн сонирхолтой нь хотын дарга асан Д.Сумъяабазар шүүхээр орох албан тушаалтнуудын байхгүй бөгөөд түүний зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнийг яллагдагчаар татжээ.

Шалгагдаж байгаа хүмүүсийг харахад, бараг бүгд Согинохайрхан дүүргийн гаралтай, Д.Сумъябазарын татаасны хүмүүс байгаа. Нэг ёсны Сонгинохайрхан дүүргийн мафийнхан хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн мөнгийг залгисан болж таараад байгаа. Ямар хүн ч хар ухаанаар бодсон энэ бол хөдлөшгүй үнэн.

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар өнгөрсөн аравдугаар сард албан тушаалаасаа огцрох үедээ автобус худалдан авах тендерийн эрхийг нийслэлийн Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн гэж ил цагаан хэлдэг.

Тэгвэл хотын дарга асан Д.Сумъяабазар “Тэнүүн-Огоо” компаниас хуучин автобус худалдаж авсан дуулианаар огцрох үедээ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар зуучлуулан анх А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзсан гэж хэлсэн. Харин Д.Амарбаясгалан үүнд тайлбар хийхдээ, А.Ганхуяг гэдэг хүнтэй уулзаж байгаагүй. Түүнийг Дарханаас гаралтай улстөрчид ивээлдээ байлгадаг гэх үг унагаасан юм. Гэтэл “Тэнүүн-Огоо”-гийн “но-той ногоон” автобуснаас болж, ёс зүйн хариуцлага хүлээж буй нэрээр үтэр түргэн ажлаа өгсөн нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Дархан хотоос гаралтай улстөрч байж таарсан.

Ийнхүү Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, хотын Д.Сумъяабазар нар ёс зүйн хариуцлага үүрч, албан тушаалаасаа огцорсон ч хулгайн хэрэгтээ ял зэмгүй явсаар байгаа юм. Уг нь өнөөгийн хотын дарга Х.Нямбаатар “ногоон” автобусны бүх бичиг баримтыг АТГ-д хүлээлгэн өгсөн гэж мэдэгдсэн байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
36
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

36 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-01-10 103.145.234.35

Энэ МУУ 2 хулгайч олон хүнийг хэрэгт хийж өөрсдөө сугарч үлдлээ дээ

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.88.214

Сугарч үлдэнэ гэж байхгүй л дээ, цаг хугацааны л асуудал

Avatar

S 2024-01-10 139.5.219.46

SEXSDN80955877

Avatar

Зочин 2024-01-10 76.220.74.140

Энэ мэт шударга бус зүйл хэвийн үзэгдэл болж байгаа нөхцөлд Монгол улс хөгжиж дэвжих үү…

Avatar

Зочин 2024-01-10 103.212.116.251

Гэр бүлээс нь циркийн барилгаа бас авах юмсан ард түмэн

Avatar

Zochin 2024-01-10 59.153.112.89

Mongoliin tor zasag Dolgorsurengiin heden shunaltai huuhded tolj duusahgui ortei yum shig baih yum.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.33

Хэдэн их наядын нүүрсчдээ ердөө бичихгүй юм. Ногоон автобус гээд өдөр бүр л бичих юм. Тэр чинь хамаагүй жижигхэн хэрэг биз дээ. Нүүрсний хулгай, газрын наймаачдад бүгд худалдагдсан уу

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.187.58

Уснаас хуурай гарна гэдэг энэ дээ.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.168.8

МӨНГӨ НЬ ХААШАА ОРСОНЫГ Л ШАЛГААЧ ДЭЭ, ТОДОРХОЙ БАЙЖ Л БАЙГААШД

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-10 103.57.92.210

Монголчууд Солонгост очиж боолчлогддог, одоо бас Солонгосуудад луйвардуулж байна. Монголчууд аа, Өмнөд Солонгос хүнс ба бараа битгий авцгаа, Өмнөд Солонгос руу битгий явцгаа!

Avatar

ХУУЛЬЧ 2024-01-10 202.9.46.224

СУМЬЯАБАЗАР ХОЛБОГДОГҮЙ БОЛ ТЭГЖ ХЭЛСЭН,,, ХЭЛЭЭГҮЙ СУГАРАНА ШҮҮ ДЭЭ.,,,БИТГИЙ ЮМ БҮХНИЙГ МУУ ЁРОЛЖ БАЙ.,,,,,,

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.233

огцорсон л бол тэр чигээрээ далд орооч.юу ч хийх чадваргүй юм байж ширэн нүүр гаргаа л идэж хулгайлах гээд л чичрээд байх юм аа үнэн чацга царайлсан гарууд юм аа

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.190.248

Данхыг зайлуулахгүй бол МАН-ыг Жонхуугийн хараат болгож гүйцлээ

Avatar

Зочин 2024-01-10 103.212.118.153

данх толгойтод чинь ямар ч эрх мэдэл байхгүй ш дээ, женкогийн заавраар л ажиллаж байгаа хүн ш дээ, одоогийн МАН-ын гол асуудал бол яаж данхаасаа салах, яаж женко гэдэг үл үзэгдэгчийн нөлөөнөөс гарах вэ гэдэг асуудал байна даа, сонгуулиас өмнө шийдэж чадахгүй бол байдал улам л хүндрэх байх даа

Avatar

Нэргүй 2024-01-10 124.158.107.35

хамгийн түрүүнд чихдүүлэх ёстой хүн шүү дээ

Avatar

зочин 2024-01-10 202.126.89.47

Шалгадаг хянадаг газар нь л шийднэ б**х.Одоогийн энэ цуураад сурталчлаад байгаа зүйл бол итгэхийн аргагүй,улс төр, элдэв эрх ашгийн үүднээс бие биенээ гүтгэсэн ,гүжирдсэн нэр төрд халдсан, явуулга л байдаг.

Avatar

Зочин 2024-01-10 59.153.114.244

Л.Оюунэрдэнийн авилгалтай тэмцэнэ гэдэг ч нэг иймэрхүү шоу 7 жил үргэлжилж, тар нь аль эрт танигдсан шүү дээ. Хагархай данх амаараа тэмцдэг дүр үзүүлдэг ч амьдрал дээр АВИЛГАЛ-ыг мундаг дэмжиж байгаа шүү. Авилгалын индекс энэ бүгдийг маш тодорхой харуулдаг…

Avatar

Нэргүй 2024-01-10 103.57.95.140

Хараад байхад Жэнкогийн хүмүүс л сугарч үлдээд байна энэ Данхтай холбоотой бололтой…

Avatar

Нэргүй 2024-01-10 185.93.183.212

Сумьябазартаа хариуцлага тооцож чадахгүй бол огцрох хэрэгтэй ш дээ. Авилгал хорооллыг нурааж чадахгүй бол огцрох хэрэгтэй ш дээ. Энэ Амарбаясгалан гэж бүх юмны нууц ноёнтон гараад иржээ.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.25.203

БҮХ МӨНГИЙГ ШААСАН СУМЪЯА СҮХЭЭ ХОЁРТ ЯЛ ОНООХГҮЙ Л ЮМ БОЛ НЭГ ТӨГРӨГ Ч АВААГҮЙ 26 ЗАЛУУГ БОЛЬЖ ҮЗЭЭРЭЙ. ТЭР ХОЁРЫН ШААСАН МӨНГИЙГ ЭНЭ ЗАЛУУС ҮҮРНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ

Avatar

zochin 2024-01-10 142.114.7.63

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-01-10 142.114.7.63

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-01-10 66.181.161.249

Иргэдийн ганц тооцоо хийх мөч бол сонгууль. Ноён "Сугар"-уудыг хаана ч битгий гарга. Битгий дугуйл. Сугалж үлдээ.

Avatar

Зочин 2024-01-10 66.181.161.249

Архангайн хулгайчуул азаартана. Өвөрхангайн хулгайчууд сугарна. Д.Сугар, Я.Содбаатар, Д.Сумъяабазар…

Avatar

Зочин 2024-01-10 139.5.216.186

бөх дарга асан албан тушаалаа сайн үнэлж ямарч бсан мултарч албан тушаалын панзчин

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.26.150

АТГ угийн эрх баригч намд үйлчилдэг ш тээ

Avatar

Ум Базарвааний хум пад сууха 2024-01-10 203.98.76.4

Монголд ИРГЭД нь Хөгшин Залуугүй нийтэр дандаа Урагшгүй, Унхиагүй, Ёозгүй , аль л Муу Муухайгаас нь Хэлэлцэн , Бусдыг Буруутгаж, Чичилж, Мөнхийн Гомдол, Гоншигонол-ын УЛС ОРОН боллоо..Зугаа цэнгэлийн ертөнц нь хүртэл "Гоолингоо, Холо лэ байна" гэх мэт Билиг Дэмбэрэлгүй ёозгүй дуунууд дуулж ч байх шиг… ТВ-үдэр Монгол коомэнт Монгол Гоншигонол мэт Урагшгүй юмс тоочиж суудаг бусдыг уруу татдаг сөрөг муухай нэвтрүүлэгүүдтэй… Таксинд суухаар жолооч нь мэдэхгүй сэдэв ч байхгүй Базарвааний хум пад

Avatar

Шудрага 2024-01-10 203.17.23.197

МАН аргалаад байвал Сумьяабазарыг гудамжинд золбин гөлөг шиг буудчих хэрэгтэй. Дахиж урвагч хулгайч луйварчид, авилагалчидыг хаацайлахгүй болно

Avatar

Зочин 2024-01-10 76.220.74.140

За за сайндаа ч биш ирэх сонгуульд өрсөлдөнө гээд солиороод явж байгаа даа.Хотын даргаар ажиллаад улс төрийн карeртаа цэг тавьсанаа мэдэж байгаа болов уу

Avatar

Нэргүй 2024-01-10 59.153.115.29

Тойрогт бол одоо барахгүй ээ, нэр нүүргүй болсон харин Данх Хүүк 2-г шанаадаж байгаад жагсаалад бичүүлж магадгүй

Avatar

Нэргүй 2024-01-10 76.220.74.140

Энэ Су

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.11.230

Elbegdorj, Jenko, Sumiyabazar, Sukhbaatar geed bugd doodoh humuusee zoliond gargaad uursduu ulddeg. Amaaraa helsen tushaasan baidag tul barimt baihgui geed multardag.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.88.144

Bolioo chi kkk yas hayaashh

Avatar

Нэргүй 2024-01-10 139.5.218.196

АЖИЛА ХИЖ ЧАДАХГҮИ МАЛИГ ГАВАЛ

Avatar

Нэргүй 2024-01-10 188.162.254.96

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й
эмс шургалсан байгууллагыг тараая !!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж