Н.Учрал “ЭРГЭН ТӨРСӨН МИНЬ” номондоо юу өгүүлэв? 

ШИНЭ НОМ

Н.Учрал “ЭРГЭН ТӨРСӨН МИНЬ” номондоо юу өгүүлэв? 

Н.Учрал “ЭРГЭН ТӨРСӨН МИНЬ” номондоо юу өгүүлэв? 

 Улс төр биш хувийн амьдрал, туулсан бэрхшээл зэрэг сонирхолтой хэсгүүдийг эшлэв. Нэгдүгээр бүлгийн эхний хэсгээс …  

Эмээ бидэн хоёр  

…Дүү бид хоёрын бага нас буурал эмээгийнхээ дэргэд өнгөрчээ. Эвхдэг ороо хажууд нь засаад, эмээгийнхээ гарыг нь чанга атгаад юунаас ч айхгүй бөх унтана. Багын минь эвхдэг ор одоо ч гэрт минь бий. Эвхдэг ороо гаргаж ирээд, хүүдээ өгч, хажуудаа унтуулсан чинь миний оёсон нөгөө цоорхой хэсэг нь дахин сэмэрчээ.  Таван настай хөвгүүнд хүүхдэд оёж шидэхийг хүртэл зааж амьдралын ухааныг сургах гэж хичээсэн цаг мөч бүрийг тань хожмоо ухаарсан…  

...Хүний газар, гүний нутагт уранхай өмдтэй явалтай биш. Өмднийхөө уранхайг жимбийтэл нь оёчихоод үеийн найзууддаа шагшигдаж  байхдаа эмээдээ л баярлаж суусан. Миний буурал эмээ өглөө бүр боорцог хайрч, хүүгээрээ гурил зууруулж, цай чануулж, дүү бид хоёрт хар багаас минь ажил хөдөлмөрийн үр шимийг ойлгуулж өгсөн нь сурч мэдэх хүслийн очийг бадраасан…  

...Тэтгэвэр нь буухад эмээтэйгээ хөтлөөд хорооны байр луу алхдаг зам энэ ертөнцийн хамгийн дардан зам байлаа. Хамгийн анх бичиж сурсан үг, зургаан үсэг эмээгийн минь нэр. Өмнөөс нь тэтгэврийн дэвтэрт нь “Тошлой” гэж бичдэг байхдаа эмээгийнхээ нэрийг чухам ямар учиртайг нь мэдэхгүй ч их л гоё утгатай гэж таамагладаг байсан. Маанийн зургаан үсэг гэдэг шиг эмээгийнхээ нэрийг бичиж сурсан маань миний анхны үг, үсэг…  

Цээжиндээ бичсэн анхны шүлгүүд  

…Аав минь сургуульд ороогүй балчир байхаас минь “Чингис хааны түүхэн үлгэрүүд” ном, бичсэн шүлгээ яг л том хүнд зориулах мэт тод чангаар уншиж өгч цээжлүүлнэ. Зургаан  настайдаа л хэдэн үг хэлхэж шүлэг бичнэ хэмээн мөрөөддөг болсноо мартдаггүй. Аавыг ороод ирмэгц өдөр бодсон шүлгээ уншиж өгч бичүүлээд, эргээд ааваараа уншуулдаг хүүхэд байлаа. Шүлгийн санаа гялсхийн орж ирэвч аавыг орой ирэх хооронд заримдаа мартаж орхидог байсандаа харамсаж, хурдхан бичиг үсэг сурах юмсан гэсэн хүсэл оволзоно…  

…97-р сургуулийнхаа урлагийн үзлэг, “Уран жиргээ” наадам, “Хүрэл тулга” наадамд аваргалж, 4-р ангидаа “Батлан илэрхийлье”, “Батлан илэрхийлье” хэмээн илгээлт уншин сургуулийнхаа “Тэргүүний сурагч” болов. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар багахан амжилтыг маань үнэлж “1998 оны хөдөлмөрийн аварга”-аар тодруулав. Бурмаар биш урмаар гэдэгчлэн тэр мөч бүр надад илүү их хариуцлага мэдрүүлж, муу байх эрхгүй болгосон…  

Хэнхэг оюутан, бас Темон болсон минь   

…2001 онд би 15 нас ч хүрээгүй байлаа. Хүүхэд залуучуудын соёлын төвд зохиогддог “Одод болохын хүслэн” тэмцээн үзэх гэж очоод өмсөж явсан пүүзээ ах нарт хураалгаад, гэртээ зугтан ирснээс хойш ээж маань ихэд санаа зовних болов. Урлаг соёлд дургүйдээ биш, үглэдэг дуу, реп бүжгийг ойлгох хүн тэр үед төдийлөн байгаагүй…  

…Гадагшаа явуулна гэж хатуу шийдсэн байсан аав ээж хоёрын маань санаа өөрчлөгдөж “Аавынхаа сургуульд л орохгүй бол хүний хүүхдэд яаж сургалтын чанар ярих юм”  гэсэн философийг нь үүсгэн байгуулсан “Их засаг” их сургуулийн оюутан боллоо. Захирлын хүүхдийн 90А бол жинхэнэ 90 биш шүү гэдэг үзэл суртлаар илүү их өөрийгөө дайчилж харин ч нэг сурсан шиг сурлаа…   

…“Их засаг” их сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж “Эврика” эрдэм шинжилгээний хурлаас бусад оюутнуудын дунд зохиогддог бүх эрдэм шинжилгээний хурал, тэмцээнүүдэд байр эзэллээ. 2006 онд амжилтыг маань үнэлэн “Алма матер-2006” Монгол улсын шилдгийн шилдэг оюутнаар тодруулж, Төрийн ордны их танхимд “Шилдэг оюутан хэрхэн болох вэ?” лекцээ уншин Н.Алтанхуяг сайдаас шагналаа гардан авлаа. Хожим нь  Н.Алтанхуяг сайдтай парламентын нэг танхимд хууль батлалцан сууна гэж яахан санах билээ…   

Нэг өдөр Далайтайгаа хамт Темон хэмээх нэрээрээ нэг дуу коверлож дуулаад фм радиод өгтөл олон түмэнд санаанд оромгүй хурдан хүрчихдэг юм байна. Дуулах биш суралцахад шамдаж байсны хувьд бусдад дуу дуулж байгаагаа харуулахыг хүссэнгүй. “Гориллаз” гэдэг хэн болох  нь үл мэдэгдэх animation клип хийдэг уран бүтээлч шиг менежментээр ажиллахаар шийдлээ. СУИС-ийн дүрслэхийн ангийн оюутнуудаар Темоны баг хийлгэж аваад, эхний гурван дуугаа дүр төрхөө нууцлан хийлээ. Темон гэж хэн бэ? Энэ асуулт үеийн залуусын цугласан газар бүрд сонирхолтой таавар болж, би гэдэг хүн хүссэн хүсээгүй анхаарлын төвд орлоо…  

…Далайтайгаа хамгийн сүүлд хамтарсан тоглолт хийснээ санаж байна.  Хамгийн сүүлд хэлсэн, ерөөсөө үргэлж ярьдаг байсан үг нь өдөр тутмын амьдралын минь зарчим болж үлдсэн.  “Чи довтлогч шүү, би холбогч. Орлон тоглогч ч медаль гарддаг шүү. Багаараа ялна аа” гэж Далай маань байнга хэлдэг байсан. Далай бол жинхэнэ багийн тоглогч байсан. Нөхдийнхөө төлөө сэтгэл гаргаж чаддаг хүн шиг хүн, эр хүн шиг эр хүн байсан…  

…Би гэдэг хүн найзыгаа бурхан болсноос хойш  хоёр ч цомог гарган 10 гаруй хит дуу төрүүлж, 15 клип бүтээж, 3 жилийн хугацаанд хит парад тэргүүлж өдөртөө л хэд хэдэн газар халтуур хийчихдэг, цомгийнхоо орлогыг “Hi FiCD дэлгүүрээс авчихдаг орлоготой оюутан байлаа…  

…ХЗДХЯамнаас санаачлан явуулдаг “Хуулийн оюутан” эрдэм шинжилгээний хуралд 2006 онд тэргүүн байр эзлэхэд Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн захирал Заяа ах намайг “Хуулийн цаг” теле цувралд оролцох санал тавьж 7 хоног бүр 200 орчим доллар авчихдаг оюутан боллоо. Багт гарвал ухуулагч, байшин баривал инженер гэдэг шиг оролдлого сайт оройд нь хүрнээ гэсэн бодлоор чадах, чадахгүй олон ч зүйл оролдож үзсэн нь өөрийгөө олох гэсээр явсан юм байна гэж боддог.   

Сэтгэл зүрхний СЭЛЭНГЭ ЭЭ, СЭЛЭНГЭ ЭЭ…   

…2007 онд Их Британийн Westminster их сургуульд суралцахаар явах бэлтгэл хангаж байсан зуны өдрүүд. Дуунууд маань ч хит болсоныг хэлэх үү, явмааргүй санагдах бодол үес үес төрж нутагтаа хоргодно. Нэг өдөр аав маань үз гээд сонины дугаар өгч байна. “Энэ охины ярилцлагыг уншаач, Монгол охин Малайзын шилдэг оюутан болсон байна” гэлээ. Аавын өгсөн сонинг аваад харсан чинь тэр шилдэг оюутан нь “Найрамдал” зусланд хамт амарч байсан Ч.Сэлэнгэ гэдэг охин мөн байна…  

…Дурлаад байгаа юм болов уу? Тэр өдөржин түүнийг бодож, сэтгэл гэгэлзээд нэг л биш. Мессеж бичээд үзтэл надтай сургуулиас өөр юм  ярьсангүй. Тэр шилдэг болтлоо сурдаг сургуульд нь дагаж явах сэдэв, уулзах шалтаг зурсхийн орж ирэв. Сургуульд нь элсэх хүсэлтэй хүний дүр эсгэж, бичиг материал бүрдүүлэх  ажил хэрэгч далим шалтгааны хүчээр хэд хэд уулзаад авлаа. Ч.Сэлэнгийн хойноос, Малайзын Лимкоквинг сургуульд суралцахаар аяны богцоо үүрээд, аяллын замд гарлаа…   

…Санал ч бас нааштай шийдэгдэж ирээдүйн ханьдаа таалагдах их ажил эхэллээ. Ирээдүйн хань маань миний дуу хуурыг ч нэг их тоохгүй шинжтэй. Хичээлээ хий, Лондонд шилжинэ биз дээ гээд л ер нь ээж шиг минь зэмлэх нь цаанаа л сэтгэлд дотно санагдаж, хайр халамжинд нь би дасаж эхлэв. Манай хүн бол угаас хөдөлмөрч, хүний арга зүйг амархан олдог, дайчин бүсгүй болох нь бүх үйлдлээс нь л мэдрэгдэж байсан  болохоор ханилан амьдаръя гэж хатуу шийдэж ёстой цавуу шиг  

салахаа байсандаа одоо ч баярлаад байдаг юм…  

Будант Албионы тэнгэр дор охиноо өсгөсөн  

Сэлэнгээ маань буудалд зөөгч, би Лондонгийн Оксфордын гудамжны шарсан махны газарт М.Говьсайхан найзынхаа дэмжлэгтэйгээр ажилласан. Говио найз маань тушаал дэвшин зөөгч болж, би оронд нь бартендер хийж, бусдын адил ажиллангаа суралцаж, талхныхаа мөнгийг өөрсдөө болгочих гээд зүтгэсэн хамтын амьдрал минь эхэлж байлаа. 2008 онд хуримлаж, 2009 онд охин минь будант Албионд өсч торниж, хөлд орж, Лондонгийн Swiss cottage-ын гудман дахь умгар сууцандаа багтахгүй жаргалтай аж төрсөн. Магистр, бакалаврын хичээлийн хуваарь зөрдөг тул бид хоёр охиноо метроны буудал дээр солилцоно. Охин бид хоёр ээжийгээ хүлээн Грийн паркын үзэмжит цэцэг, ногоон дунд олон ч өдрийг өнгөрөөсөн… 

ШИНЭ ГИШҮҮН

…2016 онд УИХ-д анх удаа сонгогдлоо. Тээр жил аавын найз Г.Төртогтох ах хэлж байсан яг үнэн байлаа. Мэдэхгүйгээ мэдэж байгаа минь сул тал биш давуу тал. Би идэвхтэй ажиллах гэж мэрийсэн. Өөрийгөө боловсруулан хөгжүүлж, улс орны хэмжээнд сэтгэж дэвших гэж өдөр оройгүй уншиж судалсны үр дүнд 2 жилийн дараа жаахан дөртэй боллоо. Эхний хоёр жилдээ санаачилсан, ажлын хэсэг ахалсан, бүрэлдэхүүнд нь орсон үзүүлэлтээрээ 10  гишүүний тоонд оржээ…   

Үхэл, амьдралын зааг дээрх хагас жил   

…Хайртай бүхнээ тэврээд хамгийн дуртай ажилдаа инээмсэглэн гарсан би нэг мэдсэн чинь дамнуурган дээр түрүүлээд, хэдхэн хоногийн өмнө “Эрүүл мэндийн цахимжилт” -ын хүрээнд ажил шалгахаар ирж байсан эмнэлгийнхээ хонгилд ээж, аав хань ижил, ах, дүү нарынхаа нүдэндээ нулимстай, тэвдэн сандарсан төрхийг нь харах, ажлаа шалгуулах гээд угтаж байсан эмнэлгийн удирдлага өрөвдсөн янзаар тольдох…  

…Надад эхнэр маань нэг зураг үзүүлсэн юм. Тэр зурган дээр нулимстай атлаа хонгилын үзүүрт гэрэл туссан мэт жаахан горьдлого тээсэн УИХ-ын гишүүд буюу манай ангийнхны зураг байна. Би хэдэн сарын туршид үнэхээр гэрийнхнээ түйвээж улс орноо бүхэлд нь цочоосноо мэдээгүй. Тэр зургаас харвал цочирдом олон зүйлсийг өгүүлэх шиг санагдав. УИХ гэдэг манай ангийнхны “шинэ хүүхэд”, миний хүндэлж хайрлаж явдаг Ж.Чинбүрэн эмч дунд нь цагаан халаадтайгаа суух нь сонирхолтой…   

…Одоо бодоход Ж.Чинбүрэн гишүүн эмчийн ажлаа орхиод л төрийн түшээгээр сонгогдсон байсан хүн шүү дээ. Гэтэл тийм хүнд хагалгаанд ороод хэрвээ УИХ-ын нэг ангийн хүнээ, хамтран зүтгэгч, журмын нөхрөө алдчихвал яана гэж айж эмээхгүйгээр зөвхөн эмч хүний тангарагтаа үнэнч байж бүх боломжоо дайчлах гэж эрсдэлийг үл тоон өөрөө хагалгаанд орсныг сонсоод эмч хүний бахархам үйл хэргээр омогших сэтгэл төрж байсан…  

…Хамгийн сүүлд хагалгааны өрөөнд орсноос хойш би амьд, үгүйгээ мэдэхгүй байлаа. Эсвэл хүн бүр намайг орхиод одсон ч юм уу. Эсвэл би бүгдийг нь орхиод явчихсан ч юм уу?. Миний муу хань нэг харахад дэрлээд унтаж байх юм. Ээж минь уйлаад л… Би өвдөхөөс илүү ээжийнхээ шаналанг харахад өөрийн биеэс илүү сэтгэл өвдөнө. Хүн өөрөө өвдөлтөө мэдрэхээ болихдоо хайртай хүмүүсээ амьдаараа тарчлан тамлагдан байхыг харахад бүр их өвдөлт мэдэрдэг юм байна лээ.   

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 139.5.216.90

Цоо эрүүл хүн биш ээ

Avatar

Нэргүй 2024-01-10 139.5.219.37

Хөөрхий энэ нэг л ухаараагүй буцаад ирж дээ. Дараагийн удаа ч..

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.83

Дэмждэг, амжилт хүсэе.

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зураач Лондон 2024-01-10 90.208.245.113

Оюутан байхад нь Лондонд уулзаж байсан. Дахиж тааралдаагүй. Энгийн дажгүй залуу байсан. Аав нь, Ням-Осор гуай манай аав, том эгч хоёртой эвлэлд цуг ажиллаж байсан гэдэг. Үхээд боссон шүү, хөөрхий! Зарим нь түүгээр нь даапаалж ч байх шиг.Ингэж болохгүй л дээ.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.40.196

Монголчууд бид боловсролтой, эх орноо хөгжүүлэх чин хүсэлтэй хүн болгоныг дэмжиж тэдэнд сайн сайхныг хүсэж байх ёстой. Гэтэл АН-ын ихэнх гишүүд өөрийнх нь намын хүн бол тэнгэрт тултал магтдаг харин сөрөг намын хүн бол газарт ортол муулдаг зантай. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийг харахад хурлийзүүд гэдэг нь мэдрэгдэж байна. Тэд хэзээ ч хамтарч улс орноо хөгжүүлнэ гэдгийг мэддэггүй. Н.Учрал сайд их зүйлийг хийж байгаа. үүнд нь дайснууд нь их хоросч байна. Гэвч үнэн ялна. Сайдад амжилт хүсье

Avatar

Зочин 2024-01-10 66.181.185.168

Эхэлсэн ажлаа дуусгадаггүй эрхийн балай. Эмний чанар шалгах хороо байгуулаад л сүйд болсон. Тэгсэнээ авлига авсан уу яасан зугатчихсан.

Avatar

Нэргүй 2024-01-10 103.212.119.239

шинэ залуу комунист эргэн төрлөө гэвэл таарна

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.11.230

Mongoloo bodooroi, es tegvees uls chini suirehed alham alhamaar duhsuur l baina.

Avatar

зочин 2024-01-10 43.228.130.188

Хүмүүс нойр булчирхай өвдсөн гээд л байсан …монголчууд нойр булчирхай өвдөж л байдаг 7 хоног дусал хийлгээд л гараад архиа уугаад явдаг …гэтэл тийм олон хоног ухаангүй байсан гэхээр …, за ямар ч байсан бусад гишүүдээс дээр гялайх юмтай л монголоо бодсон залуу харагддаг

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.114.170

Учрал-ыг яагаад дэмждэг гээч ? Тэр бол ямар ч байсан хулгайч биш, татвар төлөгчдийн мөнгөнөөс хулгайлаагүй тэгээл болоо. Бусад нь бол бүгд хулгайч. Одоо тэгэхээр ЖДҮ хуссан гэнэ, ЖДҮ-г чинь бүгд авсан Учрал-д бараг албаар хүчээр өгч улстөрийн бохир арга хэрэглэсэн шүү. Учрал-ыг хэзээ ч хаана ч дэмжинэ. Тэр бол нэр цэвэр, гар цэвэр, дээр нь хулгайч биш тэгээл болоо. Одоо хулгайч биш улстөрч олоод ирээрэй байхгүй шүү. Дээр нь үхээд үзсэн шал өөр байдаг юмаа. Амьдралын мөн чанарыг тэр ойлгосон бдаг

Avatar

Нэргүй 2024-01-10 126.77.116.185

Манайхан нэг өөгүй хүн болж бусдын толгойг эргүүлэх гээд л байдаг. Аврага А.Сүхбат зургаан залуу заан нэвтрүүлэгт ороод нэг цэвэрхэн амьтан худлаа яриад л. Түүний оронд допинг хүнийг алдаг гэдгийг залуучуудад захих хэрэгтэй байсан өөрөө жишээ болоод хэлсэн бол…Учрал яг юүнээс болж эхлээд хордлогод орсноо үнэнээр бичихгүй.

Avatar

Gg 2024-01-10 66.181.176.136

ЖДҮ чин гаршдээ баян байж аавдаа 3% хзүтэй зээл аавдаа авч өгч байсанл шуналтай гао

Avatar

Нэргүй 2024-01-10 202.179.25.203

ОДОО БҮР ХРИСТОС ДАХИН ТӨРСӨН НЬ ГЭДЭГ МАЯГЫН НОМ БИЧҮҮТЭЭ АРД НИЙТЭД ТҮГЭЭГЭЭД ШААСАН.

Avatar

ОНИГ ДӨӨ 2024-01-10 202.179.25.203

ӨӨРТӨӨ ТЕЛЕВИЗ БАЙГУУЛААД ТЭР ТЕЛЕВИЗЭЭРЭЭ ГЭР БҮЛЭЭРЭЭ КИНО МАЯГЫН ЮМ ХИЙГЭЭД ОЛОН НИЙТЭД ЦАЦААД ШААСАН…

Avatar

ОНИГ ШД 2024-01-10 202.179.25.203

ӨӨРТӨӨ ТЕЛЕВИЗ БАЙГУУЛААД ГЭР БҮЛЭЭРЭЭ КИНО ХИЙГЭЭД ГАРГААД ШААСАН… ОНИГ ОНИГ

Avatar

33 2024-01-10 202.21.98.138

хаааахааахах өдөр болгон боорцог хийдэг тансаг эмээ вэ
тэтгэвэр авах гээд хороо хорин яваад л …. уг нь банкинд л өгдөг байсан шдээ
энэ угийн худалч юмаа хаха

Avatar

нефть 2024-01-10 66.181.166.134

аймаар муухай ааштай, үглээ, ждү-гийн хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж