Дуулиант хэргүүд: Ногоон автобусны хэргийг шүүж, нүүрсний хэргийг дахин хэлэлцэнэ

Дуулиант хэргүүд: Ногоон автобусны хэргийг шүүж, нүүрсний хэргийг дахин хэлэлцэнэ

Дуулиант хэргүүд: Ногоон автобусны хэргийг шүүж, нүүрсний хэргийг дахин хэлэлцэнэ

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Б.ГАНХУЯГ, Т.АЮУРСАЙХАН НАРЫГ ИРЭХ 7 ХОНОГТ ШҮҮНЭ

Нүүрсний гэх хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал  өнгөрсөн жил таван удаа болж, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хойшилсон билээ.

Хамгийн сүүлд оны өмнө буюу арванхоёрдугаар сарын 27-нд шүүх хурал болсон ч оролцогчдын саналаар нэгдүгээр сарын 15 хүртэл хойшилсон.

Харин шүүгдэгчдэд оногдуулсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэхээр болсон юм.

Эргэн сануулахад, "Нүүрсний" гэх тодотголтой хэрэгт Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнийг Авлигатай тэмцэх газраас шалган, хэргийг нь өнгөрсөн наймдугаар сард прокурорт шилжүүлснээр шүүхэд шилжсэн юм. Т.Аюурсайханыг гэмт бүлэглэл байгуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр буруутган яллаж байгаа бол Б.Ганхуягийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллаж буй. Харин тэд яллах дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа төдийгүй хилсээр ял тулгаж, хэлмэгдүүлж байна гэж няцаасаар байгаа.

НОГООН АВТОБУСНЫ ХЭРЭГТ 27 ХҮНИЙГ ЯЛЛАГДАГЧААР ТАТЖЭЭ

Авлигатай Тэмцэх Газар /АТГ/-аас “Ногоон автобусны” гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн талаар өчигдөр /2024.01.09/ мэдээлсэн. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн "Автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Хохирол 134.5 тэрбум төгрөг бөгөөд үүнээс мөрдөгчид 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлэн хамгаалсан" гэлээ.

"Ногоон автобус"-ны гэх хэрэгт нийт 27 хүнийг яллагдагчаар татаад байна.

Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ 18-НД ХЭЛЭЛЦЭНЭ

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарыг шүүх хурал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 27-нд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, хойшилсон.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, ЕТГ-ын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэхэд гэрчүүд ирээгүй шалтгаанаар шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 18 хүртэл хойшилсон юм. Хурлын дараа УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр, надад үүсгэсэн хэргийг хүлээн зөвшөөрөхгүй. Би нүүрсний хулгайч биш. 22.1 дэх заалтаар хэрэг үүсгэж буй нь ямар ч үндэслэлгүй. Өөр тайлбар алга гэсэн юм.

Харин ЕТГ-ын дарга асан З.Энхболд:

-Жилийн өмнө эхэлсэн нүүрсний хулгай гэдэг зүйлтэй намайг холбох гэж их үзэж байна. Энэ удаагийн шүүх хурал үүнтэй ямар ч холбоогүй. Би яаж байгаад Б.Энх-Амгалан сайдтай холбогдсон гэдгээ мэдэхгүй байна. Шүүх хурлаас мэдээлэл авлаа. Монгол Улсад Тавантолгойн ашиг үлдэх ёстой гэдэг УИХ-ын 2017 оны тогтоол бий. Гэтэл өнөөдөр шүүхийн тогтоол тэс өөр зүгт чиглэж. Улс төрийн бүлэглэл хоорондоо зөрчилдөж байна.

Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргийн талаар танилцуулж байна.

УС, ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВИЙНХНИЙ ХЭРГИЙГ ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЭВ

Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Мөн Баянзүрх дүүргийн 256 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.С нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ажлын байрны шаардлага хангахгүй өөрийн хамаарал бүхий иргэдийг ажилд томилж давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Үүнээс гадна Иргэн Т.О нь хуурамч гадаад паспорт гаргуулахаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Эд хөрөнгө, эрхийн улсын бүртгэгч О.О-д хахууль өгсөн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсээ байна.

Мөн Улаанбаатар хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга А.З, ахлах нягтлан бодогч Н.А, бичиг хэргийн ажилтан Ч.А нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажиллаагүй хүмүүст цалин олгож, бэлнээр авч захиран зарцуулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-10 59.153.87.54

ногоон атуус 1993 оных биш зүгээр л гар аргаар битманжуулж хийсэн болж таарлаа шинэ үү гэвэл шинэ тул хямда аваад үйлчилгээнд гаргаа. одооны хөлдүү солонгос хуучнаас эрхбиш дээр биз дээ

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.176.91

Тавантолгой г.м. том ордыг "гадныхан авах гэж байхад нь би ард түмэндээ эргүүлж авч өгсөн" гэдэг хүүхэд хуурах больхи, хуурамч аргыг хамгийн увайгүй, хамгийн хорлонтой улс төрчид хэрэглэдэг!!! Харамсалтай нь тийм хуурамч үгэнд нь итгэдэг хүмүүс олон байдаг нь масс харанхуй байгаагийн шинж!!

Avatar

Нэргүйгийн найз 2024-01-10 202.179.25.45

З.Энхболд үнэн хэлсэн байна. Харанхуй хар массын нэг би Таван толгойг Хятадад 100 жилээр өгөх гэж байсныг бас мэднэ.

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.188.13

Нэргүйгийн найз минь тэнэгээ бүү гайхуул л даа ! Ингэж тэнэгтэхийнхээ оронд чонын бэлтрэгийг багалзуурдаач !!!

Avatar

ЗОЧИН. 2024-01-10 60.41.246.196

"ЦАВЧАА НОГООН"-ны 6 "СУПЕР ХУЛГАЙЧ" НАР ДЭЭРХИ ЗУРАГТ БУЙ 6 ЯГ Л МӨН БНА ДАА.

Avatar

ZOCHIN 2024-01-10 60.41.246.196

НҮҮРСНИЙ 1-р СОНСГОЛООР ИЛРҮҮЛСЭН ХАМГИЙН ТОМ "СУПЕР ХУЛГАЙ"-н ХЭРЭГ НЬ МАНАЙ ХАМГИЙН ТОМ "СУПЕР ХУЛГАЙЧ" ГЭХ Сү БАТБОЛДЫН ЭХНЭРИЙН ТӨРСӨН ДҮҮ ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА асан АСРАЛТЫН ҮЕД Сү-гийн ТӨРСӨН АХЫН НЬ ОХИН АМГАЛАН, ХҮРГЭН ҮСГ-ын ДАРГА БАТДАВАА/250 000$ бол тийм их мөнгө биш гэсэн/ 1.2 САЯ ТН НҮҮРС ГААЛИЙН БҮРТГЭЛГҮЙ ХУЛГАЙГААР ХИЛ ГАРГАЖ ДАМЛАН ЗАРЖ 70 САЯ ДОЛЛАР БУЮУ 850 ТЭРБУМЫН АШИГ ОЛСОН "ГЭР БҮЛ"-ийн ОНЦ НОЦТОЙ ЭРҮҮГИЙН ГЭМТ ХЭРГИЙГ 2-р СОНСГОЛООР ЯАХЫГ АРД ТҮМЭН ХАРНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж