Дур зоргын баривчилгааг хална

Дур зоргын баривчилгааг хална

Дур зоргын баривчилгааг хална

УИХ-аар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорьдог дур зоргын баривчилгааг халах нь ээ.

Тодруулбал, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх шатанд ажлын хэсгээс дараах санал гаргасан нь дэмжлэг хүлээгээд байна. Үүнд, гурван үндэслэлээр сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчилж болохоор тусгажээ.

Нэгдүгээрт, гэмт хэрэг үйлдэж байх үед эсхүл үйлдсэн дор нь, эсвэл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан.

Гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч хохирогч шууд заасан. Хэргийн газарт болон тухайн хүний хувцас, орон байр, бие, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн тохиолдолд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих юм байна.

Мөн сэжигтэн хэн болох нь тогтоогдоогүй, Монгол Улсад оршин суух газрын хаяг тодорхойгүй, эрхэлсэн ажилгүйн улмаас түүнийг мэдэгдэх хуудсаар дуудах боломжгүй, эсвэл Монгол Улсад байнга оршин суудаггүй гэсэн гурван үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол шүүхийн шийдвэргүй баривчилж болохоор өөрчилжээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг шүүхийн шийдвэргүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэхээр өөрчлөх нь зүйтэй хэмээн ажлын хэсэг үзсэн байна. Ийнхүү сэжигтнийг баривчлах, яллагдагчийг цагдан хорих саналыг шийдвэрлэх шүүхийн харьяаллыг нарийвчлан тогтоосноор сэжигтэн, яллагдагчийн шүүхэд хандах эрхийг хамгийн богино хугацаанд, шуурхай хангах боломж бүрдэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа цаашид хэвийн явагдах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ.

Мөрдөгч яллагдагчийг үргэлжлүүлэн цагдан хорих тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлэх, прокурор цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлэх, шүүх прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргах зохицуулалтыг тусгах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Ингэснээр прокуророос яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах саналаа хугацаа дуусах өдөр, цагийг тулгаж шүүхэд ирүүлснээс болж шүүхийн практикт хэлэлцүүлгийг товлон зарлах, бусад оролцогчийг дуудан ирүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсдэг явдлыг хязгаарлах ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байна.

Шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, харьяалах шүүхэд шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах тохиолдол бүрд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг давхар шийдвэрлэх шаардлага үүсдэг. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хугацааг нь сунгахад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж дуусах хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болох зохицуулалтыг тусгасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар сэжигтэн гэм буруугаа хүлээхээсээ өмнө өмгөөлөгч авах эрхийг хүлээн зөвшөөрдөг бөгөөд баривчлах ажиллагаа явуулж буй албан тушаалтнууд баривчлагдсан этгээдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх бүрэн эрх буюу “Миранда эрх”-ийг мэдэгдэх хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.6 дугаар зүлийн 1 дэх хэсгийг “Мөрдөгч сэжигтнийг баривчлах үед түүнийг ямар хэрэгт холбогдуулан баривчилж байгаа талаар мэдэгдэж, энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна” гэж өөрчлөхөөр холбогдох саналын томьёоллуудыг ажлын хэсгээс боловсруулсан байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “Баривчлах хугацааг тоолох” 31.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэжигтнийг мөрдөн шалгах байгууллагад хүргэх, зайлшгүй эмнэлгийн туслалцаа үзүүлэх, эрүүлжүүлэх, өмгөөлөгчтэй ганцаарчлан уулзахад зарцуулсан хугацааг энэ хуулийн 31.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Шүүхийн зөвшөөрлөөр баривчилж саатуулах хугацаа 48 цагаас хэтэрч болохгүй” хугацаанд оруулан тооцохгүй байхаар нэмж тусгасан байна.

Ийн хуульд өөрчлөлт оруулж байгаа нь НҮБ-аас хийсэн судалгаатай мөн холбогдож буй юм. Учир нь, шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явуулсан судалгааг сүүлийн 3 жилийн байдлаар судалж үзэхэд 2020 онд 793 буюу 99.3 хувь, 2021 онд 809 буюу 98.5 хувь, 2022 онд 1075 буюу 99.7 хувь нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа явагдсан байна.

Энэ талаар Хүний эрхийн үндэсний комиссын Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь удаагийн илтгэл болон Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ) –ын Дур зоргоор саатуулах асуудал хариуцсан Ажлын хэсгийн урьдчилсан дүгнэлтээр тодорхой болсон юм. Өөрөөр хэлбэл, сэжигтнийг баривчлах ажиллагааны 98-99 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй явуулж буй өнөөгийн нөхцөл байдлаас харахад Монгол Улсад баривчлах ажиллагаа үндсэндээ шүүхийн хяналтаас гадуур хэрэгжиж байна гэж хэлж болох аж. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан үндэслэлүүдийг 2020, 2021, 2022 оны байдлаар авч үзвэл, нийт баривчлах ажиллагааны 60-аас дээш хувийг “хойшлуулшгүй тохиолдолд” гэсэн үндэслэлээр баривчилсан юм байна. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчлаад үргэлжлүүлэн цагдан хорьсон тохиолдол 2020 онд 448 буюу 56.4 хувь, 2021 онд 496 буюу 61.3 хувь, 2022 онд 595 буюу 55.5 хувийг тус тус эзэлжээ. Шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан сэжигтний 42.1 орчим хувийг 24-48 цаг хорьсны дараа суллажээ.

Иймд хүний эрхийг ноцтой зөрчиж буй энэхүү алдааг засах зорилгоор 2023 оны аравдугаар сард Засгийн газраас Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн нь ийн УИХ-аар хэлэлцэгдэж, анхны хэлэлцүүлэгт ирээд буй юм.

Одоо мөрдөгдөж буй хуулиар бүх төрлийн гэмт хэрэг үйлдсэн сэжигтнийг шаардлагатай тохиолдолд баривчлах, саатуулах арга хэмжээ авч байгаа юм.

Ингэхдээ хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй байхад хүнийг 18 сараар хорьж буй. Харин УИХ-аар хэлэлцэж буй энэхүү төсөлд дээд тал нь зургаан сараар баривчлах хугацааг сунгах, үүнээс цааш шүүхийн шийдвэр гарах хүртэл хорихгүй байхаар тусгасан.

Хууль тогтоогчдын хувьд уг төсөл батлагдсан нөхцөлд цагдаагийн байгууллага дээр шалгагдаж буй хэрэг дээр нугалаа гарах вий хэмээн болгоомжилж буй. Учир нь, хууль батлагдсан нөхцөлд сумын цагдаа дээр заасан гурван тохиолдлын нэгээр сэжигтнийг цагдан хорьсон нөхцөлд саатуулах байр нь байхгүйгээс гадна, аймагт хүргэх хүртэл асуудал гарах вий гэж үзэж байна.

Мөн энэхүү хууль батлагдсанаар цагаан захтанууд хэргээс мултарч ял завших вий гэдэг хардлага ч төрүүлж буй. Ингэхдээ МАН Засгийн эрх барьсан өнгөрсөн найман жилийн хугацаанд авлига, албан тушаалын гэмт хэрэг хамгийн ихээр гарсан. Жишээ татвал хамгийн ойрын жишээ нь нүүрсний хэрэг. УИХ-аар өнгөрсөн арванхоёрдугаар сард нээлттэй сонсгол зохион байгуулах үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК нь оффтейк гэрээ байгуулж, нүүрсийг хямд үнээр аж ахуй нэгжид нийлүүлсэн асуудал ил болсны зэрэгцээ “Тавантолгой түлш” ХК нь нэг их наяд орчим төгрөгийн зээлийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас авсан хэрнээ Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд нь агаарын бохирдол бууруулсан үндэслэлээр өөрсөддөө цалин, урамшуулал олгож, “тансагласан”.

Тэр бүү хэл “Тавантолгой түлш” компанийн нягтлан бодогчоор ажиллаж байсан П.Амарцэцэг нь нийт найман удаагийн гүйлгээгээр нөхрийнхөө хадгаламжийн данс руу 57.6 сая төгрөг шилжүүлсэн.

УИХ-ын нэр бүхий гишүүд нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон, зарим нь Авлигатай тэмцэх газарт шалгуулж буй. Харин дээрх хууль батлагдсан нөхцөлд тэд ял завшиж, хариуцлагаас мултрах вий гэдэг болгоомжлол ч төрүүлж эхлээд байна.

УИХ-ын намрын чуулганыг удахгүй завсарлуулах бөгөөд эрх баригчдын хувьд түүнээс урьтаж эл төслийг батлах чигтэй байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-10 210.148.94.144

Энэ заалт хүнийг нас туршаар нь шахуу хорих заалт байна. Шүүхийн шатанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, шүүх хуралдааныг хойшлуулах, түдгэлзүүлэх, хэргийг прокурорт буцаах, харьяалах шүүхэд шилжүүлэх зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой шийдвэр гаргах тохиолдол бүрд шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг давхар шийдвэрлэх шаардлага үүсдэг. Эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх явцад прокурор, оролцогчийн гаргасан саналыг харгалзан шүүгдэгчид урьд нь авса

Avatar

Нэргүй 2024-01-10 59.153.115.226

нэг сэтгэцийн хувьд хэвийн биш авгай а**а гэж заналхийлсэн. Тиймэрхүү юмнуудыг шууд баривчилж хорихгүй бол хүний аминд хүрвэл яана!!!!

Avatar

Нэргүй 2024-01-10 202.126.89.22

Tehhh Setgetsiin yumtai Uwguchuud bas laitai hergee hund tohdog zawaan zantai

Avatar

y -##- ; 2024-01-10 97.118.110.57

gadni xuux

Avatar

baaxancym xoslon security gays xylgaichdaaf tsalinjyyljf 2024-01-10 97.118.110.57

OC1 zeregtsejtxylgaichduin

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.107.40

Нүүрсний сонсголоор нүүрсний хулгайчууд зөндөө гэрэл цохилоо шд, нотлох баримтууд нь мянгаараа л гарч ирлээ. ЦЕГ аас салаавч үзүүлсэн хүүхдүүдэд "САНААЧЛАГААРАА" хэрэг үүсгэн шалгадаг л юм билээ, олон их наяд ын хулгайчууд дээр яагаад ажиллахгүй байна вэ?

Avatar

S 2024-01-10 139.5.219.46

SEXSEER UILCHLI80955877

Avatar

Нэргүй 2024-01-10 202.21.107.69

Зөв л дөө. Хорьж хорьчоод сүүлд нь буруугуй гэж нотлогдоод үлдсэн зөндөө хүн байдаг юм билээ. Мөрөөрөө ажлаа хийж яваад л чирэгдээд орчихдог. Олон сар хоригдоод буруугуй нь нотлогдсон хүний сэтгэл санааны болон бусад хориролыг хэн ч барагдуулдаггүй.

Avatar

Зочин 2024-01-10 202.5.202.130

Зөв шүү. Ямар ч хэрэг хийгээгүй хүнийг зүгээр нэг хүний үнэн худал эсэх нь мэдэгдэхгүй гүтгэлгээр шоронд саатуулдаг байж таарахгүй.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.55.188.104

манай хуулийнханд мэргэжлийн ойлголт байдаггүй таамгаар хэн нэгний мэдүүлэгт үндэслэн баривчлан авдаг гэмгүй бол уучлаарайч бхгүй сулладаг гэмт хэрэгтэн нүдний өмнө яваад бхад барина гаж огт байхгүй хил гаргаад эсвэл эмнэлэгт хэвтүүлээд алддаг мөнгө эрх мэдэлтэй гэмт хэрэгтнүүд холхиж өгч байна

Avatar

Хуулийнхны ажилд улс төрчид оролцохоо л больчих 2024-01-10 202.126.88.174

Сонгуульд зориулж ард түмэнд таалагдах гэж энэ хуулийг санаачилжээ. Цагдаа, АТГ, тагнуулынхан хойшлуулшгүй ажиллагаа явуулж тэр дор нь барих шаардлага гардаг болоод л баривчилдаг байж таарна. Улс төрчид л тэдний ажилд оролцохгүй саад хийхгүй байх хэрэгтэй. Хэзээ хэнийг барьж хорихоо цагдаа, АТГ, тагнуулынхан мэдэж байгаа.

Avatar

21 2024-01-10 202.131.225.197

Huuchin zasaglald communist niigemtei gedegee mdehgui bain aoo

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж