Европ Орбаны гарт орох вий гэж эмээж байна

Европ Орбаны гарт орох вий гэж эмээж байна

Европ Орбаны гарт орох вий гэж эмээж байна

Унгарын популист удирдагч Виктор Орбан Украиныг дэмжих Европын холбооны хүчин чармайлтад саад болсоор байна. Холбооны улс төрийн хөтөлбөрийг удирдан чиглүүлдэг хүчирхэг байгууллага болох Европын зөвлөлийн удирдлагыг Орбан авч магадгүй гэж тэд санаа зовж буй.

Европын зөвлөлийн одоогийн ерөнхийлөгч Чарльз Мишель ирэх зургадугаар сард болох Европын парламентын сонгуульд нэр дэвших бодолтой байгаагаа зарласан.

Тус зөвлөл зургадугаар сарын сүүл, долдугаар сарын эхээр дараагийн ерөнхийлөгчийн нэрлэнэ. Чарльз Мишелийн бүрэн эрхийн хугацаа арваннэгдүгээр сард дуусах юм. Энэ хүртэл тэд зөвлөлийн байнгын шинэ ерөнхийлөгчийг санал нэгтэй томилж чадахгүй бол ротацийн зарчмаар зургаан сарын хугацаанд өөр гишүүн улсад шилжүүлнэ. Ротацийн зарчмын дарааллаар долдугаар сарын 1-нээс эхлэн Унгар улс даргалах эрхтэй болох аж. Тиймээс шинэ ерөнхийлөгчөө нэрлэж амжихгүй бол сонголтгүйгээр Виктор Орбан зөвлөлийг даргалж, байгууллагыг бодитойгоор хянах болно.

Унгарын удирдагч Виктор Орбан нь Путинтэй удаан хугацаанд ойр дотно харилцаагаа хадгалж буй. Европ болон НАТО-ийн хүрээнд түүнийг Кремлийн утсан хүүхэлдэй гэж шүүмжилдэг. Украин дахь дайны үеэр Орбан Европын хүчин чармайлтад саад болсоор иржээ. Тухайлбал, тэр Украиныг буулт хийхийг удаа дараалан уриалсан. Аравдугаар сард тэр “Ядуу украинчуудын хувьд тулааны талбарт ямар ч ялалт байхгүй нь ойлгомжтой” гэж хэлжээ. Мөн арванхоёрдугаар сард Европын холбооноос Украинд олгох 55 тэрбум ам.долларын санхүүжилтэд хориг тавьсан юм.

Чарльз Мишель Европын холбооны удирдагчдын дунд байгаа айдас болгоомжлолыг намжаахыг хичээж буй. “Ямартай ч зургадугаар сард миний залгамжлагчаар хэнийг томилох шийдвэр гарна. Парламентын шийдвэр долдугаар сард гарна. Тиймээс зөвлөл шийдвэр гаргахад хялбар болно. Виктор Орбанаас зайлсхийх улс төрийн хүсэл зориг байвал арга хэрэгсэл ч олон бий” гэж тэр хэлжээ.

“British Chatham House” судалгааны байгууллагын ажилтан Катарина Волчук хэлэхдээ “Орбан маш ухаантай. Тэр тоглоом тоглож чадна. Сайн нэр дэвшигч, аль эсвэл зөвшилцлийн үндсэн дээр томилсон нэр дэвшигчид хориг тавьж, хэнийг ч томилогдох боломжгүй болгож чадна. Эсвэл тэдний томилгоонд саад учруулна. Нөгөөтэйгүүр буулт хийх нэр дэвшигч гарч ирж ч магадгүй юм. Ямар ч ухаалаг томилгоог Орбан үгүйсгэж чадна” гэв.

Чарльз Мишелийн орны хүнээр Орбан биш өөр хэн нэгэн томилогдсон ч тэр хүн Унгарын ерөнхийлөгчийн засаглалтай эвсэх шаардлагатай болно. Унгар зөвлөлийг даргалах тул вакуумжсан эрх мэдэл энд үүснэ гэж таамаглаж буй.

Унгар улс нь Оросоос эдийн засгийн хараат хэвээр байна. Хий, газрын тос, цөмийн түлш гээд олон салбарт тэд ОХУ-тай эдийн засгийн ашигтай харилцаагаа хадгалах сонирхолтой.

Унгарын тахлын дараах сэргээн босголтод зарцуулах ёстой нийт 11.3 тэрбум долларын санхүүжилтийг ардчилал ухрах, хууль дээдлэхтэй холбоотой асуудлаас болгоомжилж Европын холбооны гүйцэтгэх байгууллага арванхоёрдугаар сард царцаасан байна. Бараг нэг тэрбум ам.долларын хоригийг  цуцалсан нь Унгар улс тус эвслийн Украинд үзүүлэх нэн чухал дэмжлэгийг эсэргүүцэж байгааг зогсоох зорилготой. Европын холбооны орнууд олон жил Унгарыг шантаажилж байна гэж тус улсын удирдагчид үздэг.

Виктор Орбаны зорилгоос үл хамааран Европын зөвлөлийг хянах нь Украины хувьд муу мэдээ юм.

Орбан Киевийн санхүүжилтыг хориглохын нөгөө талд нь Украин дахь Унгарын цөөнхийн эрхийн асуудлаар хоёр талт зөрчилдөөн олон жил үргэлжилж байна. Ерөнхий сайд нь Кремльтэй ойр дотно харилцаатай байдаг учир Унгар, Украин хоёрт найзархах шалтгаан үлдээгүй.

Украины парламентын гишүүн Олександр Мережко арванхоёрдугаар сард ярилцлага өгөхдөө “Орбан Европын холбооноос мөнгө салгах зорилгоор барьцаалагчийн үүрэг гүйцэтгэж байна. Европын холбоо ийм зүйлийг дэмжиж болохгүй. Орбаны шантаажинд бууж өгөх ёсгүй” гэж хэлжээ.

Украинд 55 тэрбум ам.долларын санхүүгийн тусламж үзүүлэх санал гарсан. Гэвч холбооны 27 орноос ганц Унгар л санал нэгдээгүй.

Тэрбээр Европ даяар болох зуны сонгуулийн дараа л Украинд үзүүлэх тусламжийг шийдэх ёстой гэж мэдэгджээ. "Украин холбоонд элсэхэд бэлэн биш байна. Тэдний нэгдэл эвсэл болон Унгарт муугаар нөлөөлнө" гэж Виктор Орбан үзсэн байна.

Эх сурвалж: NEWS WEEK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

25 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.188.13

Монголчууд ХХ| зууны соёл иргэншилт хүн төоөлхтний эгнээнээс хол хоцорчээ ! Дайн ба энхийн асуудал, даян дэлхийн бат бэх амар амгалангийн талаар манай оркууд дэндүү хариуцлагагүй байр суурь баримтлаж, Оросыг хэт эрхий тахин шүтэж байгаа нь туйлын буруу юм шүү !!!

Avatar

Нэргүй 2024-01-10 213.87.128.241

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-01-10 202.9.40.196

Улс орныхоо эрх ашгийг 1-рт тавьдаг ийм улс төрчид л улсаа хөгжүүлнэ. Бусдын эрх ашиг гэж явдаг хүмүүс бол эцсийн эцэст өөртөө нэр хүнд олж авах гэсэн зорилготой байдаг. Манай зарим хүмүүс АНУ, Украйныг өмөөрч Оростой муудалцахыг төр засгаасаа шаардаж байгаа нь тэд зөвхөн нэр төр олж авахын төлөө улсаа хөсөр хаядаг хүмүүс гэдгээ баталж байна. Монгол улс олон улсын тавцанд өөрийн гэсэн байр суурьтай болоод удаж байна. Энэ нь ч зөв юм

Avatar

Нэргүй 2024-01-10 103.212.117.52

эр хурга

Avatar

Нэргүй 2024-01-10 202.131.245.243

Украйны армийн олзлогдсон карпатын чанад дахь унгар гаралтай цэргүүдийг Оросууд Орбанд хүлээлгэн өгсөн шүү.

Avatar

E. Bileg 2024-01-10 217.213.91.131

Ungar gehdee odoogiin mongol bish uu dee, 90% Putinii esreg bair suuritai bgaa,. Naad tulsh, hii yu yum. ERH CHULUU hamgaas erhem

Avatar

Зочин 2024-01-10 66.181.176.31

ЕХ-ны одоогийн удирдагчид богинохон хугацаааны дараа бүгд ээлж дараалан солигдоно. Америкийг дагасан нөхдүүд бөөнөөр алга болно. ЕХ-ны ард иргэд нь төр засгаа бүгд эсэргүүцэж байна. Түрүүчээсээ хэт барууны үзэлтэй(үндсэрхэг, Америкийг дагах сонирхолгүй) улс төрчдөө сонгоод эхэллээ. Гэхдээ ЕХ оройтсон, дэлхийн тавцанд эзэлж байгаад сүүлийн 3 жилд алдсан байр сууриа Азиас буцааж авахын тулд багадаа 20 жил, түүнээс илүү хугацаа зарцуулна гэж нэртэй эдийн засагчид дүгнэж байна.

Avatar

зочин 2024-01-10 202.9.46.175

Европ Орбаны гарт орж Европод энхтайван тогтоох нь чухал.

Avatar

Нэргүй 2024-01-10 203.98.77.101

ОДОО ГЕРМАНД ОЛАФ ШОЛЬЦИЙГ ОГЦРУУЛАХААР ТАРИАЧИД НЬ ЖАГСАЖ БАЙНА. ГЕРМАНЫ БУНДЕСТАГТ ҮГ ХЭЛСЭН ПАРЛАМЕНТЫН ГИШҮҮН ҮГИЙНХЭЭ ТӨГСГӨЛД ГЕРМАНЫ ДЭЭХНЭ ҮЕИЙН КАНЦЛЕР ОТТО ФОН БИСМАРКИЙН ҮГИЙГ ХЭЛЖ ҮГЭЭ ДУУСГАЖ БАЙНА ЛЭЭ. ТЭРЭЭР ХЭЛЭХЭДЭЭ УЛС ОРОНД НАЙЗ НӨХӨД ГЭЖ БАЙХГҮЙ, УЛС ОРОНД ӨӨРИЙН ҮНДЭСНИЙ ЭРХ АШИГ БИЙ, ТЭРИЙГ ТА УХААРАХГҮЙ БОЛ АЖЛАА ӨГ, ТАНЫ ДЭМЖСЭН АНГЛИ, АМЕРИК, ФРАНЦ УЛСУУДЫН НӨЛӨӨГӨӨР ТА УЛСАА ЮУ БОЛГОЖ ХУВИРГАСАНАА ОЙЛГОЖ БАЙНА УУ ГЭЖ БАЙНА ЛЭЭ…

Avatar

Нэргүй 2024-01-10 203.98.77.101

УХААНТАЙ Л УДИРДАГЧ БАЙНА. ҮНДЭСНИЙ ЭРХ АШГАА НЭГД ТАВЬЖ ЧАДАЖ БАЙНА.

Avatar

Б 2024-01-10 202.55.191.130

ЦАРЬ ПУТИНЫГ ДАГАСАН ОРНУУД Н О В Ш БОЛДОГЫГ АРМЯНЫ САЯХАНЫ ЯВДАЛ ХАРУУЛСАН. УНГАР УДАХГҮЙ ЦАРИЙН ТАВГАН ДЭЭР ОЧИХ БАЙЛГҮЙ.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.131.245.243

Армянд чи санаа зовоод яах вэ ээ. Эрдоган ах нь хамгаалах байлгүй. 😂😂😂

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.220

Армяныг Турк хамгаалдаг болчихсон юм уу, Азербайжанаа хаячихсан уу

Avatar

Нэргүй 2024-01-10 202.131.245.243

Европчууд хориг тавиад өгөөч гэж өөрсдөө Орбаныг гуйдаг юм шүү дээ. Украйныг ил тодоор дэмжихээ боливол AHУc ахад алуулна шүү дээ. Нэг талаас AHУc ах дарамтална, нөгөө талаас татвар төлөгч ард иргэд нь эсэргүүцнэ. Европын улс төрчид аргаа бараад албан тушаалаа өгөөд улс төрөөс зугтаж байна шүү дээ. кккккккккккккк

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ОРБАН УХААНТАЙ Ч, ЗАЛЬТАЙ Ч НӨХӨР ДӨГ ШҮҮ ЯНЗ НЬ 2024-01-10 66.181.176.130

Украйнд унгар үндэстэн цөөнхүүд бий. ТЭДНИЙГ НЬ БАНДЕРОВЧУУД ЦЭРЭГТ ТАТАХ ГЭЭД НӨГӨӨДҮҮЛ НЬ ЗУГТААД, ЭСЭРГҮҮЦЭЭД БАЙГААЮМ. МЭДЭЭЖ ОРБАН УНГАРЧУУД ЦӨӨНХИЙГ ХАМГААЛЖ ТААРНА. Гол нь үүнд нь Орбан дургүй байгаа юм.АЙХАВТАР НӨХӨР ШҮҮ. Энэ дайны хажуугаар Оросын эвийг олоод хямд түлш аваад өөрийн иргэдийнхээ хэвийн амьдралыг хангаад байгаа юм. Орбанынамыг барууны үзэлтэй гэдэг боловч уян хатан бодлого явуулаад байгаа нөхөрдөө.УХААНТАЙ Ч, ЗАЛЬТАЙ Ч НӨХӨР

Avatar

Б 2024-01-10 202.55.191.130

Ү ХСЭН А ЦНЫ УХААН ЗАЛЬ? ЦАРЬ ПУТИНД УЛСАА ХУДАЛДАХ Н О В Ш ШД ТАНАЙ ОРБАН.

Avatar

Нэргүй 2024-01-10 202.131.245.243

Европчууд хориг тавиад өгөөч гэж өөрсдөө Орбаныг гуйдаг юм шүү дээ. Украйныг ил тодоор дэмжихээ боливол AHУc ахад алуулна шүү дээ. Нэг талаас AHУc ах дарамтална, нөгөө талаас татвар төлөгч ард иргэд нь эсэргүүцнэ. Европын улс төрчид аргаа бараад албан тушаалаа өгөөд улс төрөөс зугтаж байна шүү дээ. кккккккккккккк

Avatar

Б 2024-01-10 202.131.225.197

ООЁ Ш ААЛДАА НЭРГҮЙ БСДА МИНЬ

Avatar

Нэргүй 2024-01-10 202.131.245.243

Юнэн. Бүр Орбанд мөнгө өгдөг юм. 😂😂😂

0 0
Avatar

Нэргүй 2024-01-10 103.212.117.52

Чамаас дор л байв гэж. Үхэр минь . Орбан гэдэг зоригтой л хүн юм.

Avatar

Байраа соливол 2024-01-10 192.82.65.180

Унгарыг тэгвэл Европын холбооноос хөөх хэрэгтэй шдээ. Оронд Украйныг авчих хэрэгтэй. Байраа солиод л хэн хэн нь жаргалтай. Европ Оростой ийм хэлэлцээ хийчэхгүй юу. Унгар Оросд дагаар ороод оросуудаа дэмжээд жаргалтай. Украйн Европын холбоонд ороод бас дайн дуусаад жаргалтай. Оросын шунал Унгараар дарагдаад бүгд жаргалтай болох юм байна. удирдагч нь оросыг дэмжигч юм чинь ард тмүэн нь бас оросуудад хайртай байлгүй. Еюропын холбооны гишүүнээс Оростойгоо нэгд гээд хөөгөөч. шийдэл нь амархан л юм.

Avatar

Нэргүй 2024-01-10 107.189.7.144

Унгарыг ЕХ-с хөөх боломжгүй, харин чамайг Монголоос хөөж цагаан хэрэмийн цаадах шавар тагз руу чинь зайлуулах амархан.

Avatar

ККК 2024-01-10 122.201.23.28

ЗСБНХУ задарч Украйн бие даасан 1990 оноос хойш Украйны нацистууд Украйн дах Унгар үндэстэнгүүдийн эсрэг ямар их гадуурхал дарлал явуулсныг чи мэдэхгүй л дээ, Яаж Унгарчууд украйныг дэмжих вэ дээ, Уг нь Оросын одоогийн энэ дайн бол анхандаа Украйн дах дарлагдсан Орос үндэстэнгүүдээ өмөөрсөн хамгаалсан шудрага ёсны цэргийн ажиллагаа байсан , Одоо л харин сунжираад утгаа алдаж байгаа шүү дээ,,,

Avatar

Нэргүй 2024-01-10 66.181.182.220

ш** ш** еерийгее унгар гэчихээч

Avatar

Нэргүй 2024-01-10 185.220.102.254

ЕХ-нд ганц ухаалаг Орбан байгаа тулдаа Америк Англи өдөөсөн нацист фашист Бандер Укрын дайныг даамжруулахгүй барьж чадаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж